ХАНДЛАГАА СОНГО
Таны амьдралын хэв маяг ч тэр түүнд хэрхэн хандаж байгаа байдал ч тэр амьдралын чинь гол хандлага болохгүй юм. Нөхцөл байдал амьдралд өнгө оруулдаг хэдий ч ямар өнгөтэй болгохыг оюун ухаан тань л шийддэг.
Жон Хомер Миллер
Миний ажлын өрөөнд хөл бөмбөгийн хувцас өмсөөд зүүн гартаа бөмбөгөө сугавчилсан 7 настай охины зураг байдаг. Тэр зургийг би байнга харагдаж байхаар утасныхаа харилцуурын дэргэд байрлуулсан ба энэ нь надад дундаж амьдралаар амьдарч байгаа ихэнх хүмүүсээс амжилттай байгаа хүмүүсийг хэдэн гол зүйл ялгаж байдгийг сануулж байдаг юм.
Охин тэр зурган дээр алхахаар завдаж байгаагаар гарсан байдаг. Тэрээр төрөлхийн саа өвчтэй тул амьдралынхаа өдөр бүр гар, хөл, яриа, толгойгоо удирдахаар тэмцдэг юм. Оюун ухаан нь үеийнхнээсээ дутахааргүй саруул боловч тархи нь үе мөчөө удирдаж чаддаггүй юм. Тэр охин бидний өдөр тутам хийдэг алхах, гишгэхээс эхлээд жирийн хөдөлгөөнүүдийг хүртэл хүний тусламжтайгаар дасгал маягаар хийдэг юм.
Би тэр охиныг сайн мэднэ. Тиймээс ч би түүнийг бөмбөг барьсан байхыг харах бүр хэн нэг нь тусалж байриулсныг мэддэг. Учир нь тэр өөрөө түүнийг хийх чадваргүй л дээ. Тийнхүү алхах гэж байгаа нь зурагчны тусламжтайгаар бодит мэт харагдаж байгаа боловч тэр хүний тусламжгүйгээр хөдөлж чаддаггүй гэдгийг би мэднэ. Гэвч зурган дээр тэр охин ийнхүү зогсохын тулд хөл гараа захирах гэж хичнээн их тулаан болж байгаа нь огт мэдэгдэхээргүй инээмсэглэсэн байдаг.
Би тэр охины зургийг өөрийн ширээн дээрээ тавихаар сонгосны учир нь би зорьсон бүхнээ бий болгох, цогцлох боломжтой, хэрэв амжилтанд хүрч аз жаргалтай байя гэвэл миний бие муу байх, ууртай байх, тав тух алдагдахыг үл харгалзан өөрийн харилцагчидтайгаа инээмсэглэж л харьцах ёстой. Энэ бол миний хандлага буюу сонголт юм. Тэр охин тийнхүү хүч гарган инээж чадаж байгаа нь надад нэгэн том дасгал болж өгдөг.
Энэ долоо хоногт та ажлынхаа өрөөнд харагдахуйц газраа өөрийн хандлагыг тодорхойлох зураг олж тавь. Ингэснээрээ өдөр бүр таны сонголтыг сануулж хандлагыг тодорхойлон та итгэлтэйгээр инээмсэглэж бусдын нүүрэнд ч инээмсэглэлийг
Илгээсэн Э.Оргил
No comments:
Post a Comment
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)