2007-01-08

MONDAY MORNING MESSAGES / 6 дахь долоо хоног /

УРСГАЛ СӨРЖ СЭЛ
Аугаа хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг.
Эдмунд Бурке
“Жэрри Магуар” гэдэг кинон дээр Жэрри Магуар өөрийн гол харилцагчдыг алдаж уналтад орж байхдаа хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг Доротти Боудо гэдэг ажилтандаа үлдэхийг санал болгоход Доротти “Би ажил төрөл хөлс мөнгөндөө санаа зовж байгаа ч түүнээс илүү надад зоригжуулалт, урамшуулалт хэрэгтэй байна.” гэж хариулдаг юм.

Бидний ихэнх нь долоо хоног бүр даваагаас баасан гариг хүртэл амьдралынхаа хамгийн чухал цагийг багаар бодоход сэрүүн байх хугацааныхаа тавь гаруй хувиа ажил дээрээ өнгөрөөдөг. Саяхан “Roper Starch Worldwide, Inc” компаниас коллежийн боловсролтой ажилчдын дунд хийсэн санал асуулгад нийт ажилчдын 18 хувь нь ажил нь зөвхөн мөнгө олох зам гэж хариулсан бол 52 хувь нь миний амьдралд ажил маань чухал ач холбогдолтой зүйл хэдий ч амьдралын минь бусад чухал зүйлтэй харьцуулахад тийм ч дээгүүр орохгүй болох тухай хэлжээ. Энэхүү 70 хувьд багтах хүмүүсийн хариулт нь ажил дээрээ амьдралынхаа хугацааны хувьд чухал хэсгээ өнгөрөөдөг ч түүнээс илүү чухал зүйл бас байгаа болохыг харуулж байна.
Roper Starch-ын хийсэн санал асуулгын дүн бидэнд өөрийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд гадны урамшуулал, зоригжуулалт хичнээн их хүч өгдөгийг огт тооцдоггүй болохыг харуулсан юм. Хэрэв та зөвхөн ажил чинь л таньд урам хайрлана гэж хүлээж байгаа бол бүтэшгүй юм. Та зөвхөн л ажлаа бодон, урам зориг өгөх бусад ямар нэгэн хүчин зүйлгүйгээр амжилттай үргэлжлүүлнэ гэвэл мухардаж л дуусна.
Байнга шинийг эрэлхийлж, бүтээлчээр сэтгэж амжилтанд хүрсэн хүмүүс өдөр тутмын, энгийн бүхнээ хүртэл ил болгож байж тийм өндөрлөгт хүрсэн талаар би их уншиж байсан. Тэд өөрөөсөө илүү чадалтай хүмүүсээс айдаг хэдий ч тийм эрчтэй хүмүүсийг хөлсөлдгийн гол учир нь хамтрагчид эргээд өөрийг нь хурцалж зоригжуулан илүү хүчтэй ажиллах хөшүүрэг болж байдагт оршдог юм.
Миний хувьд өөрийгөө зоригжуулж, онгод оруулдаг уламжлалт нэг зүйл бол жил бүр далайн эрэг дээр хоёр долоо хоногийг өнгөрөөдөг явдал юм. Тэнд надад нэг сонин мэдрэмж төрдөг. Ирээдүйдээ хийнэ гэж төлөвлөсөн бүтээлч санаануудын маань ихэнх нь далайн эрэг дээр алхаж явахад төрсөн.
Энэ долоо хоногт танд хамгийн их зориг оруулж, урам хайрладаг зүйлээ бодож ол. Тэгээд түүнийгээ ажлынхаа төлөвлөлтийн нэгэн хэсэгт зай гарган бич. Ажил хайхаас илүү түүнийг хийх урам зоригийг хайх нь чухал юм. Тэрхүү урам зоригийн ид шидийг олох үед та Roper Starch-ын санал асуулгын дүнгийн 70 хувьд багтах үлгэн салган ажиллагсдаас өөрийгөө ялгаруулах болно. Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрж сэл.
Илгээсэн Э.Оргил

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)