2007-03-14

Хөгжил хаанаас эхлэх юм бол?

Хүний хөгжил нийгмийн хөгжил хоёрын хоорондын шүтэлцээг аль талаас нь харахаа ойлгодоггүй. Хүний хөгжил нийгмийн хөгжлийг дагадаг уу? Эсвэл эсрэгээрээ юу?
Эмээ маань "Модон /чулуун ч гэлүү/ барын бичиг гэдэгт өглөө төрсөн хүүхэд орой гал бариад гүйнэ гэж бичсэн байдаг гэсэн. Одоогийн хүүхдийг хараад байхад миний хүүхдүүдийн, та нарын үеийн юм алга. Нээрээ л өсөлт хөгжил нь хурдан байна" гэдэгсэн. Үнэхээр одоогийн залуусын хөгжил өмнөхтэй харьцуулахааргүй өөр болсон байх. Бие бялдар, оюун санаа гээд зөндөө олон талаараа. Хүний хөгжил өөрөө нийгмийн хөгжлийг авчирч араасаа дагуулдаг уу? Тэгээд бодвол...

Би өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжил хүн бүрээс эхэлнэ. Бүх нөөцөө шавхаад, алхаад, хурдан алхаад, шогшоод, хоцорсон зүйлсээ гүйцээд бүр гүйх хэрэгтэй. Эцэст нь би боломжийн хэрээр хөгжлөө гэж саная. Бид хөгжлөө гэж саная. Тэгээд яахуу?

Хөгжилд хүрэхэд бидэнд юу саад болдог бол? Оллоо-г харж суусан чинь олигтой юм нэг алгаа нээрээ. Бүр уур ч хүрэх шиг, айдас ч хүрэх шиг. Нээрээ энэ төрийн толгой дахь хэдхээн хүний өмнө бид юу ч биш, хэн ч биш, зөвхөн АРД ТҮМЭН гэдэг нэртэй хүүхэлдэй, тоглоом, амны зугаа нь гэж үү? Зэвүүн байгааз дээ. Тэгээд цаашлаад бодохоор бас... ингээд энэ чигээрээ явбал Монгол удахгүй мөхнө гэж? Бид ажлаа хийж байгаа ч, энгийн хүмүүсийн бүрдүүлсэн тэр асар их капиталыг тэр хэсэг нөхдүүд хувааж залгиад.. тэгээд цадахгүй. Эхлээд нийлж идээд одоо больчоод чи идсэн би идсэн гээд л хэрэлдээд л... Яг одоо ч ТВ-ээр гарч л байна энэ тухай.
УИХ, ЗГ нь жилдээ хийсэн ажил нь эхлээд хэнийг сайд болгох, дараа нь сайд гуай хэрхэн яаж идсэн тухай дуудалцаад, дараа нь нөгөө сайдуудаа буцааж буулгах тухай яриад, тэгээд шинэ сайд хэн болох тухай...
Эдгээр нь саад мөн болов уу?

В.И.Элбэгдорж гуайн хэлснээр удахгүй Монголд дунд сургуулийн сурагчид TOEFL -д 500-аас дээш оноо авдаг болно гэнэ. Ингэснээр Монголын хөгжил тун ойрхон гэсэн шүү. Миний бодлоор Монголчууд хүүхдүүдээ гудамжинд хог, шүлс, нус, түүгээр ч тогтохгүй зарим зүйлээ хаядаггүй болгож хүмүүжүүлчихвэл харин... Хөгжил тэндээс эхэлж магадгүй юм биш үү гэж бодох юм. Ядаж цэвэрхэн байг л дээ. Тэр нь бараг ойрхон мэт, тэгж чадвал дараагийнх нь болчих ч юм шиг. [Нээрээ гудамжинд ч хамаагүй, хаа таарсан газраа замбараагүй нулимж энэ тэр, зарим эрчүүд нь боломж гарвал буланд ч хамаагүй морь харчихдаг Монголчуудын энэ зан юунаас үүдэлтэй юм бол? Нөгөө нүүдэлчдийн зан уу? Уудам цэлгэр хөдөө хэн ч байхгүй яасан ч дураараа байдаг зан ясанд нь шингэсэн нь энэ юм болуу?]

