2007-03-19

Замбараагүй... Дурлалын түүх

Анх түүнийг би 2 жилийн өмнө олж хараад нэг их санаанд орсонгүй.
Нэлээн хэдэн сарын дараа санамсаргүй таарсан чинь би түүнийг шал өөр өнцгөөс харлаа. Тэр их өөр болжээ. Түүнд намайг татах маш олон зүйл байна аа. Өнгөлөг, цоглог, гэгээлэг, өөдрөг... Тоочвол маш олон сэтгэл татам чанарууд. Дээр нь бас тэр яг өөр шигээ маш олон найзтай гэдгийг нь олж мэдлээ. Найз нөхдөөр нь шинж... гэж зүйр үг байдаг даа.
Ингээд би түүнд татагдаж эхлэв. Эхэндээ түүнийг өдөр бүр хардаг боллоо. Тэр миний бодлыг яаж эргүүлж өөрчилж байна, өөрөө яаж өөрчлөгдөж байна, найзууд нь яаж байна гээд л чимээгүйхэн ажигладаг болов.

Би дурлачихжээ. Харсаар байгаад тэр. Түүнд сэтгэлээ илчлэхээр зориглолоо. Анхныхаа захиаг бичлээ. Гэхдээ илгээж зүрхэлсэнгүй. Тэгж тэгж мэдээж нэг л өдөр зориг гарган захидлаа илгээсэн. Тэгээд л байнга бичиж эхэлсэн юм даа.
Би түүнд хайртай болчлоо яанаа...

Одоо тэр ч бас надад хайртай. Бид хоёр хэнээс ч хамаарахгүйгээр, яг л өөрсдийнхөөрөө бие биеэ хайрладаг. Хэдийд ч өөрийнхөөрөө л байдаг. Бид ямар байх нь хэнд ч хамаагүй, таалагдсан ч, таалагдахгүй байсан ч... Өнөөдөр юу болсныг, хэн юу гэснийг ярилцдаг.
Доллар шиг бүгдэд таалагдах албагүй гэдэг уриаг бид хоёр баримталдаг. Би түүнд хайртай учир түүнийг төрүүлж өсгөж, өдий хүргэсэн аав ээжийг нь маш их хүндэлдэг. Би хэдийгээр танихгүй ч гэсэн тэд лав сайн хүмүүс байгаа гэдэг нь эргэлзээгүй.

Ээ бурхан минь, гэтэл...

Гэтэл би чинь ардаа амьдралтай хүн шүү дээ. Ажил амьдралаа мартан түүнтэй зууралдаад л... Нэг өдөр би түүнээс сална, түүнийг хаях болуу? Айж байна.

Бас би түүний найзад бас дурлачихсан гэвэл та яахуу???

***

хэхэ, Санаа зоволтгүй. Битгий савж унаарай. Энэ бол БЛОГ, БИД ХОЁРЫН ДУРЛАЛЫН ТҮҮХ байлаа.

Миний дурласан, түүний найзууд бол та нарын блогууд шүү. Тэр блогуудыг тийм сайн болгосон миний хүндэлдэг аав ээжүүд нь үл таних/ихэнх нь тийм/ блог андууд та нар шүү.

***

За ингээд... Блог минь түрдээ баяртай. Сүүлийн хэдэн өдөр хэтэрхий их блог уншаад. Ажлаа хийхгүй пост паблиш гээд суугаад байдаг боллоо. Блог бичигчид маш их болж байна. Хэн нэгний блог руу ороод, тэгээд дамжаад цаашаа яваад л байна, яваад л байна. Хэд дамжсанаа ч мэдэхгүй болтлоо яваад. Ухах тусам үнэтэй бичлэгүүд ундраад... Тэгээд нөгөө дурлалын түүх гараад ирсэн юм.
Тиймээс түр хойш тавиад нуувчинд орохгүй бол ажил бүр цалгардаж гүйцэх нь. Амласанда хүрэх гээд зүтгэнэ гэдэг шиг л бичих гээд байвал нэг гараа нөгөөгөөр нь бариад ажлаа хийнэ ээ.

Үнэтэй сайхан санаа төрүүлдэг, кайф авч чаддаг блогтой учирсан би азтай. Түүнийг бичигч ухаан цэлмэг Монгол хүн тантай уулзсан бүр их азтай.
:-)

Бүх Монголын Блогчид мандтугай.


