Сайн уу бүгдээрээ? Найз нь бүрмөсөн ирэх арай л болоогүй байгаа шүү ;)) Удахгүй блоггер Марта шиг л Би эргэж ирлээ... гээд л хэхэ.
Гэхдээ та нарыг бол уншаад л байгаа. Халти ч гэсэн гүйлгэж хараад л...
Энэ Док нээрээ шагайхаар юун дайлах бүү хэл аяганы амсар зуулгахгүй юм аа нээрээ гэж бодсон уу? хэхэ Удахгүй олон сэдвээр бодол санаагаа хуваалцана гэж найдаж байна.
Доорх зургийг хараад маш олон санаа дэвшигдсэн боловч Амарсайхан ахын бичсэнийг уншаад шууд итгэх сэтгэл төрж байна.
Учир нь эхлээд л харсан хүмүүс шууд үнэн юм уу, эвлүүлэг байх гэцгээгээд байсан. ТВ-ээр гарахдаа, ганцхан цагдаа залуу л утасныхаа камераар буулгаж авсан, бусад нь дүрсийг буулгаж чадаагүй тухай ярьсан гэсэн. Харин зургийг өгсөн залуугийн яриагаар бол Баянхонгорт олон хүмүүс харсан гэсэн. Тэгээд бас нутгийнхан зарим зүйлтэй холбон тайлбарлаж байгаа гэнэ лээ. Тэр тухай сонирхвол өөрийнх нь блогоос уншаарай. Яагаад тэгээд холбоос тавиагүй юм бэ гэж үү? Яахав, арай нээгээгүй байгаа болохоор нь л... Харин энэ уул нь Баянхонгор аймгийн төв дэх Номгон уул гэдэг уул юм байна лээ.
Дараагийн таамаглал бол камерны линз цэвэрхэн биш, юм наалдсан ч юм уу тийм байдалтай байснаас болоод түүн дээр гэрлийн тусгалаар ийм дүрс бий болсон байх гэсэн санаа байсан юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн Улаанбаатарт Хийморийн овоон дээр бас тийм дүрс буулгаж авсан юм бол би лав элдэв юм бодохоо болилоо. Шууд итгэлээ. Итгэлээ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр...
Энэ зүгээр нэг үзэгдэл биш байх. Бас тэгээд муу юм лав биш байх гэж бодлоо гэсэн үг болж таарч байх шиг байна даа.