2006-11-12

Сайхан, бас муухай дулаарал

Өнөөдөр дэлгүүр хэсээд. Нэг гараад ирсэн чинь гоё цас бударч байна аа. Бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй гэдэг шиг бүгд л баярлаад, гараа тосоод л. Тэгээд Улаанбаатарт л лав хүмүүс цас хүсч байгаа юм байна гэж бодлоо. Хартал байгалийн урласан гоё ширхэг цасан биш байна лээ, зүгээр нэг бөөрөнхийдүү хэлбэртэй. Жоохон том байсан бол мөндөр байх байсан даа гэмээр. Цас цайраад будрахаар гоё. Том том ширхэг нь асгараад л, дээшээ харахаар замбараагүй олон цаснууд тэнгэрээр дүүрэн... Моднууд мөчрөөрөө дүүрэн цасаа даахгүй юм шиг бөхийгөөд, бүх юм цаасан биш цасан малгай өмсөөд...

Энэ намар Монголд их урт болж байна уу? гэж асуухад минь хүн бүр тийм гэж хариулж байна аа. Сайхан дулаахан урт намар гээд л...
Найздаа захидал бичлээ. "... Энэ жил их сайхан урт намар болоод. Миний таарсан хамгийн орой орсон бороо 9 сарын сүүлээр байсан чинь энэ жил 10-р сарын 20 болж хойшиллоо. Гэхдээ намрын хүйтэн бороо ч биш, харьцангуй дулаахан байсан. Ер нь л их дулаахан сайхан байна энд..." гээд л. Надад бодогдсоноо л бичсэн хэрэг.
Гэтэл харин найз маань өөр өнцгөөс харж хүлээж авсан. Дэлхийн цаг агаарын дулаарал ингэж илт мэдэгдэж байгаа юм байна ш дээ... гээд.
Би бодохдоо зарим хүмүүстэй харьцуулахад өвөл болоод, цас үзээд сайхан ч, Монголын өвөл бас арай л хатуу санагддаг. Тэгээд ийм ядуу дорой эдийн засагтай улсын хувьд бас л нэрмээс ш дээ. Цастай хэвээрээ, гэхдээ арай дулаахан болдог бол...
Хэдийгээр ойрдоо сайхан байгаа ч жамаараа өвөл ирэх нь гарцаагүй. Тийм болохоор би нэг өдөр ч гэсэн дулаахан байгаасай гэж хүсэгчдийн нэг. Сайхан мөртлөө таагүй мэдээ дагуулсан дулаарал үргэлжлээсэй, бас битгий үргэлжлээсэй.
Таны амьдарч байгаа наана чинь дулаарал ямаршуухан байна даа?

2 comments:

  1. Өнөөдөр яг энэ тухай ТВ-ээр гарсан. 10 жилийн өмнөхөөс бол даруй +15 хэмээр бараг дулаарсан гэж байна лээ. Өөрөөр хэлбэл маш эрчимтэй явагдаж байна гэсэн үг.
    Бас манайд энэ яаж эерэгээр нөлөөлж байгаа тухай ярьсан, хот суурингийнхан бага түлж мөнгөө хэмнэхийн хажуугаар тэр хэмжээгээр утаа бага гаргаж, 1 өдөр ч гэсэн цэвэр агаартай байна... гээд л

    ReplyDelete
  2. Монголд лав өвөл яг цагта эхэлж байгаа юм шиг санагдлаа. Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэн. Өчигдрөөс хүйтэрч байна, хавар намрын хувцастай явбал даарахаар.
    Гэхдэ цасгүй... Шинэ жилийн уур амьсгал орж эхэлж байхад цасгүй байгаа нь жоохон тиймхэн.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)