2006-11-28

Бясалгал

Ойрдоо хачин хэвийн бус амьдралаар амьдраад, бясалгалаа хийхгүй таслаад байгаа. Юу ч бичиж ч амжихгүй хэд хонолоо. Өөрийгөө контролдох чадвар буураад ч байх шиг санагдаад байгаа, юм л бол уурлачих гээд.
Бясалгалыхаа үргэлжлэлийг жоохон бичье.
Ер нь бол Шри Шри Равий Шанкарын гараас багшлах эрх аваагүй цагт энэ бүхнийг хүнд заахгүй гэж тийм нэг гэрээ шиг юм байгуулдаг ч гэх юм уу, гарын үсэг зуруулдаг юм байна лээ. Гэхдээ өдөр тутмын хэрэгтэй зүйлсийг бол тэгдэггүй биз. Тэр янз бүрийн дасгалуудыг нь л тэгдэг байх.

Юу ч гэсэн уншаад үз дээ, хэрэгтэй гэсэн нэг л зүйлийг та өөртөө наасан бол миний энэ оройн хөдөлмөрийн ашиг гарна даа :-)
1. Хооллолт. Зөв хооллолт гэдэг бол хүнийг олон өвчнөөс авардаг юм байна. Хүн хоёр нарны хооронд хооллох хэрэгтэй гэнэ. Нар хүний идсэн хоолны 50 хувийг шингээдэгтэй холбоотой гэнэ. Орой битгий хоол ид, ходоод амарна, тайван унтана гээд одоо хаа сайгүй ярьдагтай яг л дүйж байгаа биз? Тэгэхээр үнэн гэж би бодсон. Амархан ойлгуулчихсан, 2 нарны хооронд гээд л болоо.
Хүний ходоодны хэмжээ бол 2 алгаа тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг тул тэрнээс хэтрүүлж идвэл хор болно гэнэ. Ер нь бидэн дунд хоолыг хоол биш хор болгож идээд хэвшсэн нь олон.
Манай Монголчууд махан хоол их хэрэглэдэг ч энэ нь хатуу ширүүн өвлийн улиралтай гарцаагүй холбоотой гэдгийг бид мэднэ. Мах их идсэн ч байнга бүсийг чанга ороодог байсан тул ходоод даарахгүй, бас ядаж л гэдэс нь сунахгүй гээд сайн талуудтай байж. Тэгвэл бас өөр ч юм байна аа. Хонины махыг шинэ дээр нь, үхрийн махыг бол аль болох удааж идвэл сайн гэнэ. Төрсөн эмэгтэйд шинэ шөл уулгана гэдэг бол шинэ хонины мах болохоос үхрийнх биш ш дээ. Тэгэхээр энд тэр ид шид нь байдаг гэнэ. Хавар зэрэглээ дагаад хүний хийн өвчнүүд хөдөлдөг гэнэ. Энэнд нь өвөлжин хадгалсан нөгөө мах нь ганц эм нь болдог юм байх.
2. Өлсөх. Өлсөх гэдэг бол гайхамшиг. "Өлсөхүйн гайхамшиг" номыг уншсан хүмүүс бол бас нэгийг бодсон л байх. Хүн ходоодоо амрааж цэвэрлэхийн тулд 7 хоногт нэг удаа юу ч идэхгүй, зөвхөн ус ууж 24 цаг болох хэрэгтэй юм байна. Чихэр идэхгүй, цай ч уухгүй, ердөө л ус. Гэхдээ гол нь өлсөхдөө биш, өлсгөлөнг зөв тайлахад учир нь байна гэнэ. Үүний тулд 24 цагийн дараа түүхий байцаа, лууван нэг нэг аяга идэх хэрэгтэй. Түүнээсээ хойш цагийн дараа улаан лооль хоёрыг 800мл усанд чанаж иднэ. Энэ бүхэн нь ходоодонд тань байгаа суларсан хогийг гаргаж хөөх зорилготой. 3 сарын турш ингэж 7 хоногт 1 удаа зөв өлсөлт хийж чадвал хууч өвчнүүд арилна гэнэ.
Мөн ядрах, сэтгэлээр унах, стресстэй үед ч ердөө л өлсөлт гэдэг эмийг санал болгож байна лээ. Хялбар, хямдхан, амархан байгаа биз?
3. Нойрсолт. Шөнийн 00 цагаас өмнө унтаж та чадвал 1 цаг нь л 00-оос хойшхи 3 цагийн тань нойртой тэнцэхээр сайхан амралтыг танд өгдөг юм байна. Аль болох ядаж 11 гээд унтаж байгаарай.
00-03 цагт юу ч хийсний хэрэггүй. Энэ үед хүн юу ч, ямар ч энерги авдаггүй, байгаагаа л алдаж байдаг гэнэ.
Өглөө босохоосоо эхлээд л анхаарах хэрэгтэй. Хүний биед гавлын, цээжний, хэвлийн гэсэн 3 хөндий байдаг бөгөөд өдрийн 12-1 цагт даралтууд нь хэвийн болдог гэнэ. Гэхдээ та өглөө сэрүүлгээр цочин сэрж, үсэрч босолгүй, тайван хэвтэж байгаад баруун тийш хараад ердөө л 30" хэвтвэл энэ 3 хөндийн даралт тэнцвэржинэ гэнэ.
Өглөө босоод орныхоо өмнө зогсоод гүнзгий амьсгаа аваад гаргахдаа тонгойгоод сурчихвал та хуянгаасаа сална гэсэн. Хүн шөнө бүр агшдаг бөгөөд үүний эсрэг дасгал юм байна лээ бас.
4. Удирдлага. Зовлон дундуур инээгээд туулж чаддаг, Уурласан уураа зөв гаргаж чаддаг бол та ухаантай хүн. Хэрэгтэй цагт, яг хэрэгтэй үед нь та тормос дарж чаддаг байх хэрэгтэй.
Сэтгэл санаагаа сайн сайхан руу чиглүүлж байх хэрэгтэй. Муу муухай юмыг дандаа битгий шүүмжил. Бурууг хэт буруутгаснаар өөрөө буруудна
гэж номлосон юм даа. :-)

