2006-11-02

The Art of Living

Энэ бичлэгийг алс хол Солонгос, Япон, Америкт бас Африкт байгаа найзууддаа зориулж бичлээ

Саяхан "Амьдрах урлаг" бясалгалын хичээлд суулаа. 5 өдрийн туршид өөртөө 20 цагийг зориулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Ямар ч гэсэн өөрийгөө контролдох чадвар маань нэмэгдсэн шүү. Энэ хичээлийг маань заасан Саранцэцэг багш нь энэ дэлхийн 3 гэгээрсэн хүний нэг болох Шри Шри Равий Шанкар Гүрүжи -ийн шавь юм байна. Нэг л их сайхан инээмсэглэсэн эмэгтэй байна лээ. Маш их уншдаг байдлыг нь би хувьдаа биширсэн, бас их сайхан үлгэр ярина.
Өмнө сонсож байснаараа стрессийг хурдан тайлах аргад суралцах санаатай суусан хэрэг.

Энэ бол шашин биш бөгөөд зөвхөн хүн стрессгүй, тайван амьдралыг өөртөө бий болгох аргад сургадаг юм байна. Дэлхийн 130 гаруй оронд 3000 орчим төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энд миний суусан үндсэн курст 5 өдөр цагаан хоол идээд, алкохол дуслыг ч хэрэглэхгүйгээр хичээллэх ёстой. Ямар кинон дээр билээ "Пяав/Пиво/ болох уу " гэдэг шиг зарим хүмүүс "Айраг болох уу" гэж байсан шүү хэхэ.

Хүн амьдрах энергиэ

  1. Нойр

  2. Хоол

  3. Амьсгал

  4. Бясалгал
гэсэн 4 замаар олж авдаг бөгөөд эхний хоёр нь дөнгөж 20 хувийг нь л бүрдүүлж чаддаг гэнэ. Тэгэхээр курст сууснаар өдөр тутмын амьдралынхаа энергийг бид зөв амьсгалснаар, бясалгаснаар нөхөж авч чаддаг болно гэсэн үг. Тийм амьсгалын дасгалуудыг хийж сурна. Энэ аргыг Су даршань Крияа гэх бөгөөд Равий Шанкар энэ аргыг нээснээрээ ХХ зууны 3 ухаантны нэг болсон гэнэ.

  • Оюун ухаанаараа үүрд мөнхийн дасгал хийлгэн, түүнийг эрч хүчтэй залуу байлгах. Энэ нь угтаа хариуцлага хүлээж сурах гэсэн үг болж байгаа юм. Мэдээж хариуцлага хангалттай хүлээж чаддаг болсноор хүн эрх мэдэлтэй болно

  • Сэтгэлээ ариусгах, чиг хандлагыг нь сайн сайхан руу чиглүүлэх

  • Уурлаж болохгүй гэдгээ ухаарч сурах. Мэдээж хүн болсон хойно уурлах юм бишгүйдээ гардаг ч уурлахгүй байх, уурласан ч түүнийгээ гаргаж хаях

  • Инээмсэглэлээр өөрийгөө чимэх, хамгаалах

  • Зөв хооллолтоор өөрийгөө эмчлэх
гэх мэт үндсэн зорилгуудаар хичээллэдэг юм байна.
Хүн хэрвээ зөв амьдар чадвал хүний эс 500 жил амьдрах чадвартай гэнэ. Хэрэв энэ үнэн бол бид 20 хувьд ньч хүрэхгүй хугацааг заримдаа үр ашиггүй шахуу өнгөрүүлдэг гээч. Ер нь эдгээрээс гадна хүн амьдралдаа хэвшил болгомоор наад захын зарчмууд, үлгэр авмаар шинж чанарууд, зарчмуудыг маш их хэлж өгдөг юм байна лээ. Жишээ нь: хүнийг урмаар тэтгэх ямар их хэрэгтэйг, өдөр тутмын амьдралаасаа ч баяр баясгаланг олж мэдрэх, Монгол хүний хувьд махан хооллолтын үндэс, өөх тосыг зохицуулах, эрүүл мэндээ хамгаалах, өөртөө ашигтай унтах, босох, шинжлэх ухааны үндэстэйгээр өлсөх... гээд зөндөө зөндөө.
Төгсгөлд нь тэрээр 3 их, 1 багыг хэрэглэн эрүүл амьдарч болно гэдгийг хэлж өгсөн бөгөөд

  • их унтах

  • их хөдлөх

  • их ус уух
тэгээд

  • бага идэх
гэнэ ээ. Зарим хүнд бага идэх гэдэг нь хэцүү сонсогдож магад ш дээ, тэгвэл нь зөв идэх гээд сольчихвол болмоор санагдсан шүү.
Үргэлжлэл бий.

