2007-05-05

Бас л...

...амьдрал.
Энэ амьдрал гээч чинь биднийг хурцлаад байна уу, мохоогоод байна уу?
Залуу хүний омголон зан хаачив гэмээр тонгорог шиг л хурц байсан хүнийг мохоогоод л байгааг би харж байна. Залхаад, шантраад... эсвэл уяраад тэгдэг юм болов уу?
Харин заримдаа чулуу шиг хүйтэн, алмааз шиг хатуу болж байгаа хүнийг ч бас харж л байна. Юунд ч сэтгэл нь хөдлөхгүй, хэрийн юманд уйлахгүй бас инээх ч үгүй тийм хачин.

Хатуужихдаа хатуужиж, зөөлрөхдөө зөөлөрч байж хүн болдог байх л даа. Таны саналыг сонсмоор байна.

7 comments:

  1. Док минь сүүлийн үед амьдралын тадаар их бичих боллоо. Нас ахиж ухаан сууж байгаа юм болов уу даа. Нэг бол дурласан байх аа. Зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу хорвоод зөв л явах хэрэгтэй л дээ.

    ReplyDelete
  2. амьдрал дэндүү их ухаарал, тэвчээр шаардсан төвөгтэй юм аа

    бас хорвоогийн шороо хөдөлгөөд амьд явах сайхаан

    ReplyDelete
  3. dok mini tiim elii balai medremjuudiig martaad uragshaa, husej temuuleed zorilgo togtoogood ,terluugee guigeed amidarh ch saikhan shuu, harin tiim elii balai medremjuud avsand ni hiigeed orshuul gej amidaral uzsen emee ni helev.

    ReplyDelete
  4. Тактик, стратег юм аа даа. Жаахан зуур зөөлөрч байгаад гэнэт алмаз шиг хатуу болж, ухарсан хохирлоо нөхөж, дайсанд сэхэшгүй цохилт өгчихсөн ч байх шиг...

    ReplyDelete
  5. Алдаа гаргахгүй байгаа хүн бол юу ч хийгээгүй гэсэн үг байдаг даа. Амжилтандаа согтож, алдаандаа гэмшин давтахгүй л байхыг хичээх хэрэгтэй дэ! Cheer up, universe is wide ;)

    ReplyDelete
  6. Баярлалаа бүгдэд нь чин сэтгэлээсээ.
    /Хач харагдаад байх чинь???
    Баярлалаа бүгдэд нь. Чин сэтгэлээсээ.
    гэвэл зүгээр юм уу/

    ReplyDelete
  7. Хачин гэж байгаан шүү

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)