2006-11-11

Зүүд

Үүнийг уншигч эрхэм авхай та хэр их зүүдэлдэг хүн бэ? Зүүдийг юу гэж боддог вэ?

Би бол мэдээ орсон цагаасаа гэхэд хаашаа юм, ер нь л дандаа зүүдэлдэг.
Хүний тархины давтамж буурахаар хүний нойр хүрч унтдаг бөгөөд гүн, гүн биш гэж хуваагддаг гэсэн. Мэдээж шөнийн 2 эсвэл 3 цагийн үед хүн бөх унтдаг бол үүрээр нойр ямар нэг хэмжээгээр хөнгөрсөн байдаг учир энэ үеийн зүүд хүнд илүү тодоор харагдаж санагддаг юм байна. Гүн нойрсолтын үед ч хүн зүүдэлж байдаг бөгөөд гагцхүү санах боломжгүй байдаг гэнэ.
Хүн уг нь тухайн өдрийнхөө харсан, бодсоныг л зүүдэлдэг гэсэн. Гэвч тийм биш ер бусын зүүд зөндөө байдаг ш дээ, бүр зөнтэй ч гэмээр. Надад лав их сонин зүүд зөндөө зүүдлэгддэг. Харин сая шри шри-д явсан чинь 2-3 хоног, зүүд улам тод болоод байх шиг санагдсан. Хүний нүүр царай, юмны өнгө энэ тэр гэж хачин тод, сонин.


Зөнтэй зүүд. Их санаа зовсон зүйлээ бол яг л харж байгаа мэт зүүдэлдэг хүмүүс байдаг ш дээ. Тэгээд тэр нь яг биелнэ гээч. Би нэг удаа аавынхаа тухай их тод зүүдэлсэн чинь, яг биелсэн шүү.
Бас муу зүүд. Уйлж байна гэж зүүдлээд сэрэхэд яг л уйлж байгаа юм чинь. Хар дарж зүүдлээд харанхуйд сэрэхдээ би лав айдаг. "Зүүд байсан нь яамай..."
Сайхан зүүд. Ямар нэг баяр баясгалантай байгаа тухайгаа зүүдэлбэл ч тэгээд сэрсэн ч сэтгэлд сайхан. Үнэхээр тэгсэн юм шиг л бодохоор инээмсэглээд. "Даанч зүүд юм даа..."
Учир нь олдохгүй зүүд. Юу ч юм бүү мэд эрээлжлээд л, сэрээд юу зүүдэлснээ санах гэхээр аймаар замбараагүй, санаанд буух юмгүй.
Давтаггдаг зүүд. Нэг зүүдээ дахин дахин зүүдлээд байвал сүүлдээ үнэхээр амьдралд таарсан юм шиг санагдах үе байдаг юм байна лээ. Сэрээд юу боллоо гэмээр.
Харин тэр унтаж байгаа бяцхан жаал юу зүүдэлж байгаа бол оо? Жоохон хүүхэд үнэгчилнэ гэдэг ш дээ, уйлаад эсвэл инээгээд зүүдлээд байдгийн. Юу нүдэнд нь харагддаг юм бол доо?

8 comments:

  1. Сайхан зүүд зүүдлээд дөнгөж сэрээд тэр зүүдээ жаахан бодож байгаад унтаад өгвөл маргааш нь сайн санадаг юм шүү. Үүнийг зүүдээ манах гэдэг байх тийм шүү

    ReplyDelete
  2. тийм шүү биш тийм үү. залруулав

    ReplyDelete
  3. Тийм үү, би бодохдоо юу зүүдлэхээ бодоод, тэгээд бас өглөө түүнийгээ сайн санахыг хичээгээд унтахыг хэлдэг юм шиг санагдсан ш дээ, хэхэ. Энэ ч буруу байх л даа, боломжгүй байх

    ReplyDelete
  4. uneg irj eej ni baihgui geheer uilaad, eej ni baina baina geheer ineedeg baihgui yu.

    ReplyDelete
  5. Eejiig ni avlaa geheer megshdeg gej yaridag sh dee, tegeed uneg haichilj domnodog. Jaahan huuhed bur torood dongoj ehnii odroo unegchildeg ni sonin shu! Uhuurdmuur...

    ReplyDelete
  6. Bi neg ih zvvdleed baidaggvi l dee. tegehdee haya neg zvvdlehdee zvvdelsen zvvdee sanahiig hicheedegch bi lav chaddaggvi yumaa.ug ni tiim tiim yum zvvdelsen gedgee medeed baidag hernee hen negend yrih geheer uchiriig ni olj yrij chaddaggvi yum.Zvvdnii tailal geed l gereltei tsonhoor gardag nebtrvvlgiig sanaj baina uu? ta tiim yum zvvdelbel tegne ingene geed l baidag daa. haramsaltai ni helj baigaa zvilees ni bi gantsiig ni ch zvvdelj vzeegvi.

    ReplyDelete
  7. хаха, тийм ү? гэхдээ тэр тохирно гэж юу байхав дээ.
    Надаа ч гэсэн бараг байхгүй ээ. Харин өөрөө ихэнхийг нь санаад, зарим нь кино шиг харагддаг гэвэл яахуу

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)