14 comments:

  1. hund heregtei yum, setgel gargaj bichjee. Tanaas aduuchin bagaas neg asuult baina? bi baga untaj, dund zurgiin hudulj, ih uuj, dund zergiin iddeg. Her eruul hun boloh, oroiltsoogoor hed naslahiig mini heleed ugnuu? yag unenee bichiv.

    ReplyDelete
  2. АДУУЧИН багт Хариултыг болгооё оо.
    хэхэ, болгоох гэтэл мэддэггүй ээ. Багшаасаа асууж байгаад хэлье ;))

    ReplyDelete
  3. За даа Тэмээчин баг хариултыг болгооё доо... Та чинь энэ маягаараа бол асар урт наслаад зомби болох шинжтэй гэхгүй юу... Хэ хэ. Тэмээчин баг тоглосоныг ойлгосон бизээ...
    Хэрэгтэй зүйл бичжээ. Үүнээс хойш өдөр шөнөгүй унтаад л... сэрэхээрээ тачигнатал ийш тийш гүйгээд л... ус уууугаа лл... юм идэхгүй эргээд унтаад байдаг хэрэг ээ гэвэл яахуу? хэ хэ баахан дэмийрсэнд уучлаарай...

    ReplyDelete
  4. aduuchin bagt 3 bod, temeechin bagt 1 bog, shuugchind neg bog uguv. daraagiin asuult yamaachin bag tavina. hehe

    ReplyDelete
  5. Хөөе ээ Адуучин баг яагаад өөртөө 3 бод энэ тэр өгөөд байнаа. Тэмээчин багт бас нэг бог өгчижэээ. Авахгүй за юу.

    ReplyDelete
  6. хэхэ, ингэхэд Хишигээ сан юу их уугаад байна? Зөвхөн ус шүү. Бас хүн тэдэн жил амьдарна гэж хэлэх боломжгүй байлгүй дээ, ямар лам биш дээ. ;))
    Харин ламын өмнө суух гэдэг бол нэг төрлийн бясалгал гэсэн шүү

    ReplyDelete
  7. Bichseniig unshaad setgel ik kuduljiinaa. Iigeed yamaachin bag neg asuult asuuya.
    Dok uuruu shri shri-n bayasgald yavdagiimuu daa? Shri-giin bayasgal busad bayasalgalaas yamar davuu taltai yum boloo?

    ReplyDelete
  8. 3 ихь 1 багийг чинь санаж авмаар юм байна. thx shoo. хэрэгтэй зүйл бичсэн байна. Харин би мөрдөж чадах болов уу даа.

    Сониноос би ezaya гээд блог нээх гэтэл хүн авчихаж будаа. саяхан 10 сард авсан байна гээч.Миний залхуугаас болж байгаан. нээнэ гэж явсаар, ярьсаар байгаад нэг өдөр хартал будаа. Өөр нэр олж харахаас.

    ReplyDelete
  9. Уг нь аль дээр ярьж байсан байж авчихгүй тээ? Ядаж саяхан л авч дээ, харамсалтай байна.

    ReplyDelete
  10. Тэр дээд хүнд хариулахад, би бясалгалын хичээлд суусан чинь... гээд бичсэн юмсан.

    ReplyDelete
  11. Ih saihan zuvulguu baina.hvnd hereggvi zvil gants ch alga. ih untah gedgiig hvmvvs dandaa l buruugaar oilgoh yum..nasand hvrsen hvmvvs 5-6 tsag untahad hangalttai gej baisan. tiimees vvnees baga untaj bolohgvi l gesen vg baihgvi yu(ih unt gedeg chin).ternees bish bvh ajilaa hayaad udriin taliig unt gej baigaa yum bish shvv.uruudah hvn untah idheesee gedeg bizdee.

    ReplyDelete
  12. Баярлалаа. Урам хайрласанд

    ReplyDelete
  13. shri shri-giin olon byasalgal bdag. yag sarantsetseg bagshiih n ali n yum bol. hayg utsiig n helj ogooch.

    ReplyDelete
  14. Их оройтож харж байна даа, уучлаарай. Тэр үед бол Залуучуудын холбоон дээр хичээллэдэг байсан, жижүүрээс нь асуухад л хэлээд өгч байсан санагдана.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)