2006-12-25

MONDAY MORNING MESSAGES /4 дахь долоо хоног /

УРАМ ЗОРИГ ХАЙРЛА

Амьдралынхаа туршид хийж байгаа зүйлээ байнга өөлөн чамлаж байдаг хүнийг би мэднэ. Гэвч ингэснээр өөрөө хөгжих боломжоо алддаг.

Чарлес М.Шваб

Цюрихээс Цинцинат хүрэх нислэг битүү захиалгатай байлаа. Бид нисэхээр суудлаа эзлэх тэр үед Ниццад байдаг авиа компаниас бидэнд өгсөн тийзэн дэх суудал өөр эгнээ байтугай онгоцны хоёр мухарт байсныг мэдсэн юм. Би анх удаа жирэмслээд 15 долоо хонож байгаа эхнэртээ тайлбарлавч надаас тусдаа 9 цаг нисэх нь асуудал болж байгааг би мэдэрсэн юм.

Жирэмсэн эхнэртэй амьдрах туршлагагүй хүмүүст би жирийн эмэгтэйгээс жирэмсэн эмэгтэй хүний сэтгэлийн хөдлөл нь арав дахин илүү байдгийг хэлэх хэрэгтэй. Жирийн үедээ миний эхнэр тийм бухимдуу биш ч 15 долоо хоногийн турш жирэмсэн байгаа нь түүний уурыг бадраасан юм. Би өөрийнхөө амьдрал болон бусад зорчигчдын аюулгүй байдалд санаа зовж байлаа.
Ийм тохиолдолд бусад хүмүүс яах байсан би түүнийг л хийлээ. Хонгор минь суугаад хүлээж бай, би бүгдийг зохицуулъя гээд сууж буй хүмүүсийн эгнээг даван дүүлэх шахам явж байж бизнес ангилал руу очиж онгоцны үйлчлэгчээс өвдөг сөхрөх шахам туслахыг гуйлаа.
Дараа нь болсон үйл явдал намайг гайхшрууллаа. Өнгөрөгч 22 сарын турш 100 гаруй нислэг хийсэн миний бие онгоцны үйлчлэгч хүмүүсийг байраа эзэлтэл та түр хүлээж бай. Дараа нь яаж тусалж болохыг харъя гэж хэлэх байх гэж бодож байлаа. Гэтэл аз болж тэр үйлчлэгч бизнес ангиллын зорчигчдоо хүртэл орхин бидний суудал руу ирж хажуу дахь зорчигчийг миний эхнэртэй байраа солихыг ятгаж бидний ачааг зөөж ирсэн юм. Тэр онгоцны үйлчлэгч байв уу, тэнгэрээс ирсэн бурхны элч байв уу?
Гэртээ ирэнгүүтээ би “Дэлта эрлайнз” руу тэрхүү онгоцны үйлчлэгчид талархал бичсэн юм. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу бизнес ангиллыг орхиж болохгүй байсан хэдий ч тэр их зөв үйлдэл хийсэн. Хэдийгээр олон удаа нислэг хийж байсан ч би ийм үйлчилгээг цөөхөн үзсэн юм. Түүний хандлага нь нислэгийн туршид надад тааламжтай сэтгэгдэл төрүүлж байлаа. Ийм үйлчилгээг эдлэхийн тулд онгоцны үйлчлэгч бүсгүйд тал засах ёстой гэж би боддог байсан юм.
Бид байнга муу үйлчилсэн тухай л ярьдагаас сайн үйлчилж байсан тухай дурсдаг ч үгүй шүү дээ. Тийм ч учраас тэд нар ажлаасаа эрч хүч авч чаддаггүй билээ.
Иймэрхүү явдал манай ажил дээр ч гэр оронд ч болдог. Бид юун түрүүнд хүүхэд, гэр бүлийнхэн өөрийн захиргаанд байгаа хүмүүсээ шүүмжлэхээс биш тэдэнд урам зориг, талархал хэрэгтэй гэдгийг мартчихсан байдаг.
Энэ долоо хоногт эргэн тойрондоо байгаа хүмүүсээ ажлаа сайн хийснийг онцол. Тэдэнд бага ч болов урам хайрлавал хийж байгаа ажлаа хэрхэн илүү сайн хийж байгааг та хараад гайхах болно.

Илгээсэн Э.Оргил

2 comments:

  1. Уншиж байгаа шүү! Гоё зүйл байрлуулж байгаад чинь баярлалаа. Тасралтгүй бичээд байгаарай!

    ReplyDelete
  2. Өө баярлалаа, бичээд байна а

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)