2007-03-08

Нийт бүсгүйчүүддээ баярын мэнд дэвшүүлье


Энэ дэлхийн хаа сайгүй сурч, ажиллаж, амьдарч байгаа миний хайртай бүх эмэгтэйчүүдэд, үл таних блоггер найзууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Үрийн заяаг сүүгээрээ сүлж
Бүүвэйн дуугаар хорвоог уяраажГэгээн хайраараа дэлхийг зөөлрүүлсэнГоо маралын удамт үзэсгэлэнт бүсгүй танд

Оюуны элчээр гэгээ хайрлая
Оддын тоогоор инээд хайрлая
Цэцгийн баглаатай цэнгэл хайрлая
Цээжний гүнээс урам хайрлая


Хамгийн сайхан цэцэг сарнай биш гэж үү
Хамгийн сайхан улирал хавар биш гэж үү
Хамгийн сайхан учрал хайр биш гэж үү
Хамгийн сайхан бүсгүй найз минь чи биш гэж үү




Хорвоо дэлхийд ховорхон заяах
Хонгор ялдам бүсгүй хүн болж төрсөн
Үлэмж төгөлдөр сайхан ээжүүд
Үзэсгэлэн гоо бүсгүйчүүддээ
Хан хурмастын энхрий дагина
Хан хорвоогийн эрхэм гүнж
Хүж дэлхийн хайрын эзэн
Хүн заяаны хатан танд


Дундаршгүй хайрын тэнгэртэй
Далай шиг арвин халамжтай
Эгнэшгүй сэтгэлийн хайлан
Энгэртээ дэлхийг бүүвэйлсэн
Эгэлгүй үзэсгэлэн та бүгдэдээ


Эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлье

Бүсгүй минь та толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн болгосон билээ
Бүсгүй та өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр 2 маргаашаас илүү үнэтэй
Хайртай хүмүүстээ халуун дотно инээмсэглэлийг
Харамгүй бэлэглэж байгаарай
Баярын мэндчилгээнүүдээс...

Сэтгэлд нь сүү асгарч байдаг
Харцанд нь хорвоо гэрэлтэж байдаг
Алхаанд нь цэцэг дэлбээлж байдаг
Инээмсэглэлд нь орчлон ариусч байдаг
Бүсгүй та Энэ хорвоогийн нандин цэцэг
Бүсгүй та Эх дэлхийн хүлэнт сарнай
Бүсгүй та Элбэрэлт эхийн бяцхан бурхан
Бүсгүй та Элгэн түмний нандин заяа

1 comment:

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)