Мэдээллийн хэрэгслүүд олширч, тэр хэрээр хүмүүс мэдээлэл сайн авч байгаа мэт боловч шар сонингуудтай адил мэдээтэй ТВ хэт олшроод мэдээ үзэхээс ч дургүй хүрдэг болчихсон. Ядаж гардаг юмнууд нь ихэнх нь сөрөг энергитэй ядарга болж уур хүрч үхмээр. Тэгснээс хүмүүсийн блогуудаар хэсүүчилж суувал хамаагүй кайфтай. Эрүүл мэдээлэл авна, юм сурна, сонсоно, бас стрессгүй байна, бүр инээнэ гээч.

Улаанбаатарыг хөгжихгүй ээ гээд ирээдүйг нь тод томруунаар хараад сонин дээр тунхаглан бичсэн байхийн. Нийслэл нь хөгжихгүй гэдэг бол улс нийгэм нь хөгжихгүй л учраас тэр гэсэн үг байх гэж би мунхаглаж сууна. Яавал дээр вэ? Нээрээ л хамаг юм уур хүргээд байна.

Би хөгжилтэй Монголд амьдарч үзчээд үхмээр байшдээээээээ


14 comments:

  1. хэлээд яахав төрийн төлөө оготно боож үхэв гэгчээр тэр 76-ногооныг бодохоор уур хүрч уушиг амаар гарч их гээд гөө мөн хэцүйеэ

    сүүлдээ бүүр муу муухай юм сонссоор байгаад бүр дөжирчихэж

    монголдоо цээж дүүрэн амьсгалж, би монгол хүн гэж бахархалтайгаар хэлэх цаг хэзээ ирнэ дээ { гүнзгийгээр санаа алдав}

    ReplyDelete
  2. gadaad shaltgaanuud yamar hamaa bhav dee, geel bi huvidaa asar ih selfish mayagaar amidardiishtee, udur tutmiin sonin, tv edriin aliig ni ch uzdeggui shtee,/hehe, oirdoo harin nar buruu talaasaa mandaj heden so kinuu uzsiim bna/
    hervee TV uzeel, sonin unshaal, niigmiin doroi buhniig haraad sanaa zovj amidarval bi chin uuruu hetsuudne izdee? Bi huvidaa uuriiguu l niigemd, humuust, baigalid gai bolchihguihen shig avch yavhiim san gej bododgiin.

    ReplyDelete
  3. aimaar huvia hicheesen busgui bgaaz?

    ReplyDelete
  4. хэхэ, нээрээ тэр талаас нь харвал ч тийм байх. Гэхдэ хүн бүхэн чам шиг тэгдэггүй нь хэцүү юм да. Гай болсон ч тоохгүй, эсвэл бахархаж байгаан биш үү.
    Дээр нь Victory-ийн хэлсэн шиг төрийн төлөө оготно гэдэг шиг байдал яаж ийгээд л үүсчээд байдийн ш дэ.
    Бас нэг юм... Маш нууц, дараа ганцхан чамд хэлье ;))

    ReplyDelete
  5. Сайн уу Док.
    Эртүүд Ерөнхийлөгч маань франц энэ тэрээр айл хэсэж яваад ирээгүй юу. Тэгэхэд аль ч улсад нь байсым мэдкү, монголын 1910 (гэлүү) оны үеийн бичлэг үзүүлж байлээ. ТВ-ын мэдээгээр гарч байхыг нь би үзсэн л дээ.
    Тэрэн дээр хүрээний гудамжаар лам нар явж байснаа шууд суугаад морь харжийлээ шд. Гэгээн цагаан өдөр гэрэлт нарны дор гандан хийдийнхээ гудманд хүмүүсийн нүдэн дээр олуулаа зэрэгцээд суучихсөөн урсгаж байгаам даа.
    Цаана чинь тийм баримт үзсэн улсууд биднийг 100 хүрэхгүй жилийн дотор хөгжөөд юу шалиа аж гэж бодох нь аргагүйм дөө. Гэтэл Одоо бол манайхан тэгж тэнэгтэхгүй, хүний нүднээс далд гудамжинд морь харжийгаам чнь. Аймаар дэвшсэн байгааз дээ. Итгэмээргүй юм.

