2007-05-03

"Амьдрал"

Ийм нэртэй жүжгийг нээлтийн өдөр нь үзлээ. Суудал маань жаахан эвгүй таарсныг эс тооцвол ойрд жүжиг үзээгүй байсан надад сайхан байлаа. Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг зүүсэн, хүмүүсийн хүндэлдэг жүжигчид тоглосон, найруулагч редакторууд нь ч мундаг хүмүүс байна лээ.
Илт харахад, дууных нь клипэн дээр нь гардгаас тэс өөр үйл явдал өрнөхөд нь гайхасхийж байсан ч жүжиг, клип хоёрын санаа нь харин яг ижилхэн байгааг анзаарсан.

Энэ бол хүн амьдралдаа сэтгэлийнхээ хүчээр бүхнийг хийж бүтээх буюу нурааж сүйтгэхийг харуулсан юм байна гэж би хувьдаа дүгнэсэн юм.
Навчнуудыг модноос хийсгэхгүйн тулд уяж бэхэлсэн нь шарласан навч унаад дуусахад би үхнэ гэж бодож байсан хүүг сэтгэлээр нь эмчилж байгааг клипэнд нь харуулсан байдаг бол жүжиг дээрээ арай өөрөөр энэ санаагаа гаргасан байна лээ.

Гэхдээ л амьдрал үнэхээр хүнд хүсээгүйг үзүүлж, бодоогүй муу зүйлсийг ч өчнөөнийг харуулдаг. Сайн сайхантай ч хангалттай учруулдаг байх. Даанч хүн гэдэг чинь өчүүхэн атгаг санаа бодлоосоо болоод тэр аз жаргалыг төдийлөн анзаардаггүй ч байж болох. Амьдрал тэр чигээрээ л баян сайхан. Тэгсэн ч бас "Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу" гэдэг шиг зовлон бэрхшээлээр ч бас л дүүрэн.
Жаргал байвал зовлон байх л ёстой хүний хорвоод гэрэл сүүдэр, хар цагааныг нь хэрхэн тохируулж найруулахаас таны амьдрал хамаарах биз.

Амьдралд онолоор бол хангалттай зэвсэглэсэн би хувьдаа тушаал авсан цэрэг шиг л байлдахад бэлэн!
;))

"Эх орон дуудаж байна, урагшаа"
гэсэн ;))

3 comments:

  1. хүүе ээ док оо их санасан шүү

    ReplyDelete
  2. сайн уу? :)
    би ч бас

    ReplyDelete
  3. "Өвчин ихдэхийн цагт үхлийг эм шиг хүсэх цаг ирдэг"
    гэсэн үг тэнд хэлж байсан. Бас
    "Нарны гэрлээс зүүний сүвэгчээр багтах төдий гэрэл тусахад тэр нь хүн заяа болж төрдөг" гэсэн.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)