2007-05-04

Хувьсал

Удаан уулзаагүй найзтайгаа уулзсан юм шиг л магнай тэнийв, блогоороо орж ирээд. Үнэхээр бууж өгсөн шүү хэсэг ч. Уншиж барагдахаа байгаад, сүүлдээ бичихгүй юм үлдэхгүй болтлоо биччих гээд ч байх шиг байхаар нь хэсэг холдсон чинь "хайртыгаа" харин ч таг мартах шахдаг байна шүү хэхэ.
Гүүгл рийдр-ээр шагайсан чинь 100+ гэхээр нь шууд л зугтаасан. Хэзээ нэг бүртгэсэн хүмүүсийнхээ бичлэгийг уншиж дуусдаг юм байгаан бүү мэд. Сүүлдээ хүмүүс загнаад байх юм билээ.

"...Сайхан бичдэг хүмүүс хорвоогоор дүүрэн, алийг уншиж барах вэ дээ, чи ингэж хэт их цаг зарцууллаа..." гээд л.
Тиймэрхүү болоод бас дээр нь ажлаа гаргуунд нь хаячаад байхаар нь Нана-г дуурайгаад ажлаасаа бүр гардаг ч юм билүү гэж бодсон ;)) Ганбаа лав дэмжинэ, тэр чинь хамаг юм нь бэлэн байж байвал блог бичихээс өөр юм хийхгүй хүн юм гэсэн хэ хэ.

Гэхдээ зөвхөн блогоос гадна олон юманд бууж өгсөн дөө. Амьдралд, ажилд үгүй бүр ядаж л гаргасан шийдвэрийнхээ өмнө буулт хийсээр байгаад таарах юм аа нээрээ. Бас л нөгөө зөөлөн, хатуу хоёрыг хослуулах ёстой болоод тэр байх даа. Огцом гэнэт шийдвэр гаргадаг хүн чинь, дараа нь асар их юм бодоостой, зөөлрөөстэй байгаа юм биш үү.

За нэг иймэрхүү.

Сүүлийн үед маш их сонсч байгаа зүйл бол бидний Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл болон түүнийг тойрсон элдэв асуудал. Хэл сэтгэхүй 2 холбоотой, бид одоо өдөрт 100 гаруй үгэн дотор л эргэлдүүлж Монгол хэлийг ашигладаг гэх мэт зөндөө юм сонсогдох болж. Гэхдээ яалт ч үгүй бичих, ярих зүйл гэж бодоод л байсан хэрэг. Хэрэв чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг шиг л бичихгүй байж чадсангүй.
hi? u bn? ysn tgd nuguuhuu hiij chaduu? tgd bi yag u hiihiin? yarii geel bodood bgaa ch gsn amjihguimaa getsen l yavjeelee shd ter. Hicheel ntr geel yarial bsn. edriig tgd hayachuul bolhiimuu? za za, garla. bye
Уг нь үүнийг "орчуулаад" бичих гэсэн болсонгүй. Эх хэлээрээ бичих гээд
Сайн уу? Юу байна? Яасан тэгээд нөгөөхөө хийж чадах уу? Тэгээд би яг юу хийх юм бэ? Ярья гээд л бодоод байгаа ч гэсэн амжихгүй юм аа гэчихсэн л явж байна лээ ш дээ тэр. Хичээл энэ тэр гээд л яриад байсан. Эд нарыг тэгээд хаячихвал болох юм уу? За за гарлаа. Баяртай.
Одоо орчуулах гээд оролдъё.
бичигт:
... юу бн? ясн тгд нөгөөхөө хж чдуу? тгд би яг юу хийхийн? ярий гээл бодоод бга ч гсн амжихгүймаа гэцэн л явжээлээ ш д тэр. Хичээл нтр гээл яриал бсн. Эдрийг тгд хаячуул болхиймуу? за за гарлаа, ...
ярианд:
... юу байна? яасан тэгээд нөгөөхөө хийж чадуу? тэгээд би яг юу хийхийн? ярий гээл бодоод байгаа ч гэсэн амжихгүймаа гэцэн л явжээлээ ш д тэр. Хичээл нтр гээл яриал байсан. Эдрийг тэгээд хаячуул болхиймуу? за за гарлаа, ...

Юу вэ, бичсэнээ эргээд харсан чинь юун чихний чимэг вэ? гэмээр харагдаж байх чинь.

Бид өдөр тутам утас, компьютер дээр ашиглаж байгаа 1 дэх хэлбэрээр нь бол харахад зүгээр, ойлгогдож байгаа хэдий ч, 2, 3 ба 4 дэхийг харьцуулаад харвал Монгол хэл бидний өдөр тутмын харьцаанд иймэрхүү хувирч байгаа юм болов уу гэж бодогдож байна.
Хэл дагаад сэтгэхүй өөрчлөгддөг л гэнэ. Ингээд хумигдаад байвал сэтгэхүй нь бас дагаад ийм бага өчүүхэн болох юм болов уу?
Уг нь асар баян, яруу тунгалаг хэлсэн манай хэл чинь.
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би...
гэдэг шүлгийг орчуулж хэлэх гээд
Үхрийн баасыг шатаагаад гарсан утаа нь салхинд хийсээд...
гэсэн утгаар илэрхийлсэн гэсэн яриаг нэг биш удаа сонсч байсан шүү. Хүн бүхэн, улс бүхэн өөрийн төрөлх хэлээ баялаг, яруу тод сонсох хэдий ч Монгол хэлийг үнэхээр баян, утга төгөлдөр хэл гэж бодож явдагаа л илэрхийлэх гэж оролдов.
Үргэлжлэл бий

3 comments:

  1. Энэ бичлэгийн эх нь өчигдөр гарсан бөгөөд сая би шинээр хувилсан болно. Учир нь бичлэгийнхээ нэрийг өөрчлөөд паблиш хийсэн чинь өмнө сэтгэгдэл бичсэн байсан нэг коммент надад ч харагдахаа больчихсон. Тэгээд нөгөө сэтгэгдэл бичсэн хүнээсээ уучлал хүсч байна. Санаатайгаар бичсэнийг тань арилгаагүй шүү гэж хэлэхийг хүссэн юм.
    Оролдож байгаад гаргаж ирэхийг хичээнээ. Тийм зүйлтэй таарсан, мэддэг хүн байвал туслаач.
    Баярлалаа.

    ReplyDelete
  2. medkuum bna.hehe,gol yumaa martah gjiina. ene messagee orchuulakh shaardlagagui bsan bna daa, shuud l oilgogdoj bna, ingeheer neeree bidnii setgelgee aimaar l bolchood bgaam bna, bidnii yarij bichdeg zuiliin songodog jishee dee,teen ( demjleg huseh)
    yer ni udurjin bichleg hiij uuriinhuu yariag neg shalgaltand oruuldiimuu, yamar ch baisan eh helee iluu sudalj, himgatai handanaa ( Tseveliin toliig barij avaad sudalj ehlev)

    ReplyDelete
  3. Mongol heliig dayarshil dundaas avch uldeh heregtei bolov uu er ni? Heregtei geh baih l da, gehde chadah bolov uu?

    Setguulchid end ih buruutai shu. TV-uudeer garch baigaa ni unen teneg, ter chigeeree aldaa.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)