2007-03-06

Жаргалтай өдрөө амьдралыг ерөөсөөр
Зүдрэлтэй өдрөө амьдралыг хараасаар
Зүхэж зарим нь тангараг тасарсаар
Зүтгэж зарим нь найзалж зэрэгцсээр
Өөрийгөө эцэст нь
Өгч төгсдөг /хаа нэгтээгээс олж харав/
амьдрал аа гэж.

Хаалгаа тас түгжиж аваад өрөөнөөсөө гарахгүй бүгчихмээр өдөр байх чинь. Тэгж л байна л даа, гэхдээ ядаргаанууд хаалга нураах нь холгүй нүдээд салахгүй, яахуу? Би ч бас ядаргаа болдог л доо, гэхдээ л энэнээс гайгүй юм шиг санагдаад байхийн. За за мэдэхгүй.

Усыг сайхан гэж магтаад, сайхан юм "үзүүлээд", "сонсгоод" байвал сайхан ус болдог гэсэн. Харин эсрэг тохиолдолд ус бохирдож аймаар муухай болно. /Энэ бол сүүлийн үед бурхны шашин бас бясалгал энэ тэр гээд явж явж нэг цэгт уулзчихаад байдаг зүйлүүдээс сонссон юм./ Тэгээд усан дотор бий болж, амь орж, төрөхдөө биеийнх нь 98 хувь ус байгаад, багассаар тэнгэрт халихдаа ердөө 50 хувь нь ус болчдог ХҮМҮҮН гэгч амьтан бидний бие дэх тэр их ус бас бохирдоно, яг дээрх шиг.

Тэгэхээр хүнийг ядаргаа энэ тэр гэж хэлж болохгүй нээ.

Өнөөдөр би худлаа хэлчихсэн. Гэхдээ би хааяа худлаа ярьчихдиймаа. Гэхдээ хэнд ч гэм хоргүй бол зүгээр гэж боддийн. Харин ч заримда ашигтай юм шиг санагддаг гээч. Жишээ нь, ээжийг уурлуулснаас гялс худлаа хэлээд аргалчихвал түүний эд эс нь үхэхгүй ашигтай байгаа биз?
Би бас уйлдаг. Гэхдээ одоо уйлахаа болиод, багасаад байхаар айгаад байна. Ерөөсөө сэтгэл хөдлөхгүй, сонин. Хүн юм чинь хааяа ч гэсэн зангирч, мэлмэрч байхгүй бол болохгүй биз дээ. Эрчүүд шиг уйлдаггүй баатар болох гээгүй л юм бол, заримдаа уйлж байхгүй бол маш их муу зүйл надаас алга болохгүй байх. Жоохон байхдаа кино үзээд учиргүй уйлдаг байж билээ. Энэтхэг кино үзээд уйлаад л... Одоо харин тэр Солонгосын "Амьнаас илүү амь" энэ тэрийг үзсэн ч уйлахгүй байгаа, бодвол бас л том хүний шинж байх шүү.
Бүх зүйл сэтгэл дээр тогтдог гэж. Хүн нээрээ яагаад уйлж, инээж, баярлан хөөрч, гуньж гутардаг юм бол. Хамгийн анх блог дээрээ л энэ тухай бичиж билээ. Гэхдээ л сонин. Өнөөдөр ерөнхийдөө онцгүй өдөр байсан. Тэгээд зориуд блог уншиж жоохон суусан чинь сэтгэл сэргээд мартагдаад сайхан болчиж, хөгжилтэй сайхан юм зөндөө. Харин энэ өнөөдрийн онцгүй байдал нь өөрөө өчигдрөөс үүдэлтэй. Гэхдээ орой муухай байсан ч унтаад сэрсэн чинь дотор уужраад гачин сайхан. Өчигдрийн тэр таагүй байдал нь энэ эрчүүдээс үүдэлтэй... хэхэ, гахай хялгасны үлгэр шиг юм болох нээ. Болилоо.
Харин сэтгэлээ сайхан болгосон нь учиртай. Өөрийгөө ядраахгүй амьдрах хэрэгтэйгээ санаад. Болохгүй байгаа зүйлсийг эерэг талаас нь хараад, үнэхээр муу биш гэж бодоод, хүн надад муу зүйл хэлсэн ярьсан, хийсэн үйлдсэн бол уучлаад... Тэгээд л болоо. Ингээд амархан аргаар өөрийгөө инээмсэглүүлж чадах шив.
Сайн ч биз, муу ч биз.

6 comments:

  1. xudlaa yarix ch zarimdaa xeregtei shvv chinii xelsen shig {bi bas tegej boddog } xvnd gem xorgvigeer .

    Uilax ch bas xeregtei shvv yadaj nulimasnii nvx bohirdohgvi ,mon saixan uilsanii daraa setgel ch ongoij muu muuxai zvilvvdiig xamtad ni awaad xayachix shig saixan boldog tegeed ch emegtei xvnii uyan zoolon ariuxan setgeleer amarxan nyalxarch uilax nulims ix vzesgelentei xaragddag tal bii shvv .

    ReplyDelete
  2. -Хүний биений 98 хувь нь ус юм гээд устай холбож үзэх нь учир дутагдалтай байх л даа."хатуу үг чихэнд халтай ч амьдралд тустай" гэдэг ардын үг байдаг.
    -Амьдралыг хараамаар өдөр байвч харааж яавч боломгүй санагддаг юм.
    -Чин сэтгэлээсээ баярлавал их уйлж магадгүй.

    ReplyDelete
  3. harin tii, himralaad bh shig baiguul humuusiin boloogiig unshhaar, esuul uuruu bicheed ehleheer zugeer bolchdog, ene bolooguud ih id shidtei l dee, magtaad baivuul duusashgui,hehe.

    ReplyDelete
  4. Сэтгэгдлээ үлдээсэн найзууддаа баярлалаа. Хараад байхад дандаа бүсгүйчүүд бололтой, баярын мэнд. :-)

    Victory: хэхэ, үнээр санал нийлжийнооо

    Цахирмаа: Үнэхээр ус тэгэхэд бохирддог л юм бол миний бие дэх ус ч бас тэгэх юм шиг байна гэж би итгэсэн. Худлаа байж болох ч энэ итгэл, өөрийгөө зарим муу зүйлээс хамгаалахад минь тус болж магад шүү. :-) Бусад зүйл бол ОК гэж дэмжиж байна.

    Нанашка найзуушка, хэхэ тий ш дээ, Чинийх бас ид шидээрээ нэлээн дээгүүр орно шүү.

    ReplyDelete
  5. Чиний бие дэх ус хүмүүсийн үгээс илүү өөрийн чинь сэтгэлийг сонсож бохиртож цэвэрших байх даа.
    :итгэлийг нь хөсөрдүүлэх гэж чармайв:

    ReplyDelete
  6. хэхэ, ойлголо.
    1 стакан усыг сайхан хөгжим сонсгоод, сайн үг хэлээд байхаар ус сайхан болно. Уух усаа 5-10 минут тэгж байлгавал сайхан байгаа биз.
    Эсрэг тохиолдолд эсгэрээгээ.
    Тэгэхээр үнэхээр ус тэгж бохирддог гэдэг талаас нь харах юм бол миний бие дэх ус ч бас тэгж бохирдож тун магад шүү.
    За ийм байна. Би ийм талаас нь хэлэх гэж оролдсон хэрэг, хэхэ. Ойлгомжгүй эсвэл буруу ярьсан ч байж болох.

    чин сэтгэлээсээ баярлалаа, санал бодлоо хуваалцаж байгаад. :-)

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)