    ReplyDelete
  6. "Хүний хөгжил нийгмийн хөгжил хоёрын хоорондын шүтэлцээг аль талаас нь харахаа ойлгодоггүй. Хүний хөгжил нийгмийн хөгжлийг дагадаг уу? Эсвэл эсрэгээрээ юу?"
    -----------
    Энэ асуултанд чинь гальт дэм болох гээд үзье.
    -----------
    Хүмүүс нийгмийг өөрийг нь бүрдүүлдэг болохоор хүн түүний хөгжлийг дээш доош болгох чадалтай, хүн хөгжвөл нийгэм нь хөгжсөнтэй агаар нэг.
    -----------
    Өндөр хөгжилтэй нэг оронд очоод нийгмийнх нь нөлөөнд орж дэвших үзэгдэл байдаг байх, энэ бол харин нийгэм хүнийг хөгжүүлчиж байгаа хэрэг. Мөн хүүхэд төрмөгцөө тэр нийгмийн нөлөөнд орох тавилангаа эхлэдэг нь бас адил утгатай.
    -----------
    Бодоод байхнээ өндөг тахианы аль нь анхдагч вэ гэдэг шиг санагдаад байшүү.

    ReplyDelete
  7. Аа эсвэл олон янзын хүмүүс байдаг болохоор хүн болгонд өөр өөр байдаг байх. айхтар чадалтайгууд нь чигнэ. чадалгүй нь чирэгдэнэ.

    ReplyDelete
  8. Сайн, чи сайн уу Ганбаа?
    Баярлалаа. Хүсч байсан хариулт байна. Харин тэр дээр үеийн бичлэг гэдэг чинь харин овоо эд байх нь дээ. хэхэ, тэрнийг бодвол дэвшсэн гэхээс дэ,тээ? ;-)
    Манай Ерөнхийлөгч ичих гэдэг сэтгэлийн үзэгдлийг үзсэн байх даа, хэхэ

    ReplyDelete
  9. ter gantshan hun ni bi yu?
    hezee helehiim bee? (tesej yadav)

    ReplyDelete
  10. хэхэ, яг тийн ;)) Нана, чи шүү

    ReplyDelete
  11. Єнeeдрeeс эхэлж eeртэйгee тэмцэх хэрэгтэй. Ухамсарт хvн бvр, ялангуяа залуу хvн бvр. Ядаж дэлгvvрт дугаарлаж сурцгаая, vйлчлvvлж сурцгаая, vйлчилж сурцгаая, хог цаасаа зeв хаяж сурцгаая, шvлсээ хаяхгvй байж сурцгаая, танил талаараа ажилаа амжуулах гэдгээс ичиж сурцгаая. Ийм энгийн зvйлсээс эхэлцгээе. Та бидний шvтээд гvйлдээд байдаг eнeeх бeхчvvд, хэдэн дуучид нь бие дээрээ vлгэр дууриал vзvvлэг. Тэрнийг нь харин олон нийтэд сурталчилья. Тэр бeх аваарь хийчихээд аргалсан юм чинь би гэхийн оронд тэр бeх аваарь хийчихээд хохирлыг барагдуулж, хариуцлагаа хvлээсэн байна, энэ дуучин биеэ ямар сайхан авж явдаг юм бэ гэсэн уур амьсгал давамгайлаад ирэх vед бидэн шиг дагаж хошуурдаг улсад дохио болж л таарна, хvмvvс биэ биэнээсээ санаа нь зовж л таарна. Vр хvvхдээ ч гэсэн зeв хvмvvжvvлье, хууль дvрэм, нийтээр дагаж мeрдeх хэм хэмжээг биелvvлдэг, ойлгодог, эрvvл сэтгэлгээт иргэн болгоцгооё. Энэ л та бидний хeгжилд хувь нэмэр оруулах асар том алхам болно. Ялзармал сэтгэлгээ, ялзарсан нийгмийг дотроос нь, eeрсдeeсee эхэлж цэвэрлэе. Монгол хvний дээр Мeнх Хeх Тэнгэр, Хууль хоёр л орших ёстой. Монголын эрvvл сэтгэлгээт vрс маш олон болтугай!!!

