2007-03-19

Удирдагч,Чингис, Ард Аюуш, Сэргээш...

Амралтын өдрүүдэд нэлээн кино үзлээ. Нэг их ТВ үзээд байдаггүй болохоор нэг үзэхдээ нүдээ ширгэтэл ТВ рүү бараг орчихсон... хэдэн ч цагаар хамаагүй үзэх юм. Эртээд хагас сайнд орноосоо ч босолгүй орой болтол кино үзэж хэвтсээр байгаад хүзүү хугарах шахсан, балай юм байна лээ.

Ардын Армийн 86 жилийн ойн баярын өдөр байсан учир ерөнхийдөө цэрэг, дайны сэдэвтэй кинонууд Монголын бараг бүх сувгаар гарч байлаа. "Ард Аюуш" уг нь... үгүй ээ бодоод байсан чинь "Ард Аюуш" биш юм байна. Арай өөр, тэр чинь нөгөө манлай баатар Дамдинсүрэн энэ тэр гардаг ш дээ. Миний энд ярьж байгаа нь нөгөө пулемётчин Аюуш гардаг кино. Дашдондог гэдэг найзтайгаа Халх голын байлдаанд гавъяа байгуулсан цэрэг эрийн тухай кино л доо.

Энэ кино харьцангуй сүүлд 1985 онд хийгдсэн кино юм байна. Тэр утгаараа тэр байлдаантай хэсгүүд нь нэлээн үнэмшилтэй. Буудаж байгаа, их бууны сум, гранат дэлбэрч байгаа энэ тэр нь дажгүй зураг авалттай санагдав. Гэхдээ мэдээж Сувдан Эрэг энэ тэртэй бол харьцуулшгүй байх л даа.
Гэхдээ лаг панаалтай, Аюуш хайртай бүсгүйтэйгээ өдөржин зугаалаад, орой гэрт нь хүргэж өгч байтал гэнэт түгшүүр зарлаад, хороо руугаа гүйгээд. Бас цэргийн хувцас нь их гоё тэр үед ийм байгаагүй байх гэмээр харагдсан. Бас буудуулж унаж байгаа, үхэж байгаа хүмүүс нь гэж үнэн панаалтай. Илэрхий.
Япончууд нь "Ар Монголын хүн чоно 2 шархаа 3 долоогоод эдгэдэг гэсэн үнэн бололтой" гэж ярьж байгаагаар хийсэн байна. Тэнд гарсан Япончуудыг хараад одооны хүмүүст нь жоохон дургүй хүрсээн. Гэхдэ мэдээж жоохон л, бас тэрхэн үедээ л.
Ухсан окоп энэ тэрийг нь харсан чинь өвөөгийнхөө нутагт очоод дээр үеийн тийм нүхнүүд дээр очиж үзсэнээ санасан, гоё юм байна лээ.
Уншсан зохиолын маань гол баатар кинонд гарч ирэхийг анх харсан болоод сайн анхаарч үзсэн юм болов уу гэмээр хүүхэд байхдаа үзэж байсан минь нэг их мартагдаагүй байна лээ дахин үзэхэд.

Дараа нь "Удирдагч" гэдэг Монголын УСК үзлээ. Анх энэ кино хийгдээд рекламыг нь харсны дараа нэг удаа ТВ-ээр "Удирдагч" гэдэг нэртэй кино гарна гэхээр нь хүлээж байгаад үзсэн чинь Хятадын кино байхаар нь бүр гачин санагдаж билээ. Харин тэр бол үзэхэд харамсахааргүй мундаг кино байсан юм. Одоо алдартай болсон Haier компаний тухай, анх яаж хөл дээрээ боссон, чанартай бүтээгдэхүүн гаргахын төлөөх зүтгэл, бас бусдыг манлайлан ажиллаж байгаа хүний тухай байсан юм. Үнэхээр сайн кино. Гэтэл Монголын "Удирдагч" маань юу вэ? Яагаад байгааг нь сайн ойлголгүй дуусчихсан. Би яг төгсгөлдө юу болсныг ерөөсөө ойлгосонгүй.

