2006-12-31

MONDAY MORNING MESSAGES /5 дахь долоо хоног /

ЯЛАХЫН ТӨЛӨӨ АМЬДАР

Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог.
Чарлес Ф.Кэттэрин

Бид эргээд булан тойрохдоо 160 фитт өндөр хаданд уулын авиралтын тоноглолоор өвч тоноглогдсон хоёр авирагч авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа.

Миний найз Петр тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 100 фитт өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад үхэж ч болох өндөр уул байлаа.
Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагүй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тал нь энгэр шигээ эгц өндөр биш болохоор уулын хэрэгсэл хэрэггүй байлаа.
Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу өгсөх тусам эгцэрч хөл тавих газаргүй болж байлаа. Удалгүй би ар талаас нь авирсан ч үхэх аюулаас зугтах боломжгүй болохыг мэдэрсэн юм. Алхах бүр би найз Петрээ дуудаж хангалттай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа. Гэвч би зүтгэсээр байж Петрийг дагаж уулын шовх оройд хүртэл гарсан юм. Уулын оргилд хүрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хүчтэй үлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа.
Амьсгаа даран доош суух үедээ өөрийнхөө айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Польш орны үзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндрөөс харагдсан бүхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгүй. Уулын оргилд хүрэхдээ унахвий гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их баярлаж байлаа.
Бизнес эрхлэгчид болон манлайлагчид өдөр бүр л өөрийн бизнесээ унан, бүхнээ алдана гэсэн айдсаа үл харгалзан шинэ шинэ үйл ажиллагааг эхэлдэг. Худалдаачид ч өдөр бүр бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид ойшоолгүй өнгөрдгийг үл тоон худалдаагаа үргэлжлүүлсээр л байдаг. Үүний зэрэгцээ байгаа боломжоо үл анзааран мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэггүй хүмүүс ч бас бий. Учир нь тэд ялимгүй жаахан эрсдлийг ч хүлээхэд бэлэн биш байдаг.
Энэ долоо хоногт та өөрийн амьдралыг нэг шалга. Та “Ялахын төлөө амьдардаг уу?” эсвэл “Алдахгүйн төлөө амьдардаг уу?” гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдлөө бий болгохын тулд болчимгүй тэнэг байх албагүй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Польш дахь уулын оргил дээр хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил үйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм.
Илгээсэн Э.Оргил

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)