    ReplyDelete
  12. Ийм болтол хүмүүсийн тархийг угаах хэрэг гарах нь дээ, чадах болуу, уг нь болчихвол сайхан сонсогдож байна шүү

    ReplyDelete
  13. Zaza bolidoo Dok min hynii tarhi tolgoig ugaagad yahavdee .. hynii niigem byhel byten yeiig yzej ongoryylj baigaa hymyys baij < yum bolgoniig amidaraliin hynd hynii idej uuj baigaa ruuu zytgyyleed yahavdee .. ter muusain 76 dotor chin ... chamaas havgyi ilyy setgej havgyi ilyy amidardag 76n teneg baidag yumdaa cham shig l gasalj suuhiin orond Uih geej yumand orood suujihsan chinii yaj hool olj idehiig huuli dyrem geej yumaar bas chamaig ingej gaslaad suuh nuhtsuliig chin byrdyyleed suuj baigaa heden muusain hymyysdee ted nar chin .. 10n hedhen jiliin omno ta ingej gasalsan bol eooooo yun boloh ve .. boddoo .. heregtei gej bodood l songojihood yum byhniig {yag yum avaad harmailaad baigaagni ta harsan yumuu<>>??}ter heden teneg ryy chiheed oorsdoo ard ni inges geed hynii muug duudaj nygel yildej suuhaa bolijihvol.. mongol uls chin aaandaa l hugjiliin omno hyreed irne dee ... hii hardaad hynd ataarhaad baihaar uurtuu baylag byrdyyleed yamar zamaar zahirdag hyn yilchildeg hynii omnoos busdiigaa hoshuujlaad yavah ve geed oor zyil bodooch ijmeer baina shyy ard tymen minee ter iddeg uudag mangas 76 hoishid ch bas 76 teneg garna ted ch bas ard tymnii neg heseg naad hyniig yalgadag harddag niigemiin setgelgeeneesee saljih tegeed amidaraliig hardaa huurgon ard tymnii tuluulugj min.. minii naiz naiziinhaa end hyreh yagaajgyi baindaa buruu sedveer buruu bodol tegeed nygel oortoo huraagaad yahavdee .. gadaad orond ch bi gadaa bie zasaj baigaag harsan shoo hehe ... tseverhen gej yug heleed baina .. naiz min bolomjooroo l tseverhen yavahaas soeliin huvisgal hiij hyniig hirgyi yavuuldag tsag ongorsoon setgelgeenii asuudal shyydee hyn hardaj 76 76 gaara ni ard tymneesee salaad baival manaihan tun udahgyi yun hugjil eneter muhnooo gej .. nuhuuh heregt ta hoshuu nemerleed yavj baigaagaa bodooroi hehe .. hyniig yasan baisan j gytgeh bol nygel .. yag idej uuj deesh garsang ni ta harsan yumuuu .. barimt .. aan neereen hynii nernii omno oor ovog ner zyyj hyn dormjloh chin ter hynii tand ogj baigaa erh chuluu gej B.i bish ts . elbegdorj gedeg yumdaa bysgyi min ... ta 10 jiliin omno jiivaa beisk j medehgyi l hodoonii ohin gyij yavsan shyydee ter hynii helsengeer ta erh chuluunduu hyrjiheed angli eopoon hel gadarladag hyn gytgej nygel yilddeg hymyysiin neg boloood hugjood baigaagaa harach dee ... hyniig tegj helsen yarisangaar ni .. dormjiloh chin minii naizaa nygel shyydee biu yamar hyn bil;ee chi medne naiz ni bol amidaraliig shal oor chamaas arai l oooroor yzdegtee chamaas hamaagyi hol tyryylee byan nygelee tentsyyljihsen naiz min ooriigoo hogjyylehed hayzgaar ygyi zygeer l gasaldag gytgedeg harddag ataarhdag . hyn chanaraasaa l sal .. tegeed chi yamar saihan niigemiin zahad irsengee medne chi ooroo hysvel chinii omno byh zyil neelttei idej uuj avila avj uih-d suuj bayjij targalj ichij ineej luivardaj bolno shyydee ene chin l hugjil chi hysvel yuj hiij bolno gedegiig ooroo l oilgoh heregtei ..... yynd l hugjiliin jig barimjaa baidag yumdaa ... chi.. bolon chamaig demjeed hamt hyn gytgeed baigaa nuhdyyd neg nam baiguulaad songuulid orood .. tegeed hyssengee hiij bolno tsag hugatsaanii daraa chuham yu bolohiig ta byhnii hogjyylsen ireedyi chin haruulnaa ... Devshil ood hamt alhaj yavaa negendee ner hoj zyij hardaj serdej baihaar hamtdaa tus dem bolood hamt hugjood devshilryygee itgeltei harj amidaradaa hymyyseee hehe..... Tulga ni..

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)