нэг тиймэрхүү.

Бас Сэргээш-3 ийг үзлээ. Бас хошин шог үзэх дургүй юм шиг байгаан би. Тэгсэн Сэргээш-3 харин ёстой таалагдсан. Тэр дээр үеийн хувьсгал дайны тухай үе бол үнэхээр хэдэн үеийг нэг дор гоё харуулсан байа лээ. Атар газар эзэмших энэ тэр чинь 50 хэдэн он, тэр үеийн хүмүүсийн яриа нь удаашруулчихсан юм шиг сонин. хэхэ, гэхдээ дээр үеийн кинонууд дээр яг л тэгж гардаг шиг санагдсан.

BBC-ийн Чингис шиг Германчуудын хийсэн 2 ангит киног үзлээ. Гэхдээ BBC-ийн киног гүйцэхээргүй юм байна лээ. Герман Монголын гүүр гэдэг ТББ-ын залуучууд Германаас зохиогчийн эрхийн дагуу худалдаж аваад орчуулж гаргаж байгаа гэнэ. Монголд хийгээд, Монгол жүжигчдийг тоглуулсан хэр нь худалдаж авсан гэхэд сонин сонсогдов.
Хархорины малтлагаар гарсан нэлээд зүйлийн тухай үзүүлсэн нь сонирхолтой санагдсан юм. Ялангуяа, Хархоринд олон шашинтай хүмүүс зэрэгцэн оршиж байсан тухай, гар урлалын үйлдвэрүүдийн тухай, тоосгоны үйлдвэрийн ул мөр, хотын доторх зассан зам гэх мэт зүйлс. Дээр нь Европын орнуудад байдаг Чингисийн тухай, Монголын тухай түүх домог, зураг.
Зарим тал дээр дургүй хүрмээр худлаа гэмээр юмнууд ярьж байгаа юм шиг санагдсан. Нууц товчоонд нээрээ ингэж гардаг билүү гэж эргэлзмээр байсан шүү. Бас нэг санаанд нийцээгүй зүйл бол Хубилай хааныг их магтсан явдал. Яаж яаж хүч зарцуулсан ч гэнэв. Би хувьдаа жоохон бодлогогүй хүн байсан учир Хархориныг Бээжин рүү нүүлгэх гэх мэт үйлдэл хийсэн гэж боддог бодолтой минь зөрчилдсөн юм. Гэхдээ магадгүй үнэхээр ихийг бодож байсан ч, хойчийн үеийн Монголчууд, үр хүүхдүүд нь биелүүлээгүй байж ч магад.
Төгсгөлд нь Чингисийн онгоны тухай дурдсанаар кино өндөрлөв. Нутаглуулсан газар дээр нь 100 морьтон цэрэг мориор гишгүүлж нуугаад дараа нь тэдгээр цэргүүдийг бүгдийг нь алсан учир өнөөг хүртэл олдоогүй ээ гэж.
Харин Хятадад, Өвөр Монголд Чингисийн онгон гэж байдаг гэсэн ш дээ, хүмүүс очиж үздэг газар нь юм гэсэн шүү, худлаа байгаасай.

