Бороотой өглөөний мэнд хүргэе!
Гадаа хачин сайхан байна. Богд уул битүү манантай. Зөөлхөн бороо шивэрсэн өглөө эхэлж байна. Энэ хаврын хувьд миний таарсан анхны бороон дуслууд гэж болно. Өмнөх бороонуудтай нь таарч амжаагүй, эсвэл унтаж байхад, эсвэл байшин дотор байхад өнгөрчихсөн.
Модны навчис өчигдөр орой хажуугаар нь өнгөрөхөд байснаас илүүтэйгээр дэлгэрсэн байна энэ өглөө. Цоо шинэ навчис. Мод хоногоор биш хормоор ингэж навчилдгийг нь анх удаа мэдэрлээ. Харин мөчрийг нь тайрч шинэрүүлдэггүй том хөгшин модноос навч нь арай гарч амжаагүй, нахианы гэр гэмээр арзгар юмнууд унжсан харагдаж байсан.
Зөөлөн шивэрсэн бороонд хүн яагаад дуртай байдаг юм бол? Жаахан хүүхэд байхдаа бусад хүүхдийн л адил "Бороо бороо ороосой Оросын маамуу ирээсэй" гээд л алгаа тосоод гүйдэгсэн. Хэн ч үүнийг зохиосон юм бүү мэд, гэхдээ л дууны үг шиг л хаа сайгүй бүгд мэддэг. Эсвэл үнэхээр дууны үг юм болов уу?
Юутай ч гэсэн энэ зөөлөн бороо их ороосой. Өчигдрийн муу муухайг бүгдийг нь арчин арилгаасай, сэтгэлээс минь ч бас.

tehh, yostoi saikhan bna, setgeliig chin ugaagaad induudchihsen gedegt itgeltei.
ReplyDeleteСүүлийн хоёр сар их муухай сэтгэгдэлтэй явжээ. Ажил бүтэмж муутай, юм болгон л бүтэлгүй. Тэгтэл ойрд ойрхон ойрхон орсон бороонууд энэ бүхнийг угаачих шиг ээ.
ReplyDeleteСэтгэл өөдрөг нэг л сайхан болчихоод гүйж явна.
Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй. /Нээрээ өнөөдөр манай дээр баахан оросууд ирж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Сто лет не говорил по русски... гэж/
яг үнэн, нээрээ хэцүүхэн цаг хугацаа үргэлжлээд л байна.
ReplyDeleteГэхдээ бас бороо хэсгийг нь бол арилгасан шүү
Баярлалаа хоёроо, амжилт!!!
ReplyDeleteovoo doo,minii muu ohin havriin boroo, nartai hamt sergej l yavaam bna, ugaasaa irj yavaa tsag daa...(tenger saravchlav)
ReplyDeleteхэхэ, хөгжилтэй хүүхэд шүү
ReplyDeleteҮүнийг уншаад бүүр оюутан байхдаа сургууль руугаа алхдаг байсан санагдчихлаа, хятад элчингийн хажуугаар өглөө болгон хичээл рүүгээ алхдаг байлаа. 100 айлийн 9-р буудлаас багшийн дээд хүртэл.
ReplyDeleteНэг л өглөө гэхэд бүх мод ногоорчихсон байдаг байж билээ. Нүдээ нээх шиг л болдогсон.
Бороо, бороо бороо гэж. Зөөлөн бороонд алхахаар хамгийн сайхан юмнууд л толгойд орж ирээд, сайхан толгой хэсэг зууртаа ч болов амардаг юм.
за тэгээд жаахан нүүр норох юм болов уу, байгалийг би хацраараа мэдэрдэг юм.
Докийн хэлдгээр зөөлөн бороо бүгдийг угааж, ариусгаасай билээ. Баярлалаа Док оо, гэрээ санасан сэтгэл маань бага ч гэсэн тайтгарлаа байна.
Заяа сайн уу? Сайн явж байна уу? Сайхан санагдсан бол болж дээ
ReplyDeleteудахгүй завтай болно, тэгээд холбогдоно оо
ReplyDeleteHi! tusdaa tsonhond setgegdel bicheh ni dajgui yumaa. Zoolon shiversen boroond bi l lav durtai. Yum bodood, udaan alhah saihan sh dee. Neeren boroo orsnii daraa bukh zuil shinechilegdeed, ongo ortson ch yum shig, bas setgel dotorh gunig arilaad oodrog saihan bolchdiima, minii huvid.
ReplyDeleteza harij hariutslagaa uhaarahgui bol bolohgui ni. tur bye! Blogiin huvid urgeljluulsen ni deeree gej zowloh bna. Badgaa
Баярлалаа сэтгэгдэл бичсэнд.
ReplyDeleteМарта тусдаа цонхонд сэтгэгдэл бичдэг байхад нь би шүүмжлээд болиулчихсан чинь одоо өөрөө... хэхэ, хүлээж байх хоорондоо өөр юм харж суух боломжтой нь зүгээр санагдсан юм аа.