2007-02-16

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Өнөөдөр хэдэн өдөр ирээгүй, ороогүй өрөө болох БЛОГ-оороо орж ирлээ. Сэтгэл санаа тиймхэн байгаад, бас завгүй байгаад. Гэхдээ дөнгөж сая хамаагүй дээр болоод, хэдэн өдөр нухсан зүйлээ учрыг нь олж баярлаад, босч 00 орчоод, тэгээд шууд наашлах шив.
Монголд маань үндэсний томоохон баяруудын нэг болох гээд, хүмүүс гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. IT Park дээр үзэсгэлэн гарч байгаа юм байна. Очиж ходоодоо шоколадаар баярлуулчаад гарч ирлээ. Сав баглаа боодлын хувьд ч тун дажгүй зүйл олон байна шүү, таалагдлаа. Зөндөө л юм зарж байна л даа уг нь.

Ажил дээрээ иртэл манай ажлын нягтлан манай өрөөнд тамхи татаад... өрөөнд муухай үнэр шингэчиж... Анх удаа өрөөндөө тамхины утаа үнэрлэсэн болохоор шуудхан л уучлаарай гарч татахгүй юу гэсэн юун сүртэйн гэж байхийн.
YouTube-ээс тэрэнд зориулж видео тавих гэтэл болохгүй байна, гэхдэ хаялаа яршиг. Дараа болъё.
Үргэлж муухай юм бичмээргүй байгаа учир өнөөдөр сайхан сэтгэгдэлтэй байгаа дээрээ гээд...
Анхаа-аас ирсэн цагаан сарын мэндчилгээ таалагдлаа, түүнийг оруулчий.
17-р жарны гал гахай жилийн сар шинийн мэнд дэвшүүлж үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хүнд миний гэж өмчилдөг зүйлс их олон юм. Миний аав, ээж, ах дүү, үр хүүхэд, садан хамаатан, гэр бүл, хайр... Тэрэн дотор НАЙЗ гэдэг сайхан үг байдагт баярлаж байна. Таньдаг, таньдаггүй хамаагүй, найзууд аа сайхан шинэлээрэй

4 comments:

  1. Saixan mendchilgee bna tsad tsad tsagaan saraar neg tsad geseer pologtowoo...

    ReplyDelete
  2. sar shiniin mend hurgie.

    ReplyDelete
  3. хэхэ пологтоогүй э

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)