7 comments:

  1. Mash saihan zuvluguunvvd baina. heregjvvleed vzehed bolohgvi ni yu baihav. minii huvid estoi buruu ved hicheelee hiideg yum baina. bi yag 12-3 tsagiin hoorond l hicheel hiih zavtai baidag bolohoor noir hvrsench evsheegeed l suugaad baidag baisiim.buruu vedee hicheelee hiigeed l energee aldaad bdag bsan bnasht.

    ReplyDelete
  2. hoolloltiin talaar neg yum sonsson yum baina. 6 tsagaas hoish hool idehgvi baih heregtei. uchir ni tvvnees hoish idsen hooliig hodood tani shingeehiin tuld shunujin ajildgaas gadna tanii idsen hoolnii ihenh huvi ni tanii hodoodond naaldaj uuhun davharga vvsgej hodoodnii vil ajilgaag muutgadag gesen shvv

    ReplyDelete
  3. Manai mongolchuudiin huvid tevcheer muutaigaas ulsuj chaddaggvi yum shig bgn. minii huvid mongol udam ugsaa nuluulsiim bailgvi. ulsuj lav chaddagvi yum. Gaduur ajiltai yvj yvj oroi gertee irehed hool hiigeegvi baival uur hvreed l buhimdaad baidag yum. Ulsuh sain gej zunduu sonsoj baisan ch 19 jil amidrahdaa udurjinguu yu ch idelgvi us uuj hodoodoo bayarluulsan ni ee mun ch tsuuhunduu gariin 10-n huruu dotor l baih. 6 tsagaas hoish bi hool iddeggvi bolohoor gaigvi baih l gej bodood baidagsht.ug ni hicheevel chadah l baih daan ch bi uuruu hvsdeggvi yumaa. gehdee odoonoos hicheegeed hvseed vznee. uuriinhuu ervvl mendiin tuluu.

    ReplyDelete
  4. хэхэхэ, уур хүрээл явчиж байгаам чинь... энэ тэр гээд бичихгүй хэхэ.
    Нээрээ тэгдэг л дээ. Гэхдээ л.. Чадахгүй байна аа бас

    ReplyDelete
  5. Sain baina uu? Tand ih bayarlalaa. Tanid hamgiin sain saihniig husie. Byasalgaldaa ulam iluu suraltsaad amjiltand hureerei

    ReplyDelete
  6. сайн байна уу би энэ талаар сонирхож байна

    ReplyDelete
  7. Баяралалаа. Амжилт хүсье

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)