2007-10-09

"Тэмцэл"

Нэг application (Монголоор юу гэхээ мэддэггүй ээ, маягт гэвэл дөхөх юм шиг байна) бөглөснөө олж харлаа. Байнга өөрийгөө магтаастай юм аа хэхэ. Нэг л их сайхан хүн. Тэгээд одоогийн байдлаар илрүүлсэн байгаа муу талуудаа тоочъё гэж бодлоо. Хүн муу зуршлыг бол хүмүүст сайн зарлан тунхаглаж байгаад, жишээ нь би тамхи татахгүй шүү гэж хажуугийнхаа хүмүүст хэлэх ч юм уу, тэгж хаядаг гэсэн. Тэгэхээр тэдгээр муу зангуудтай сайн тэмцэл хийхийн тулд зарлан тунхаглахаар шийдлээ.

  1. Гаргасан алдаан дээрээ суралцана гэдэг бол хүний хамгийн давуу тал байх ёстой байх. Хүн юм чинь алдаа гаргаж л таараа, харин түүнийг дахин давтахгүй бол тэгээд ОК байх л даа. За тэгсэн яасан... Эгч байдаггүй дээ. Тувт л давтаастай хэвээрээ. Тухайн үедээ л тэгэхгүй дахиад ингэхгүй гээд л... Тэгснээ л байхгүй, яг хэвээрээ. Энэ миний хамгийн том дутагдал.
  2. Үгүй гэж хэлж ерөөсөө чаддаггүй. Амьдралдаа нэг согтуу авгайд л эрс шийдэмгийгээр ганц удаа Үгүй гэж хэлсэн хүн дээ. Тэгээд л өөрөө амжихгүй бол давхар шаналаад л, өөртөө ажил нэмээд л. Шри шри-д явсан чинь уг нь түүнийг маш сайн заасан юмсан. "Хэн хэндээ төвөг учруурахгүйн тулд ОРОЛДООД ҮЗЬЕ гэдэг үгийг үгийн сангаасаа хасах хэрэгтэй" гэж хэлсэн юм тэнд. Сураагүй бололтой.
  3. Залхуу... Назгай ч гэмээр юм уу. Аймаар дуртай биш л бол хойш нь тавьчих гээд л үзээд байх юм шигээ. Зарим нь намайг дайчин зан чанартай энэ тэр гэдэг л юм, тэр ч худлаа байх оо. Гэхдээ яг тулсан юмыг баривал ч хийчих л байх, гэхдээ л...
  4. Цаг барих гэдэг асуудлыг ягштал сурахсан гэж хүсдэг. Тэр тал дээр ээжид дандаа үглүүлдэг.
  5. Тууштай биш. Фитнесст явах ч юм уу, хэлний курст сурлаа гэж бодоход тэгсгээд л хаячихдаг юм аа, ядаргаатай. Гэхдээ харин үерхэл нөхөрлөлийн тухайд бол тууштай юм шиг байгаан.
Өнөөдөртөө ингээд зогсъё. Би үлдэхгүй нь ;))
Эсвэл бүрмөсөн ингээд зогслоо. Хэрэв та намайг мэддэг бол дутагдалтай талуудыг минь хэлээд байгаарай, би байлдахад бэлэн шүү ;))

11 comments:

  1. сая гараа харсан чинь, би нээрээ байлдаж байгаа юм байна шүү, энд тэнд шалбархай зөндөө байна ;))
    хэхэ

    ReplyDelete
  2. Арай ихэр юм биш байгаа даа. Яасан адилхан дутагдлууд вэ? Минийх гэхдээ арай олон юм шиг байнаа. Хэхэхн

    ReplyDelete
  3. hvn bvhend l uur uuriin gesen dutagdal baidag. dutagdalaa hamgiin sain nuuj chaddag hvn hamgiin sain hvn bolj haragddag gesen vgch baidag. gehdee zan aashiig teej turdug ni vnen avch zashiin argagvi gedegt zuvhun teneguud l itgedeg gesen saihan vgend bi ilvv durtai. hicheevel boloh baihaa. gehdee bvh dutagdlaa zaschihval ta dolgorjav gedeg utgaa aldchihch yum bilvv. hen medlee

    ReplyDelete
  4. ЯЗа даа наад дутагдлууд чинь монгол хүн бүрийн нийтлэг дутагдал шиг байна. Би ч бас иймэрхүү дутагдал дүүрэн хүндээ. Бидний амьдралын хэмнэлээс их хамаардаг байх. Гэхдээ дутагдлаа хэн нэгэн рүү түлхмээргүй л байна.Дашрамд манайхаар орсонд баярлав

    ReplyDelete
  5. Дутагдал гэх үү илүүдэл гэх үү? хэхэ

    ReplyDelete
  6. Сэтгэгдлээ үлдээсэн та нартаа баярлалаа. Хэхэ, ихэнх Монголчуудад байдаг нийтлэг дутагдал юм бол ашгүй дээ гсн ;))

    Ангаахай? Чи нээрээ шал эсрэг талаас нь харсан байна шүү. Хэрэв ингэж яривал энэ чинь дутагдалтай тал гэх ч юм уу, тэгж хэлбэл зүгээр санагдлаа. Гэхдээ бодоод үзэх юм бол яг илүүдээд байгаа зүйлүүд байна ш дээ.

    ReplyDelete
  7. За Док найзынхаа дутагдалтай талаас нь өөрийн сэтгэгдэлээ хуваалцая даа.
    1. Өөрийгөө боддоггүй л хүн байгаа юм даа. Хүний төлөө төрсөн цөөхөн Монголчуудын нэг байгаа юм.
    2. Найз нөхөддөө жаахан зав гаргадаг болмоор юм аа. Ажил ажил гээд л ажилын төлөө төрсөн мэт байх юм аа. Найзаа жаахан b..r уухуу гээд л залгаасай даа. хэхэ

    .. за одоо болох байх аа

    ReplyDelete
  8. хэхэ, Боорчи оо. Тун удахгүй тэгвэл нэг комби зохионо оо ;))
    thnx a lot

    ReplyDelete
  9. ангаахай блог руу орж болохгүй байна???

    ReplyDelete
  10. dutagdal aa gej...bi bol ch ooriin tolgoi deerhi temeeg olj harahgui baij urooliin tolgoi deerhi tevniig harav...gedeg shig baidag bhaa...Tegcheed oor hun dutagdliig miny helchihvel baaaas ih yanzgui.Ug ny dotroo bol ch 'neeree l tiim bh shuu' gej bodson hernee , gadnaa teriigee huleen zuvshoorch chaddaggui ih muu dutagdaltain bna...

    ReplyDelete
  11. dok oo edriig odoo dutagdal ingej yaaaaaaaaaksiinbeee, boli boli, ooriigoo magggtaal, magtaaal, magggggtaal bai goyo shtee, uram orool,huch nemeel yavchiisht, bi aldaan deeree dahij aldahaa bolishiishtee (helee gergah)teheer onts baina uu,hehe
    Busad ni chamtai adilkhan bna, dutagdal bish gej bichee, tehgui bol bugd minii dutagdal bolchood bna, bi ooroo enhiin tsagaan tagtaa gsn,hehe.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)