2006-12-04

Monday Morning Message /1 дэх долоо хоног /

ЗОРЬСНОО ТӨСӨӨЛ
Та ямар нэгэн зүйлийг хийхээр зорьсон л бол таныг хэн ч зогсоож чадахгүй.

Хэдэн жилийн өмнө бид эхнэрийнхээ өссөн хотод байдаг нууранд очиж амарсан юм. Энэ нуур бол манайхаас 1 цаг 20 минутын зайд байдаг байв. 50 милл үргэлжилсэн энэ нуурын эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн ба орчин нь их сайхан үзэсгэлэнтэй байлаа.

Нэр нь үл мэдэгдэх суутан

Илгээсэн Э.Оргил

Удаан хугацааны туршид бид нуурын ойролцоо нэгэн жижиг байшинтай болъё гэж ярилцаж барих газраа хайж байсан юм. Нэг аятайхан газар олсон нь өтгөн ойтой, огцом өгсүүр, байшин барих бүү хэл төсөөлөхөд ч хэцүү газар байлаа. Хамгийн сүүлд бид тэр нууранд очоод эргэж ирэхдээ нэг сайхан өдөр тэнд ямар байшин барихаа төсөөлцгөөсөн юм.

Бидний бүтэн өдөр төсөөлж бодсон энэ явдал нь удирдагч хүний өөрийн мөрөөдөж байгаа ажлыг бодитоор бий болгохоор төсөөлж байгаа үйл явцтай адилхан байлаа. Мөрөөдлөө хэрхэн биелэхийг төсөөлөн бодох нь зорилгодоо хүрэх гол зүйл юм. Та мөрөөдөлдөө итгээд, тэр чинь нүдэнд чинь харагдаж байвал та өөрийн зорилгодоо хүрч чадна.
Бидний дараагийн алхам бол бид энэ зорилгоо бичээд хэрхэн хийхээ шат шатаар нь төлөвлөсөн явдал байлаа. Зөвхөн тэгж байж л бид өөрсдийгөө хариуцлагатай болгоно. Ийнхүү шат бүрээр нь бичих нь бидэнд өөрсдийн зорилгыг ирээдүйд төсөөлөхөд туслах болно.
Тиймээс орой бүр унтахын өмнө нүдээ аниад хэдэн минут өөрийн гол мөрөөдөл, зорилгоо бодит болгож болж байгаагаар төсөөл. Үүнийгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа үндэс болгосноор зорилго чинь чиглэлтэй болоход тусалж түүнд хүрэх боломж илүү ихээр нэмэгдэх болно.

3 comments:

  1. dook dandaa lag lag sedveer bicheh yumaa. mani metiih ni uhaan hurehgui yum baina

    ReplyDelete
  2. haanaas orchuulsnaa durdahgui l tuuchih yumaa manaihan. ug ni hen gedeg hunii bichseniig haana hevlegdsen baisantai ni durdaad orchuulaad baival zugeer met.

    ReplyDelete
  3. хэхэ, Хишигээ сан, хүн явуулаад байгаарай, яг ш дээ.

    Харин шүүмжийн хариуд: Хүлээж авлаа, тэгэлгүй яахав. Энэ зөвлөгөөнүүдийг Оргил гээд манай нэг шавь дандаа илгээдгийн, тэгээд хэрэгтэй нэг ч гэсэн хүнд хүргэхсэн гэсэндээ блогтоо бичээд байгаан. Thnx Orgil
    Тэгээд эхний ээлжинд орчуулсан Оргил гээд биччий, дараа нь өөрөөс нь асууж байгаад эх сурвалжийг нь тэмдэглэнэ ээ.
    thnx

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)