2006-12-31

Хурдан ирээрэй хүмүүс ээ

Улаанбаатарт цаг агаар яг л дэлхий нийтийнх шиг дулаахан хэвээр. Шинэ жил болж байгаа ч, алдартай 9 нь эхэлж байгаа ч өнөөдөр Улаанбаатарт өдөртөө - 10 хэмийн дотор л эргэлдэж байна гэвэл та гайхах уу? Өнгөрсөн жилээс лав л хамаагүй дулаахан байна. Цас бол бараг л байхгүй. Манайхан баярыг сайхан тэмдэглэдэг хүмүүс болохоор тэр цас энэ тэр хамаагүй баяр үргэлжлээд л... Дарга нар нь тойруулж нэгнээ шагнаад л... Ууж идээд л...

Манай ажлынхан шинэ жилийн баярыг амралтанд явж тэмдэглэж архи, тамхины утаа болон өнөөдөр ГАМШИГ гэж нэрлэгдэх дээрээ тулсан хотын утаанаас хол 1 хоног агаар залгилаад ирсэн юм. Тэнд байгалийн сайхан, агаарын цэвэр тунгалагийг гайхан шагширч амраад. Гэтэл нэг нь "Бид ингээд энэ агаарыг амьсгалахын тулд мөнгө төлж байна ш дээ, гэртээ, Монголдоо байгаа хэр нь... Лос-Анжелес агаарын бохирдол ихтэй хот гэж нэрлэгддэг ч..." гэсэн шүү. Сүүлчийн үгс нь ойлгомжтой. Гашуун боловч үнэн үг байгааг нь анзаарсан юм.
Өчигдөр орой бас хэдүүлээ нэг газар жоохон сууж байгаад гараад таксинд суугаад харьж явахдаа гадаадад амьдарч байгаа Монголчууддаа зориулж "Хавар, зун болтол битгий ирээрэй хүмүүс ээ, энд үнэхээр гамшиг гэмээр утаатай байна аа..." гэж хэлье гэж бодоод. Чингис зочид буудлын урдуур явж байхад байшин биш зөвхөн чимэглэсэн мод л харагдаж байвал яахуу???
Тэгээд бодож байснаа УЛААНБААТАРТ ӨВӨЛ БИТГИЙ ИРЭЭРЭЙ гэдэг үгээ эх орондоо хурдан ирээрэй, ирж хараарай, чиний тусламж энд хэрэгтэй байна гэдэг үгээр солихоор шийдлээ. Таны сэтгэл зүрхнээс уяатай Монгол эх орны чинь нийслэл нь УЛААНБААТАР биш УТААНБААТАР гэдэг цол зүүчихээд байж байна.
Ууж идээд л...
хэн ч энэ асуудалд анхаарахгүй, анхаарахыг хүсэхгүй. Мэддэг захирдаг дарга нар нь сүүлийн жилүүдэд 20 тэрбум төгрөгийг "утааг багасгахад" зориулчхаад сууж байдаг. Өдөр тутмын хэвлэлүүд болон телевизүүд энэ гамшгийг арилгахад туслаач гээд ЮНЕСКО-д хандахаар нэгдэж байгаа сурагтай. Таны дуу хоолой, таны толгой дахь мэдлэг, сэтгэл тань энд хэрэгтэй байна.
Хөгжил эндээс эхлэхгүй гэж үү?

4 comments:

  1. анх тэр бичлэгийг бичсэнээс 3 хоногийн дараа...
    Одоо шөнийн 1:30 болж байна. Гэртээ орж ирээд нүүрээ цэвэрлээд унтах гэж байна. Өчигдөр бас оройтож ажлаасаа гарсан. Энэ 2 өдөр ажиглагдсан зүйл бол нөгөө аймаар агаар хачин сайхан цэвэр байлаа намайг ажлаасаа гарахад лав. Бүр нэг урт амьсгалмаар гээч... Ашгүй дээ нэг ч өдөр гэсэн.

    ReplyDelete
  2. Гэхдээ энэ өдөр...
    Өглөө босоод ирсэн чинь цас орж байсан.. Одоо ч бас орж байна.
    Өвөл байгаа хэдий ч хүмүүс: "Өвөл шиг гоё байна, хувцасныхаа цасыг сэгсрээд..." гэж байна.

    ReplyDelete
  3. Harin tiimee, ene uneheer sanaa zovooson asuudal shuu. Nutag butsah uyed yaana daa gej gol sanaa zovoodog zuil maani neg ni yum. Usvur nasandaa suriyegeer uvduj baisan bolohoor uushig muutai l daa.

    Ingehed Unesco-goos tuslamj guih gedeg ni zuirlevel, neg ail ortsnyi busad ailuudaas tuslamj erj, "manai ger bohir zavaandaa barigdaad eruul ahuin shaardlaga hangahgui uvchin huuchnaas salahaa bailaa, uuniigee tseverlehed mini tusalj ugnu uu" gej baigaatai adil yum shig.

    ReplyDelete
  4. ммм
    яг тийм, шал тэнэг. Өөрсдөө тарьсан хогоо бусдаар цэвэрлүүлэхтэй ижил, гэхдээ Монголчууд ийм төрлийн ажилд "сайн".
    Судалгаагаар сүүлийн жилүүдэд утаа багасгахаар гадна дотноос зарсан хөрөнгөөр нийслэлийн гэр хорооллын 3ны нэгийг орон сууцтай болгох боломжтой байсан гэсэн. Гэтэл утаа багасах бүү хэл, жил ирэх бүр нэмэгдээд тэр их хөрөнгийг халаасалсан хүмүүс огт тоохгүй...
    онцгүй юм аа, ингээд бичээд байхаар дандаа муу зүйл бичээд байх шиг болоод дургүй хүрэх юм

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)