2007-03-18

Сургамжит үлгэр - 2

Өнөөдөр Огоогийн блогийг уншиж суутал коммент дотор нь Нана нэг номны тухай бичжээ. Тэр бол Mila Bogd-Mял богд -ын тухай ном. Энэ номыг уншаагүй ч нэг үлгэр бичихээр бодоод л яваад байснаа өнөөдөр сийрүүлье гэж бодлоо. Сэдвээсээ хазайгаад ном унших талаар нэг зүйл хэлэхэд бодоод байсан чинь би ном уншдаг хүүхэд байсан энэ тэр гэж бодохоо бүр болихоор шийдсэн. Уншдаг байсан уу гэвэл тийм, энэ тухай өмнө ч бас хэлж байсан. Гэхдээ энэ их уншигчдын хажууд бол ичмээр санагдаад л тэр. Харин "Би уншдаг болно" гэж ярьж байя гэж бодлоо. Өнөөдөр Хишигээгийн блог дээр ном унших = уух гээд бичсэн байна. Тэгэхээр уух мэт уншдаг хүмүүсийг гүйцэхгүй ч цаашид хичээнэ ээ.
Хараад уншаад байсан чинь нэлээн хэдэн блоггерын бичлэг дундаас Эмээ намайг жоохон байхад үлгэр их ярьж өгдөг байсан... гэсэн өгүүлбэр олж харсан шүү. Хүн бүрийн эмээ нар ер нь их үлгэр ярьдаг бололтой.
За тэгээд үлгэртээ оръё. Өмнө бичсэн үлгэрээ үргэлжлүүлэх гээд амжихгүй л байсан юм.

Энэ үлгэр бол багш, шавийн тухай үлгэр бөгөөд хүн насан туршийнхаа багшийг олж авах нь хэчнээн чухлыг сургасан юм. Бас энэ үлгэрийг Бясалгалын хичээлд сууж байхад Саранцэцэг багш ярьж байсныг хэлэх хэрэгтэй. Хүн үхэхийн цагт аав, ээж, амраг садан биш гагц жинхэнэ багш л тосч авдаг гэсэн.

Анх Мял богд гэгээнтэн маш муу хүн байж л дээ. Хүнийг хорлодог, муу сэтгэлтэй хүн байж. Тэгээд энэ сэтгэлээсээ салахын тулд, гэгээрэхийн тулд сайн багшийг олж шавилахаар явж. Тэгээд үнэхээр сайн багшийг ч олж гэнэ дээ. Гэвч харамсалтай нь нөгөө багш нь түүнийг шавиа болгохыг хүссэнгүй, татгалзаж гэнээ. Чи тийм муу хүн байсан тул миний шавь болох учиргүй гэж. Гэвч Мял богд тэр хүний шавь болох чин хүсэлтэй байсан тул татгалзсаныг нь үл тоон гуйж гувшаад ч тусыг эс олов. Нэгэн өдөр багш нь "За чи тэгвэл тэр уулын чулуугаар суварга босгож нүглээ наманчил. Гэхдээ уулын чулууг гараараа бэлдэх ёстой" гэж гэнэ. Тэрээр боломж гарч байгаад баярлан гараараа уулын чулууг ховхлон малтаж суварга хийх ажилдаа орж. Ямар сайн байхав дээ, гар нь урагдан шалбарч мах цус нь тасарч өвдөж зовж гэнэ. Гэвч тэр өөрөө хүссэн учир хийж дуусгажээ. Тэгээд багшаа дуудан үзүүлтэл багш нь ирээд таягаараа нэг тоншсон чинь нөгөө хийсэн суварга нь нурчиж дээ. Дахиад л барьж. Дахиад л нурж. Ингээд мах цусаа урсган байж 8 удаа нураасны дараа 9 дэх удаагаа барьсан нь нуралгүй тогтож үлдэж гэнээ. Гэтэл багш нь "За яахав, чи манай шавь нарын үлдээсэн зүйлийг цэвэрлэж бай" гэж гэнэ. Түүний багш нь сургуультай бөгөөд хүүхдүүдийг шавилан суулгаж ном заадаг байж. Тэгээд хүүхдүүдийн хог шаар, ялгадас зөөн цэвэрлэдэг хүн болж дээ. Сүүлдээ ажилдаа ч дасаж. Түүнийг нэрээр нь биш ажлаар нь дуудан нэрлэдэг байж.
Хаврын нэг өдөр одоогийн хүүхдүүд шиг л багшийнх нь шавь нар сургуулиа дүүргэн баяр хөөрөөр дүүрэн хүүхдүүд хаа сайгүй
гүйлдэж байгааг харсан Мял богд маань тэднийг харж баясан сууснаа гэнэт "Өө би ингэж суух ч яахав, ажлаа хийе дээ" хэмээн бодоод босч гэнэ. Гэтэл тэр агшинд тэр өөрийнхөө жинхэнэ нэрийг гэнэт сонсох шиг санагдаж. Тэгээд чихэндээ итгэлгүй цааш алхтал багшийнх нь дуу өөрийнх нь нэрийг дуудаж байгааг дахиад сонсож. Зогтуссан ч дахиад л чихэндээ итгэсэнгүй цааш явж. 3 дахь удаад тэр өөртөө итгэлээ. Яах аргагүй багш нь түүнийг нэрээр нь дуудаж байв. Эргээд хартал багш нь уйлчихсан байж байх юм гэнэ. Ингээд багш нь "Одоо чи миний шавь боллоо" гэж хэлснээр багш шавь хоёр болон холбогдож, Мял богд гэгээрсэн түүхтэй гэнээ.
Нээрээ бодоход хүний амьдралын туршид олон багш байдаг ч насан туршид минь багш гэж хүндлэгдэж байгаа хүн бас л цөөн шүү бодоход.
Үлгэрийн тухайд алдаа гаргасан бол уучлаарай, мэдэж байвал залруулахыг хүсье. Утгыг нь ярина гэдэг шиг л юм боллоо.

3 comments:

  1. jinheneesee unshuul kueee mun goyo nom bilee, ter nomiig umshaad bardam zan edeg shuud alga bolchuu l gej bodsiishvv

    ReplyDelete
  2. Сайн байна уу Док
    Сайн байна уу Нана
    Би Мял богдын нисдэг хэсгийг бичсийн. Тэгсэн та нар аль хэдийн ярилцаад эхэлцийн байна шүү дээ.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)