За тэгээд бас дуусаагүй ээ.
Бас нэг кино. Баримтат.
Грекийн ойролцоох нэгэн улсад /Түүх сайн мэдэхгүй болохоор нэр энэ тэр байхгүй ээ/ 2000 жилийн өмнө галт уул дэлбэрч Помпей болон бусад хотууд 25 метр зузаан магни, үнсэнд даруулан үгүй болж хэдэн 10 мянган хүн хоног хүрэхгүй хугацаанд амиа алдсан аймшигийн тухай баримтат кино. Гэхдээ тухайн үеийн баримтат хэсгүүдийг уран сайхны аргаар, олдворууд дээр үндэслэн үзүүлсэн болохоор дан яриа биш яг бодит юм шиг. 1500 жилийн туршид хуримтлагдсан хэдэн 100 тонн үнс нурам, чулуу, халуун хайлмаг лав, магни нь 24 цагийн туршид дэлбэрч агаарт 15 км цацагдаж байгаа зэрэг нь бодит юм шиг л харагдаж байна лээ. Тэр үед латин хэлэнд галт уул гэдэг үг байгаа ч үгүй байсан гэсэн. Тиймээс хүмүүс аюулыг мэдэхгүй учир гэртээ бүгээд, эсвэл алт мөнгөө хав дараад гэх мэт шалтгаанаар ч амиа алдаж байгаа нь гарсан. Амьдралынх нь сүүлчийн мөчүүд тэр чигээрээ үлдсэн байгаа нь аймаар. Шатаж ч амжаагүй зарим нь суусан, хэвтсэн чигээрээ үлдсэн хүн чулуунууд. Зарим нь шатаж, угаартаж нас барсан гэсэн. Хамгийн гол нь тэр галт уулын дэлбэрэлт 2000 жилийн давталттай бөгөөд, одоо бүхнийг далдалсан тэр сайхан эрүүл байгалийн цаадах үнс нурам, магни, халуун хайлмаг нь гарч ирэх нь дөхсөн байгаа гэсэн.
Үзсэндээ, ядарсан нүдэндээ огтхон ч харамссангүй. Үнэхээр сайн хийсэн гоё кино байлаа.

За ингээд болоо.

18 comments:

  1. найзаа, толгойгоо дэрэн дээр тавиад гэвтэхгүй дээ. тэгж гэвтүүл күзүү хугардаггүй гэж манай Самдам багш хэлсээг.

    ReplyDelete
  2. хэхэ, дараагийн удаа тэгнэ ээ

    ReplyDelete
  3. Хубилай хаан бол аугаа хүн чи бол шоргоолж.

    ReplyDelete
  4. Би түүх сайн мэддэггүймоо, за яахав яахав.
    Гэхдээ шоргоолж гэхэд арай л томруулчиж
    гэсэн
    хэхэхэ, уншаад жаал инээлээ ш дэ

    ReplyDelete
  5. Тэр үеийн Хятадыг дотор нь орж захирахаас өөр арга байгаагүй биз, тэгээд ч Хувилай хаан уран зохиол, түүх, гүн ухаан, яруу найрагт төгс боловсорсон их боловсролтой хаан байсан гэдэг. Тиймээс Хар Хоринд байхаас Бээжинд байсан нь илүү дээр байсан биз.

    ReplyDelete
  6. Нүүлгэж мүүлгээд байсан юм байхгүй байлгүй дээ, зүгээр л монголын нийслэлийг Хар-Хорин биш Дайдуу гэж зарласан болохоос биш. Надад бол Хувилай хаан Чингис хаанаас аугаа хүн шиг санагддаг. Морин дээр мордоод дэлхийг эзлэх амархан, морьноос буугаад төрийг удирдах хэцүү гэж. Тэр үеийн Хятад бол 5 улсын нэгдэл байсан юм. Зүрчид, Хар Китай, Сүн, Цин гээд дээрээс нь Солонгос, малайз эд нарыг бүгдийг нь Хувилай хаан захирч байсныг мэдэхүү

    ReplyDelete
  7. Хятадын бичгийн соёлд автахгүй тулд улсын тэргүүн ламаар Пагма ламыг өргөмжилж дөрвөлжин үсэг зохиож байсныг мэдэхүү

    ReplyDelete
  8. Дарь, цаас, луужин гэх зүйлсыг Юань гүрний үед нээсэн байсныг мэдэхүү, Юан гүрнийг хэн байгуулсныг мэдэхүү

    ReplyDelete
  9. Марко Поло гэдэг жуулчин Дорны үлгэр домог шиг хөгжилын тухай бичсэн номыг уншсаны түүний очсон улс нь Хувилай хааны Юань улс байсныг мэдэхүү