23 comments:

  1. ehnii hesgiig unshaad savj unav. taniig yamar saihan durlaliin tvvhtei hvn be? l gej bodood l unshaad baisan 'yasan' vr dvn ni shal esregeeree gardag bainasht.unuudur tanii bichlegvvdiig ashgvi bvgdiig ni unshij duusgalaa. neg heseg unshih zav garsangvi. ovoo zavtai bolood irsen chin ta zavgvi bolood blogoo zavsarluulchihdag haramsaltai.tani shig blogt durlasan myanga myanga hvmvvs ajilaa aldan baij tsag hugatsaag vl anzaaran blogtoi hamt baidag gedegt itgeltei baina. hurdan ergej ireerei. and naizuud tani taniig sanan dursaj hvleej baigaa gedegt itgeed ajilaa amjuulaad blogtoo tavih shine, shine bichlegvvdee bodol oyundaa bagtaaj yadan ireerei....ene heseg yag hagatsaj baigaa hvmvvs bie biedee heldeg vg shig bolchloo..hehe za yahav yahav..

    ReplyDelete
  2. их гоё бичжээ, үгийн сонголт найруулга их сайн болсон байна, аргагүй багш хүн шиг бичсэн байна

    ReplyDelete
  3. Blog gedeg ug garch irtel amisgaa daran unshlaa shuu. Goyo bichjee. Ajliin zav zaigaaraa tedniigee neg nuutshan harchihaj baigaarai.

    ReplyDelete
  4. ""Бас би түүний найзад бас дурлачихсан гэвэл та яахуу???""

    Зүрх аваад хаячихлаа энэ хэсэг нь. Дараагийн өгүүлбэрийг уншаад уртаар санаа алдав. Нээх удаан битгий алга болоорой Хааяа хааяа шурт хийгээд л орж ирж байгаарай. За ажлын амжилт

    ReplyDelete
  5. Та нарт бүгдэд нь баярлалаа. Гүүгл Рийдэр ажиллаастай л байгаа.

    ReplyDelete
  6. Өө лайтай, гоё бичсэн байна.

    ReplyDelete
  7. yaaya, yostoi genedhee shahlaa,hehe, tuunii naizuudad ni bas geheer ni hehe, yag nad shig olon erd negen zereg durladag bh ni ee , geel. hehe, goyo bichjee, neeree unen shuu, chamaas ehleel durlasan zaluus haa saigui holhiol, zurhee gargaad zuseed hayamaar gsen

    ReplyDelete
  8. huuhee chi ajlaa hiihgui post paablish hiigeed baigaa bol dontoh geech uvchin tussan bna, bi bas yaag tegjiisiin, getsuu getsuu (lag zovlon oilgov)

    ReplyDelete
  9. yanaaaaa NANA!!!
    ii ii bi uillaaaaaa,
    end 1 jhn anduural garsiim shig bn aaaa

    ReplyDelete
  10. завсарлагаагаа их сунжруулахгүй шиг хурдан орж ирээд бичлэгүүдээ үргэлжлүүлээд бичээд байгаарай хүлээжийнэ шүү

    ReplyDelete
  11. нээрээ nana та 2 учиртай дотно юмаа гсн

    ReplyDelete
  12. hi. udshiin mend. tani bichsen ene tuuhiig unshaad ehleed ih saihan hairiin tuuh bodogdoj bailaa6 getel genet bi chini amidraltai hun geed l ehleheer ni evgui bolood l irsen tegsenee hend durlasniig ni sonsood setgel hodolj ih hogjiltei sanagdlaa

    ReplyDelete
  13. hi. tani bichsen tuuhiig unshaad ehleed uneheer saihan hairiin tuuh ehleh ni dee gesen bodol torj baisan ch genet bi amidraltai hun geed ehleheer ni l yanaa gej aij baisan shuu. getel hend 'durlasniig' ni medeed barag l sanaa amrlaa gehed hilsdehgui. ih sonirholtoi saihan bailaa.

    ReplyDelete
  14. urid ni olon udaa sonsoj b,san ch odoo l dongoj anh udaagaa blogt orj b,gaa bolohoor ta tuslaarai gej guih gesen yumaa

    ReplyDelete
  15. bichsen yumnuud ni baahan davhardaad garaad irchij uuchlaarai

    ReplyDelete
  16. Жижгээ-д: Блог нээсэнл тань баяр хүргэе, амжилт!!!

    ReplyDelete
  17. Виктори минь ээ, тийм учир байхгүй билээ :-)

    ReplyDelete
  18. Dok oo, yamar ch anduural garaagui sht,gomdmooriin,
    victory> 3-uulaa durlaliin guruuljin uusgeh uu gsn, hehe( tsaa chin unen aaligui)

    ReplyDelete
  19. за тэгвэл санаа амрав. :-)

    ReplyDelete
  20. Ene neeree aimaar gar shuu

    ReplyDelete
  21. Ёстой гоё дурлал. Жинхэнэ дурлал ч бас гоё. www.automarket-mongolia.tk энэ миний дурлал

    ReplyDelete
  22. Баярлалаа
    Гэснээс сайхан дурлахсан нээрээ...
    ;))

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)