2007-05-28

"Шавж"

Гэрээсээ гараад ажилдаа ирэх гэж бараг л 2 цаг боллоо. Учир нь замын бөглөрөл. Түгжрэл дунд бараг унтах шахан байхдаа замын хажуугаарх моддыг харсан чинь их сайхан ногоорчээ. Цэцэглэх нь цэцэглээд, навчлах нь навчлаад дуусч. Энэ жил бараг бороогүй хуурайд зун эхэлж байгаа ч үндэстэй бүхэн сэргэдэг улирал нь ирсэн болохоор эрхгүй л ногоорсон бололтой. Газрын хөрснөөс бат зуурсан үндсээрээ тэжээгдэн амилсан нь энэ байх.

Хүн гэдэг амьтан ч бас амьдралдаа үндсээ сайн бат бэх тавьж чадвал амьдралд маань "ган зуд" тохиолдсон ч ажрахгүй давах байх даа гэж бодож суутал ашгүй нэг юм жоохон зай завсар гарч сууж явсан унаа маань газар ахитал аймаар том байшин барихад ашигладаг ачааны тэрэг зам дээр дайран орж ирээд бүхнийг дахиад л тас түгжээд авлаа. Агуу том тэрэг шигээ тэр дээр суусан жолооч ч бас агуу том амьтан бололтой. Жолооч нарыг гараараа занган янз бүр болоод л... Нэг л том ажил амжуулсан юм шиг л....
Тэгээд бодлоо. Дээр үед намайг бага байхад "шавьж" гэж бичдэг байсан үгийг Монгол хэлэнд "шавж" гэдэг үгээр сольсон санагдаад. Учир нь тэдгээр жижиг амьтад олноороо шавааралдаж бөөгнөрч амьдардаг учраас тэгж нэрлэсэн гэж тайлбарлаж байсан санагдаж байна. Сурсан зүйлээс маань тэс ондоо болсон болохоор эвгүй үг санагддаг. Одоо ном зохиол дээр яаж хэрэглэдэг юм бүү мэд. Зөндөө л олон үг тэгж өөрчлөгдсөн. Гараг, шавж, байцай энэ тэр гээд л.
Гол зүйлдээ эргэн орвол:
Тэгээд бодсон маань юу гэхээр, Монголчууд бид асар уудам нутагтай, тэгээд цөөхөн хэдхэн хүн амтай хэр нь ганц нийслэлдээ эгээ л "шавж" шиг шавж бөөгнөрч амьдарч байгаа нь ямар учиртай юм бол доо. Хотын утаа, дуу чимээ шуугианаас хол "уудам нутагтаа таран" сууж болохгүй байгаа нь яагаад юм бол оо? Эрдэнэт, Дарханд очиход л шал өөр байдаг даа, стрессгүй, чимээ багатай, агаар нь цэвэр гээд л.
Хаяад зугтаамаар хэдий ч салж чаддаггүй амьдрал аа гэж.

8 comments:

  1. Улаганбагатур--таа яагаад шавааралдаад байдаг их учиртай гэжуугаан
    --бүх юм төвлөрсөн
    --ажлын мест нь олдох магадлал их
    --хүн их суурьшдаг учир бизнес хийхэд дөхөмтэй гээд л дурдаад байвал зөндөө л дөө

    ReplyDelete
  2. хэхэ харин тийм л байх да

    ReplyDelete
  3. "шавж" гэсэн байхаар нь эгээл Докыг алдаатай бичихэж гэж бодлоо.

    Монгол хэлний үгийн сан маш баялаг гэдэг гэтэл Эзаяа гуай Монгол хэлээ ер нь сайн мэдэх бил үү. Ер нь бодоод байсан чинь яг тоог нь хэлж мэдэхгүй ч цөөхөн хэдэн үгэн дотор ярьдаг байх аа.

    За ямарч байсан Докын ачаар нэг шинэ үг сурлаа байна.

    Улаанбаатар стресстэй гэснээс хаа сайгүй олон хүн суурьшсан газар стресстэй байдаг юм байна оо.

