2007-01-29

Уучлал эрэв.

Өшөө хорслын эсрэг Өршөөл уучлал
ммммм... энэ үг бичсэнтэй минь дүйсэнгүй, гэхдээ яахав сайхан үг байна, үлдээчихье.

Ойрд хэрэг алга аа. Тэглээ гээд өдөр бүрийг "Өнөөдөр буруу хөл дээрээ босчиж..." гэж буруутгалтай биш. Сэтгэл санаа хямраастай, ажил бүтэмжгүй, гараас ч юу ч гарахгүй... Тэгээд дээр нь олигтой юм ч сонсохгүй... нээрээ хэрэг алга аа. Хамаг юмс эмх замбараагүй болоод байрнаасаа холдоод явчихсан ч юм шиг.
Хүн яагаад дотно хүмүүстээ хайнга ханддаг юм бол. Хэт итгэснээс л тэгдэг байх. Өнөөдөр энэ тухай найзтайгаа ярилцсан. Энэ тухай өмнө бас бичиж л байсан. Гэхдээ иймэрхүү хайнга хандах явдал газар аваад... хайртай, дотно, гомдоож болохгүй хүмүүсийг гомдоогоод байна.
Намайг энэ хүн хэдийд ч, яаж ч байсан ойлгоно, надад итгэдэг гэж хэнийг ч бодож болохгүй тухай хэдхэн хоногийн өмнө 10 жилийн андуудтайгаа уулзахдаа ярилцсан юмсан. Гэхдээ тэр үед ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзаж баярласан сэтгэлийн хөөрлөөр төдийлөн анхаараагүй юм шиг байна гэдгээ одоо ойлгоод жаахан харамсаж ч байх шиг. Түүнийг хэлж байсан найз маань олон жил хамт амьдарсан ханидаа ч хүн тэгж, энэ хүн намайг ойлгоно гэдэг үүднээс биш, шинэ танилцсан хүмүүс шиг л харилцаандаа эмзэг нарийн хандах хэрэгтэй тухай ярьж байсан юм байна шүү нээрээ, одоо санахад. Овоо ш дээ, би бүгдийг нь пивотой холиод уучхаагүй л юм байна.
Уучлаарай найз минь, ерөөсөө гомдоож болохгүй хүндэтгэж эрхэмлэдэг хүмүүсийн минь нэг чи шүү. Найз нь цаашид хичээнэ ээ. Надад сайхан сэтгэлийн шударга шүүмжлэл агаар ус шиг л хэрэгтэй байна. Бүдрэхэд минь хамт бүдрээд байдаггүй, татаж босгон алдсаныг минь сануулдаг найз минь чи надад бүүр их хэрэгтэй байна.

5 comments:

  1. Чи хэн нэгнийг гомдоосон гэж бодоод яваад байвал сэтгэлд үнэхээр шаналгаатай. Гэхдээ тэр чинь ихэвчлэн эндүүрэл байдаг. Яагаад гэвэл чиний хэлсэн үг, хийсэн үйлдлийг чинь цаад хүн огт хүндээр хүлээж аваагүй, эсвэл ердөө л анзаараагүй байдаг юм даа. Тиймээс тэр хүнлүүгээ утасдаад би чамайг гомдоогоогүй биз? гомдоосон бол уучлаарай гээл хэлчих. Аягүй л бол тэр хүн чинь үнэнгээсээ инээд алдаад -мангар юм яриад байхийн гэнэ. Тэгээл сэтгэл хөнгрөөсөг ;-)

    ReplyDelete
  2. Hehehe, gej ineegeed daraa ni neg sengetel saihan urt amisgal avahiim saaaa, hehe,nana lag muruudsun.

    Dok oo, ovoo doo, minii naiz, pivotoigoo holiood uuchaagui ni,hehe.

    Za neg tiimerhuu asuudluud tuhain uedee l ih surtei tsarailaad mani metsiig unendee nam darlaad bdag, achir deeree ter muusain asuudluud hedhen honog udriin nastai uchuuhun, uudgui novshnuud bdgiin shuu teen?

    ReplyDelete
  3. Баярлалаа найзууд аа. Надад хэлэхэд нь л уучлал гуйсан л даа, үнэхээр тэр нэг их проблемгүйгээр хүлээж авсан шү ашгүй.
    харин тхх, чамгүй пиво уусан гэхэд овоо ш д. Нээрээ тийн, өчигдөр хямраал байсан, өнөөдөр гайгүй ш дэ, хаа ч гэж.

    :-)

    ReplyDelete
  4. hetsvv ved hamt baidag saihan naiztai baih vnehgeer saihan shvv. saihan hairiig oldvol aldaj boldoggvi gedeg shig, sain naiziig ch bas oldvol aldahgvi l baih heregtei

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)