2007-05-08

Хольж хутгаад...

Амралтын өдрүүдээр ерөнхийдөө амрав :-)
Тэрэлж тийш нэг явлаа. Ядарлаа, уг нь Ганбаагийн хэлснээр "агаартав" болсон л доо. Гэхдээ тэрэндээ болоод ядарсан ч байж болох. Бас дээр нь амьдралын утга учир юунд оршдог тухай нухацтайгаар эргэцүүлэн бодоход хүрсэн юм. Тэгээд олигтой хариу олоогүй ч өөрийнхөөрөө нэг дүгнэлт хийсэн нь: Ямар ч байсан өнөөдрийн, одоогийн... өдөр тутмын байгаа шиг бол хэзээ ч биш юм байна гэж үзлээ. Аав ээж, хань ижил, үр хүүхэддээ, хайртай хүмүүстээ зарцуулах цагаасаа хомслон ажил ажил гэж явдаг бол ямар ч утгагүй гэж бодсон хэрэг. Уг нь хүн алдаан дээрээ суралцаж, алдаагаа засч чадахгүй бол тэнэг хүн гэсэн л дээ. Гэхдээ одоо байдал эргээд хэвэндээ орчихсон л байна. Тэгэхээр би...

Баасан гаригт ТВ-ээр Арго багш гэдэг хүн ярьсан гэнэ. Тэр тухай Мижээ багштай ярилцаад сонирхолтой санагдсанаа тэмдэглэхээр орж ирлээ.

Бидний амьдран буй орчлон ертөнцийг нэг гэр гэвэл түүний хананууд нь шашин гэж үзсэн юм байна. Гэрээс дээш эсвэл доош гарах боломжтой бөгөөд дээшээ бол Мөнх тэнгэр буюу диваажин, доошоо бол бидний хэлдгээр там буюу Этүгэн гэж нэрлэгдэх 4 давхарга гэнэ. Хүмүүс дээд тэнгэрт очихын тулд тэнгэр заяат хүмүүн болж төрөх ёстой бөгөөд тэр нь хөх толбот Монголчууд. Этүгэний 4 давхараар шавьж, адгуусан амьтан, бусад төрлийн хүн болж төрөн төөрч явсаар Монгол хүн болж төрвөл дээд тэнгэрт очих виза авч байгаа нь тэр гэнэ ээ. Сүнс нь 3 сая жил хүртэл амьдарч болох дээд тэнгэрт бүх хүн очиж болохгүй учир, бидний цөөхөн Монголчуудаар дамжин тэнд хүрэх боломжтой юм байна.

Энэ тухай Хүдэрийн блогоос уншсан Монголчууд яагаад цөөхөн тухай эргэцүүлснээ хуваалцаад ярилцсан юм. Зөндөө өөр сонирхолтой зүйлс ярьсан гэсэн шүү. Та юу гэж бодсон бэ түүний яриаг?

Бас нэг авууштай нь
Хүн бол бие ба сэтгэл оюун гэсэн 2 хэсэгтэй ба бие сэтгэлийг байнга дийлэхийг эрмэлзэж байдаг. Бие унтахыг хүснэ, залхуурч хэвтэхийг хүснэ, идэх, тэр бүү хэл архи уухыг ч хүснэ. Хэрэв муу хүслүүдийг нь биелүүлээд байвал биедээ дийлдэн арчаагүй хүн болж хувирна. Сэтгэлээрэ оюунаа захирах хэрэгтэй.
гэсэн зүйл хэлсэн гэнэ ээ.
Хэрэгтэй санагдсан учир тэмдэглэж авахаар шийдэв.

7 comments:

  1. хаха шал солиотой юм ярих юм \ хэлсэн хүнийг нь хэлсэн шүү. бичсэнийг нь бус. яааж баталсан юм болооо?????\. бүүүүр инээд хүргэчлээ байна. тэр мундаг монголчууд маань өнөөдөр юуны улмаас хүн бүрийн боол болоод яваад байгааг баталж чадаагүйм гэхэд таамаглаж чадсан бол ууууу

    ReplyDelete
  2. Над сэтгэл нь биеэ дийлээд байх шиг санагддын. Сэтгэл хүсээд байгаа учраас бие үйлдээд байгаа байх гэж.

    ReplyDelete
  3. хүн сэтгэл, оюун ухаанаа шинжиж байх хэрэгтэй
    сэтгэлдээ дийлэгдээд байвал юм юманд л ялагдаад байна даа

    ReplyDelete
  4. гээд нэг багш хэлж байна лээ

    ReplyDelete
  5. Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа.

    Хүн хүний санал бодлыг сонсох сайхан шүү.

    Хамгийн дээд хүнд: Хүдэрийн блогоор ороод тэр бичлэгийг уншаад үзээрэй. Тийм нэг санаа л бичсэн хэрэг.

    k, thnx

    ReplyDelete
  6. hamgiin deed hun ulaan materliist uu?, za ulaan tsagaan yu ch bsan nadad yamar hamaa bhav. bie cetgel oyun gej bna l daa, ene chin batalj haruulakh bolomjgui ch humuus medej l bdag zuil l dee, ikh zovlontoi, urnu dorniihon urgelj ingej irsen tuuhtei;yag btalgaatai baria zuruugeeree soliltsood surchihsan urniihun batal gedeg, dorniihnii huvid iim tulgaltiig heden zuun jil uzej sonsoj, doromjluulj irsen tuuhtei,tehdee yahav, dorniihnii uhaan daanch denduu aguu l daa. daraa duraa huruul uuriin blogtoo neg bichnee, ter ued anonims orj uzeerei, welcome.

    ReplyDelete
  7. бидний цөөхөн Монголчуудаар дамжин тэнд хүрэх боломжтой юм байна

    gesen oguulberiin. yaagaad zovhon MOngolchuudaar damjij hurne gej bodsiim boloo. tiim logical gargalgaa baigaam bol uu l gej bodson hereg.


    manaihan neg tuilshrahaaraa ter chigeeree yumaa. Yagaad zovhon MOngolchuud gej, delhii deer heden myangan undesten orshin togtnoj baina. ter bolgon l buhel buten orshin togtnol. teruugeeree yarival 6 terbum huniii hun tus bur ni gaihamshigtai " one and only " bodigali biz dee. minii durguitseed baigaagiin shaltgaan ni neg garag deer amidarch baigaa oorsdiin adil buhel buten 6 terbum hunee uguisgeed baigaa-d baigaam.


    Regards,

    Anonym.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)