    За бүүр манай монголчууд шиг байгаа юм аа сайхан зохион байгуулаад дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй яваа газар уу. Олон хүний үймээн дээр зохицуулалт байхгүй болохоор юу болох билээ? Яслид нэг хүүхэд нь уйлаад эхэлвэл нөгөө нь дагаад бүгд уйлдаг шиг юм болно.

    Улаанбаатарт хүмүүс цуглаад байгаа тухайд гэвэл, бас л дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотой. ямар ч мэдээлэл байхгүй. ядаж одоо хөдөө байгаа оюутнууд, хүмүүс интернетэд ороод блог бичих нь байтугай блог гэж юу вэ гэж урьдаас асууж байна шүү дээ. Тэд нар толгой муудаа блог гэж мэдэхгүй биш мэдээлэл байхгүй, тэнд интернет байтугай, гэрэл цахилгаан байхгүй газар. Ганц мэдээлэл авч байгаа суваг нь монголын хэдэн хэрүүл бичдэг шар сонин л дор хаяж долоо хоногийн дараа очиж байна ш дээ. Телевиз, радиогоор бол тэгэж их дэлгэрэнгүй мэдээлэл авч чадахгүй.

    за за бүүр хадуурчихлаа.

    Уг нь бол хөдөө сайхан л даа, түрүү жилийн 12 сард гэртээ очиж амраад утсаа салгаад, интернетгүй хэд хоносон. Естой амралт гэдэг чинь тэр байна лээ дээ. Тэгээд нэг амраад үзээрэй зөвлөж байна.

    ReplyDelete
  4. хэхэ, баярлалаа сэтгэгдэл үлдээсэнд.

    Яг тийм амралтыг бий болгохоор нөгөө л утас, интернэт энэ тэрээ санаад...
    Бид хаяад зугтаамаар хэрнээ хэзээ ч салахад хэцүү болчихсон "технологи" гэдэг аалзны торонд нь орчихсон юм шиг л...
    Хаяад тасархай амьдарна гээд төсөөлөхөөр бас хэцүү ...

    гэсэн хэхэ.

    Харин тэр дэд бүтэц энэ тэр гэвэл яг 100 хувь санал нийлж байна

    ReplyDelete
  5. >>> xmmm Mongoloo sanaj bainshuu., surhii sanadag hun ch gelee humuusiin blogiig unshihaar ymar shuuhan baigaa dur turh ni bodogdoh yum mashinii bulgurul, utaa uniar, humuusiin bair baidal geed l gehdee eh oron mine saihaaan saihan! mongold huduu baidag bolhoor hotod neg l dasalgui baidag baisan., harin odoo medeelel tehnologi hugjsun gazaraas mongoliinhoo huduu ochihoor yaaah bol geheeer l hichneen saihan amralt bodogdson ch zaaval neg yum dutagdaad baih yum shig iheee yum bodogdoj bainshuu..., za za helj medhed hetsuuhen yum yutai ch uuriin chine blogiig shimten ushdag bas zuvshuurulgui blogtoo linkdsen zorgooroo negen "jaal" orood garlaa uur saihan bichlege nemeerei GOODLUCK! :)

    ReplyDelete
  6. баярлалаа, Өсөннэмэх ээ, блог руу чинь хэрхэн орохоо мэдэхгүй байна аа

    ReplyDelete
  7. Шавж амьдрах гэдэг маань түр зуурын үзэгдэл байх өө.
    Удахгүй хөдөөд бас мөнгө хийдэг болоод ирнэ. /Энхрий хайрт намын зөв мэргэн лүндэнд тэгж буусан байгаа/ Тэгэхээр "Шавж" биш "Бутарч" гэж нийтлэл бичих шаардлага гарах байх.
    13 зууны үеийн монголчуудын тухай тархай бутархай гээд л шүүмжилсэн. Тэгэхээр нь 21 дүгээр зуунд 13 зууныхны алдааг давтахгүй гээд зүтгэж ч байгаа юм билүү.

    ReplyDelete
  8. нээрээ магадгүй шүү
    гэсэн
    хэхэ ;))

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)