БУСДЫН ТӨЛӨӨ САНАА ТАВЬ
Миний амьдралын гадаад болон дотоод хүчин зүйлүүд бусад хүмүүсийн зүтгэлээр бий болсоныг цаг тутам би ухаардаг. Амьдрал ч, үхэл ч ажилчдын маань зүтгэлээр бий болсон учир тэднээс авсныхаа хирээр буцаан өгөх нь хүний ёс юм.
Алберт Энштэйн
Жил бүр л шинэ жилийн мэндчилгээнүүдийг мянга мянгаар нь солилцдог. Заримдаа тэд амьдралд ямар их нөлөө үзүүлдэг гээч? Франк Капра гэдэг захирал найз нараасаа есөн сувгаар мэндчилгээ авдаг байлаа. 1946 онд энэхүү мэндчилгээнүүдийг хүлээн авч байхдаа хүн бүрийн амьдрал чухал боловч бие биенээсээ байнга хамаарч байдгаараа илүү утга учиртай болдог амьдралын тухай “Энэ бол гайхамшигт амьдрал” нэртэй кино хийх санаа төржээ.
Энэ кинонд Жорж Бэлли гэдэг хүн амиа хорлох гэж байхад бурхны элч болиулдаг ба Бэллиг төрөөгүй бол энэ хотын амьдрал ямар байх байсныг өөрт нь үзүүлж байгаагаар гардаг юм. Тэгээд Бэлли өөрийнх нь амьдрал бусдынхтай холбоотой төдийгүй тэдний амьдралыг ч өөрөө төсөөлшгүйгээр өөрчилдгийг ойлгодог билээ. Нэг удаа би зурагтаар Алберт Энштейн яагаад “Зууны хүн” байсан талаар маргаан явуулж байхыг сонссон юм. Тэгэхэд л би түүнийг яагаад бусдаас ялгаатай байсныг бодож эхэлсэн. Мэдээж тэр жирийн бус ухаантай байсан. Гэвч тэр үед тийм ухаантай хүн олон л байсан. Гэхдээ Энштейн шиг зүйлийг бүтээгээгүй шүү дээ. Тэгээд орой нь Энштейний талаар уншиж байгаад, түүнийг амжилтанд хүргэсэн түлхүүр бол бидний хэн нэгний амжилтанд хүрсэн түлхүүртэй адил бид бусдын амьдралд нөлөөлдөг шиг тэд ч бидний амьдралд нөлөөлдгийг ойлгосон явдал гэдгийг ойлгосон юм. Энштейний амьдрал надад Жорж Бэлли анх юуг буруу хийснийг илүү тодорхой болгож өгсөн юм. Амжилтыг бүтээхэд бидний оюуны чадамж, авъяас чадвараас илүү чухал зүйл бол бусаддаа анхааралтай хандах, харилцах явдал юм.
Энэ долоо хоногт та ярих, хөдлөх мөч бүхэндээ бусдын амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг болохоо өөртөө сануул.
Энэ долоо хоногт та ярих, хөдлөх мөч бүхэндээ бусдын амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг болохоо өөртөө сануул.
Илгээсэн Э.Оргил
Thnx DOK for this great message.
ReplyDeleteYerduu dunguj hun bolj turuh ued maani hen ch hairlaj tosch avaagui bol, hoolloj huhuuleegui bol, yer ni hen ch baihgui bol bid dunguj turunguutee l uheh baisan gej bi dandaa bododgiin. Usuj tom bolson hoinoo ch ter bid yag l ter ue shigee busdiin tus demguigeer hen ch bish bilee. Uneheer saihan message ugluu,Dokdoo bayarlasnaa dahin helie. Chinii baingiin unshigch.
Баярлалаа НАНА
ReplyDeleteBi ch bas bayarlalaa gej helmer bna. Bi onoodor sanaadgui chinii blog ruu orood chinii bicleguudiig unshaad ih saihan bnaa. Ih saiahn saihan sanaa, msg bichdeg ym bna. Chi mon minii amidrald shuud busaar nolloolj l bna shuu.
ReplyDelete