    ReplyDelete
  10. хэхэ, за за. Чи шүү Хишигээ.
    мундаг юм аа, яавал чам шиг болохийн бол?
    ихэнхийг нь мэдэхгүйи байноо

    ReplyDelete
  11. Хишгээ ах бандгайраагүйг мэдэх үү :P

    ReplyDelete
  12. Khishgee ch tengeriin hayaanaas tsaashaa garahaar ih medlegteim geech, kuee ter Ganbaa buur khishgeegees iluu bolood yavchlaa.

    ReplyDelete
  13. сайхан хэлжээ ;))

    ReplyDelete
  14. Дахин өөр нэг хувилбарыг нь үзэв. Эртний Грекийн худалдааны төв Помпей хот болон, хажууд нь орших өөр нэгэн хотыг 2 өөр аргаар үнс нурам, халуун магмиар дарж мөхөөсөн тэр уул бол Везувий юм байна лээ.

    ReplyDelete
  15. iiiiiiiiiisd minii muu naiz tyyhiin sedevtei heden muusain linog neere bichih gej ballaad hayachihvaadaa hehe .. dok min iim zyileer oroldohoo boliooo ... Bid martahgyiee gedeg kino shyydee mongol ulsiin baatar hyn baidag yumdaa Tyyhiin hijeeldee yasan ch muu baigaavdee .. hahaha bichseng chin haraad uahaan aldah shahlaa yun ard ayush vee .. ard ayush deer Manlai baatar Damdin syren gardaggyi yum shdee holiod hutgaad baina .. shal dyrgyi hyrgechihlee ...Tsergiin huvtsas ni ter yed tiim l baisan shyydee bysgyi min gertee baidag nevterhii toli gedeg nomon deereesee olood harchihaarai daa .... harin ch goyo huvtsas baisan yum shdee halh gol ene terd tulaldaj yavsan ovoo aaviin maani huvtsas gert baidag bailaa olzii heetei pitlitstei hantsui deeree ulaan tsenher shar shirees oedoltoi goyo tsamtsd bys ene ter ni mundag goeo huvtsas baidag yum manaid hehe...Daraagiinh ni Hubilai haanii tuhai bodoj baigaa chin arai l bishee ene talaar chi bid hoer yariad yahavdee ... demii yum demii l baidag yum yun hoich ye eneter ni yasan yasan genev .. hehe za za boliidooo hoich ye ch ygyi yldeh shahsan baioj manjid 230 jil darluulaad hehe duusah shahsan shdee hehe ....Chingisiin ongon chin ... sharil ni bish yum shyydee tyyh yarih yum baina shdee hu hehe .. sharil achij yavsan ger teregnii dugui hugaraad tend heseg heden odor ch yum byy med bolood tegeed tend ni ih haan munh huh tenegr iveej saatuulav ingeed ongon shyteen hiisen gazar yum genelee mundag tom tsogtsolbor baidag yum .... khyataduud ovor mongolchuudad hairtaidaa bus aisandaa tend ni zuvshuuruud horongo gargaad .. yum yum hiigeed baidag yum da a .. hehe .. arai l eleg hushsengyi naizuushka haha Pompei bol goyo kino ,.. teriig yzsen ... aaa neeree bas mongoliin 85ond hiisen kinog unuugiiin holibudiin Suvdan eregtei haritsuuldag ch hehe ineedtei l hereg shyydee minii naizaa .. ooroo computer graaaaapiiiiik geedeg yumiig gadaraldag yum baigaa bizdee boddoo 85 ond hiisen amerik kinotoi haritsuulj yzeej hahahahaha... za za boliidoo chinii bichseng unshaad sergeesh 4 hiih shahlaadaa heheehheh.. kino tyyh hoert ch yavahgyi yum bainadaa ...Tulga ni haha

    ReplyDelete
  16. хэхэхэ
    тийм бололтой

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)