2007-02-23

Би залуу хүн

Би залуу хүн, бүр жоохон хүүхэд гээч...хи хи Хүмүүс та гээд байхийн. Үгүй ш дээ. Гэхдээ бас би том хүн.
Нэг зүйл. 10 жилийн хүүхэд байхдаа гадуур орой үдэш явах биш. Харин оюутан болсон хойноо бол аргагүй оройтох үе байдаг байсоон. Тэгэхэд оройд гудамжны гэрлэн чимэглэл асаад эхлэхээр л орой болчиж гээд айдаг хүүхэд байлаа. Одоо бол айхаа больсон том хүн. Харин ч бараг л өдөр бүр харанхуйд харина гээч.

Бас нэг зүйл. Энд тэнд дэлгүүр, ТҮЦ-ний амттанг хараад идэхсэн гэж хүсдэг хүүхэд байсан. Одоо бол ихэнхдээ л тоохгүй өнгөрдөг том хүн. Харин хааяа тэсэхгүй амттан идмээр санагдвал ходоодоо баярлуулчихна.
Бас нэг зүйл. Ялихгүй зүйлд ч гомдоод, шантраад л уйлаад л... Бүтэлгүй хайр энэ тэр гээл... хэхэ, Гэтэл одоо нэлээн зүйлийг өнгөрүүлж, мартаж, шийдэж сурсан том хүн.
Бас нэг зүйл. Ээж аавдаа эрхлээд л, юу ч санахгүй гүйдэг хүүхэд байсоон бусдын адил. Харин одоо...
Гээд бодсон чинь одоо ч гэсэн аав, ээждээ эрхэлдэг жоохон хүүхэд нь хэвээрээ л байна би. Өглөөд ээжээрээ дуудуулж сэрэх дуртай, чанасан цайг нь уух дуртай, үнсүүлж эрхлэх дуртай, амттай хоолыг нь идэх дуртай хэвээрээ л... Аавдаа үнсүүлэхийг хүсдэг хэвээрээ л...
Бид насан туршдаа аав ээждээ хүүхдээрээ л байх юм даа.

3 comments:

  1. Unshaad bsan chin ikh sonirholtoi bn

    visit
    http://erdenekhuu.blogspot.com

    ReplyDelete
  2. Vvniig unshihad yag l ta nvdend haragdaj baina.ih saihan boljee. zarimdaa bich bas uuriiguu tom hvn vv esvel hvvhed vv gedgiig oilgodgvi yum. oilgohgvi baigaa uchiriig ni eej l gargaad baidag baihgvi yu..haaya zagnahaaraa udii tom bolchood eejdee tuslahgvi komputer shirteed suulaa geed l,, haaya oroithoor joohon yum baij shunu oroi bolchood baihad haaguur yvaad baidgiim geed l ...eej gedeg hvn uurtuu tusluulah bolohoor bidniig tom hvn bolgoj zagnaj, uuriig ni zovoogood alga bolchihvol joohon hvvhed shig zagnaj baij l sanaa ni amardag bololtoi..yaj ch zagnaj baisan hamaagviee. ymarch l baisan nadad dahiad oldohgvi eejdee bi hezeed nyalhaaraa baihiig hvsdgiim.

    ReplyDelete
  3. хэхэхэ, "ойлгодоггүй..." байхда яахав дэ.
    Тэр үнээн. Үргэлж шүү.
    Тэгээд ээж бүхэн хүүхэддэ сайхан. Юу билээ?

    Хүүхэд бүрийн ээжүүд
    Хүүхэд хүрдээ сайхан даа
    гээд дуу байдаг биз дэ нээрээ.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)