Сүүлийн үед Монголынхоо төлөө ямар нэг юм хийх, бүтээх гэсэн санаатай бичлэгүүдийг блогчидынхоо дундаас олныг олж харах боллоо. Энэ бол Монголын төлөө зүрх нь цохилдог хэн бүхний цээжинд байдаг бодол гэж бодож байна.
Жишээ нь: Өнгөрсөн жил яг өдийд, яг ийм бодолтой хэсэг залуус энэ дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг ч газрын холоос үл хамаарсан үзэл бодлын нэгдэл дээрээ тулгуурлан интернэт гээч сайхан юмыг ашиглан нэгдэцгээсэнсэн. Би өөрөө тэдний нэг. Яг л блогчид шиг хэн нэгнээ танихгүй хэр нь ганцхан үзэл бодлоороо л нэгдсэн хэрэг. Yahoo-д групп үүсгээд тэндээ бичээд л, conference хийгээд л... Энэ дэлхийн маань өнцөг буланд байгаа газраасаа сэтгэлээрээ холбогддог байсан юм.
Монголын төлөө гэдэг уриатай, үнэхээр л юм хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй залуус нэгдсэн байсан нь олзуурхууштай. Хэрэв тэд маань энэ бичлэгийг уншиж байгаа бол намайг уучлаарай гэж гуймаар байна. Монголын блогчид нэмэгдээд л байгаа болохоор хэзээ нэгэн цагт хэн нэг нь унших нь гарцаагүй. Харамсалтай нь би өөрөө замын дундаас буцчихсан гэж хэлж болно. Тиймдээ уучлал эрж байгаа хэрэг. Завгүй завгүй гэж гүйгээд л...
Уг нь бодохдоо залуу насыг зүгээр л урсгал дунд өнгөрөөх биш, хийсан юмтай байлгахын тулд... гэж бодож явсан тэр үед нэг найз маань "Бидэн шиг жирийн хүмүүс өдөр тутмын ажлаа хангалттай сайн хийж чадаж байвал тэр чинь бас л эх орныхоо төлөө хийж байгаа том хэрэг ш дээ" гэсэн чинь... Өөрийгөө хартал ажлаа сайн хийхгүй байгаа юм шиг санагдаад тэгээд түр холдсон хэрэг.
Тэр бодлууд маань харин байж л байгаа шүү

sanaj yavbal butne gej saikhan ugtei shuu dee hoo.
ReplyDeleteхарин тийн... бодоод л байгаа, thnx
ReplyDeleteНайзаа-
ReplyDeleteЧиний хийсэн сайт чинь саак болсон байна Сониноос бид бас чинийх шиг гэхдээ дандаа эрчvvдэд зориулсан блог нээсэн. Бидний бодож байгаагаар Монголд одоо ийм юм яриж бичих цагна нь болжээ. Одоо нээгдээд 2 долоо хонож байна. Єдєрт дунджаар 600 хун орж гарч байгаа. Гэхдтээ танай лаг сайтны хажууд бол юу ч биш биз дээ.
Тэгээд хэрэв боломжтой бол хэдvvлээ линк солилцвол ямар вэ? Манай вэб сайтэ руу зав гарвал ороод гарна биз дээ. Бид чиний вэб сайтэ-нд хариулаад линк тавих болно
Гоожуур
www.goojuur.com