Дахиад алдаа гаргачихлаа. Бичлэг доторх сэтгэгдлүүд 13 comments гээд харагдаж байгаа хэр нь уншигдахгүй, бүр олдохгүй болчихлоо. Ёстой дургүй хүрч байна, "Ёо новш гэж" гэж өөрийн эрхгүй хараалаа. Ёстой дургүй хүрч байна. Миний хувьд блог бичдэгийн нэг учир нь зарим нэг зөвхөн өөртөө зориулсан бичлэгээс бусдыг нь хүмүүстэй санал солилцох гэж бичдэг. Өөр өөр өнцгөөс харж бичсэн тэдгээр зүйлсийг уншихад үнэхээр таатай сайхан байдаг. Тэгсэн чинь нөгөө үнэтэй зүйлсээ өөрийнхөө гараар алга болгочихоод байвал яахуу? тэнэг юм аа.
Доорх бичлэгт сэтгэгдэл бичсэн байсан хүмүүст баярлалаа, та нараас уучлал хүсье. Санаатайгаар устгаагүй шүү.
Тэгээд нэг бол өөр блог руу нүүдэг юм уу, эсвэл бүр бичихээ болих уу, эсвэл анхааралтай байх хэрэгтэй юм уу гэсэн бодол толгойд эргэлдээд байх юм аа
Доорх бичлэгт сэтгэгдэл бичсэн байсан хүмүүст баярлалаа, та нараас уучлал хүсье. Санаатайгаар устгаагүй шүү.
Тэгээд нэг бол өөр блог руу нүүдэг юм уу, эсвэл бүр бичихээ болих уу, эсвэл анхааралтай байх хэрэгтэй юм уу гэсэн бодол толгойд эргэлдээд байх юм аа
Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.
ReplyDeletehttp://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html
thnx
ReplyDeleteУстгасан сэтгэгдлээ нөхөөд биччихье. Би нэгд нэгэнгүй санаж байна. /Энэ зураг надад их сэтгэгдэл үлдээсэн учраас/
ReplyDeleteХөөрхий, хань нь түрүүлээд холын хол энх мөнхийн орон лугаа одчихоор, түүнийхээ хөрсөн хацрыг илбэн таалж, нулимсаа дуслуулан хэвтсээр араас явж дээ...
Тэгэхээр битгий хараа даа. Намайг дагаад өмнөх зурагт сэтгэгдэл бичсэн хүмүүс сэргээж бичээд эхлэх байх гэж би бодож байна.
хөөөх баярлалаа Амараа ах аа, тун их. Хүмүүс бичихгүй, олж харахгүй байсан ч яахав.
ReplyDeleteТун их баярлалаа.
Энэ нөгөө галт уулын нурангид дарагдсан помпей хотын тууринаас олдсон яснууд мөнүү
ReplyDeleteөө бөөн уур болцон сууж байна уу сайхан уртаа гэгчийн амьсгал аваад тайвшир
ReplyDeleteби бас дээрээс гайхаад байсийн тэр блог бичихээ болино энэ тэр гэж дахиж бүү хэл бичилтийг чинь унших дуртай хүмүүс зөндөө найз нь чиний үнэнч фен шүү ок
бүүр болохгүй бол манайх руу нүүгээд ирээ тавагтай хоол ундаа барин угтана шүү
dokoo, iim olon fan-tei hun chin bichkuu baih erhgui l gej medeerei.ter ustsan comment yahuu dee, nadaas ahuulaad PC-dee muu hun olon bgaa bhoo, adilhiim chin, oilgiishtee.
ReplyDeleteхэхэ, баярлалаа андууд аа. Бүгдэд чинь туйлаас их баярлалаа.
ReplyDeleteта нар шүү,
хажууханд чинь би шүү
гэсэн ;))