2007-01-28

Хүмүүс ээ, надад урам хайрла

Ойрд... ойрд биш ээ, 14 хоногийн туршид юу ч бичсэнгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч зүгээр суугаагүй л байхад хоног хугацаа нисэн өнгөрч одож. Энэ хооронд...

  • Даваа гаригийн өглөөний мессеж илгээдэг Оргил маань мессежээ явуулахаа больчиж...

  • Оюутнуудын амралт дуусаад хичээл эхлэх болчиж...

  • Уншиж амжаагүй блогууд, бичлэгүүд үй олноороо нэмэгдчиж...

  • Бичих юм маань бас овоорчиж...
За юу ч гэсэн, хүн хүнээ урмаар тэтгэж амьдрахын чухлыг хэлэх гэж бодож явснаа тэмдэглээд орхиё. "Амьдрах урлаг" бясалгалын хичээлд суусан тухайгаа дээхнэ үед бичиж байсан даа. Тэгэхэд багшийн чухалчилж хэлж байсан зүйлүүдийн нэг бол энэ. Бас Даваа гаригийн өглөөний мессежид ч нэг ийм мессеж ирсэн байсан.
Амьдарсан шиг амьдрахын тулд хүн хүнээрээ байх ёстойг, ХҮМҮҮН гэдэг чанараа хаяхгүй байх учрыг хэлж өгөхдөө багш, хүн эргэн тойрондоо хүн урмыг тарааж, урмаар тэтгэж байх хэрэгтэйг сургасан. Гарчиг дээр байгаа нэртэй энэ шүлгийг олж уншаад бодсоноо тэмдэглэв.

Тоомойн Очирхүү,

ХҮМҮҮС ЭЭ БИЕ БИЕДЭЭ УРАМ ХАЙРЛА

Хүмүүс ээ, Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо, хичээ гэж урам хайрла

Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө, гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ, Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !

Нээрээ хүмүүс бүлээн дулаан үг, сэтгэлээр байнга дутаж байдаг шүү. Аавдаа, ээждээ, ханидаа, найздаа хэлж амжаагүй байгаа сайхан үгээ хэлж урам хайрла хүмүүс ээ!

9 comments:

  1. Chamd uram hairlaya gej hudlaa manjlah ni haashaa ym. yamar ch gesen chinii bichlegiig shimten unshdag shuu. comment bichdeggui l bsan bolohoos. tsaash ni bicheed bgaarai

    ReplyDelete
  2. Mai uram. :D (Deer Chamaas avchiisiin butsaagaad ugsun ch nadad yag heveeree uldej bna, urmaa gej...) ;)

    ReplyDelete
  3. хэхэ, нээрээ хараад байсан чинь, өөртөө урам хайрлуулах гэсэн утгатай бичлэг болчиж, уг нь яг тийм утгаар биш, шүлгийг нь бичих гэсэн санаа байлаа.
    За гэхдээ яахав дээ, намайг баярлуулсанд тань баярлалаа. :-)

    ReplyDelete
  4. Догоо чи шүү. Жаахан ажилаас өөр юм бодож баймаар юм аа.

    ReplyDelete
  5. ene shvlgiig tani copy hiilee bolno bizdee..ezemshigchiin zuvshuurul shaardhiim bish bizdee.hehe

    ReplyDelete
  6. хэхэ, шаардана gsn

    шаардаж байна
    шаардаж байна
    шаардаж байна

    1 ийм юм зурагтаар харсан юм байна

    ReplyDelete
  7. yg shig xychtei bogood saixan jum gej xaana bx ve..

    ReplyDelete
  8. Ene chin minii ovoo boloh toomoin ochirhvv guain uram hairla gdeg shvleg shvvdee. Tegeed ch nadad uram hairla bish hvmvvsee buy biyndee uram hairla gedeg yum! Zohiogchin shvlgiig duraaraa oorchlohgvigeer anhni bichsen helbereer ni niited hvrgehiig hvsiy!

    ReplyDelete
  9. Шүлгийн нэрийг буруу бичсэнд уучлаарай. Зассан болно

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)