Өнөөдөр битүүний өдөр. Өдөр ч гэж шөнө орой болжээ, удахгүй шинийн нэгний өдөр гарах гэж байна.
Цагаан сар сонин баяр шүү. Сарын хүнсээ идэх гэж яарна, ихдүүлчихээд зовно. Эсвэл манайхан л ингэж тэмдэглэдэг юм болов уу? Уг нь ЦАГААН САР юм чинь мах идэхгүй цагаан идээ хэрэглэнэ, бэлэг сэлт гэхгүй гэдэг ч аймаар өөхтэй тарган хонины ууц, махан бууз, зууш салат, жимс чихэр, архи дарс гээд л явж өгнө. Нөгөө муу ходоод өнгөрсөөн өнгөрсөн.
Манайх энэ жил цагаан сар хийхгүй байгаа учир бууз энэ тэрээс хол их л завтай блог энэ тэрхэн эргүүлээд сууж байна. Нэгэнт завтай байгаам чинь уншихыг хүсдэг ч орж амждаггүй блогуудаа нэмж аваад уншиж байхаар шийдлээ. Бас хүмүүс блог нээхдээ яагаад нээж байгаагаа, эсвэл блогийн ач тусын талаар бичдэг гэдгийг дөнгөж сая Ганхуягийн блогийг уншаад саналаа. Харин би энэ тухай хэдэн сарын дараа одоо л бичих гэж байгаа юм.
Хишигээ, Гоби, Ганбаа(олдгүй ээ яг бичлэгийг нь) нарын болон энэ талаарх бусдын бичлэгийг уншаад эргэцүүлэн бодохдоо хамгийн түрүүнд энэ талаар бодсон нь юу гэвэл цаг хугацаа орон зайнаас үл хамааран миний бодлын талаар зөвлөж эсвэл зэмлэж байгаа та надтай хамт сууж ярилцахгүй ч, тэр бүү хэл танихгүй байсан ч чин сэтгэлээсээ санал бодлоо хуваалцдагт л гол чанар байх шиг. Мэдээж хэрэг та
Яагаад заавал блог гэж? Яг л ийм цахим хэрэгслүүд таны тэр хэлээд байгаа хугацаа орон зайнаас хамаардаггүй интернэтээр чинь дүүрэн байна ш дээ? гэж асуух байх л даа. Би ч бас үүнийг өөрөөсөө асуугаад яг точный хариулт өгч чадаагүй. Гэхдээ магадгүй яг л өөрийнхөө бодсоныг, мэдсэнийг бичээд, тэгээд хэн нэгнээс хариу хүлээж байдаг болохоор тэр байх. Юутай ч би БЛОГ гэж хариулсан.
За тэгээд мэдээж бусдын санаа бодлыг сонсоно, мэдсэнээ хуваалцана, мартахгүйн тулд тухайн үеийн тэмдэглэл хөтөлнө, хугацаа өнгөрсөн хойно ч эргэж хараад дүгнэлт хийхэд бэлэн материалтай болно, хугацааны хувьд тодорхой хэмжээгээр түүх болно, найз нөхөдтэй болно… гээд олон боломжууд нээгддэг юм байна.
Огноо нь битүүнд таарахгүй байхад, бас “Сайхан шинэлэв үү” гэсэн гарчигтай эхлээд яагаад энэ нөхөр “Өнөөдөр битүүн…” гээд эхлэв гэж гайхсан уу? Яг дээрхийг бичиж суусан чинь гэнэт разетканаас гал гарч ПС-ээ салгаж хаяад, орилж хашгирч унтаж байсан хүмүүсийг сэрээгээд гэртээ бөөн дажин дэгдээлээ ш дээ би гэдэг хүн. Битүүнд өнгөрч байгаа жилийнхээ муу муухайг арилгах гэж хиншүү хярвас гаргадаг гэсэн. Өдөр нь хиншүү гаргаагүй болохоор тэгж л ёс гүйцээсэн байх хэхэ.

Өнөөдөр шинийн 4н л дөө. Ажил өчигдөр эхэлсэн. Гэхдээ гадуур хөл хөдөлгөөн бага, ажилдаа ирсэн хүмүүс хоорондоо золгоод л өнгөрөөсөн байх.
Ёс гүйцээх гэснээс Цагаан сар үнэхээр үндэсний ёсыг гаргадаг ганц баяр юм байна лээ. Зарим газар бүр тэр хиншүү хярвастай холбоотой хуушуур идэж битүүлдэг гэнэ. Бас битүүлэг гэхээр манайхан битүүртлээ иднэ гэдэг бас буруу гэнэ ээ, битүү хоол идэх ёстой юм байна. Тэгээд хуушуур, хонины битүү чанасан толгой иддэг гэнэ. За тэгээд мөр гаргах энэ тэр гээд зөндөө л ёс журам мэдэж авлаа. Цагаан сар хийгээгүй ч гэсэн. Бас мөр гаргахтай холбоотой хар нохойн ам гэдэг юм байдгийг анх удаа сонсч мэдлээ. Иймэрхүү.
Цагаан сараар хэдэн өдөр гайхамшигтай сайхан Монгол кинонуудыг дахин дахин үзэж, үзэх тоолондоо шинэ зүйл олж харж гэртээ өнгөрөөх шив дээ.
saikhan shinellee/shuud l hariult yavuulchlaa/
ReplyDeletegesnees buuzand pologtoodoo...
ө хөөрхий... хэхэ, нэлээн л идэж дээ. Найз нь шинэлээгүй болохоор тэгээгүй ;))
ReplyDeleteenjiliin tsagaan saraar minii tanidag buh hun buuzand pologtson baileesht, chi pologtolgui uldsen ni haramsaltai bna gsn.
ReplyDeleteхэхэ
ReplyDelete