Бас л гай гамшиг болчихож. Гэхдээ азаар хүмүүс нь эсэн мэнд гарч ирлээ. Яанаа, яасан бол гэж бодоод гарах ажилтай байснаа ч хойш тавин ТВ-ээр шуурхай мэдээ харсаар байгаад оройтов өнөөдөр.
Налайхад өчигдөр ердөө л 20 минут аадар орж үер бууснаас 1 уурхайд цооног руу нь ус орж битүүрээд 8 уурхайчин боогдсон гэнэ. Өглөө мэдээ харсан чинь л ийм юм аль хэдийн болчихож. Огцрох өргөдлөө өгсөн Онцгой байдлын сайд нь газар дээр нь ажиллаж байгаа харагдсан. Үйлдвар худалдааны сайд нь байгаа гэсэн. Харин гишүүн Б.Жаргалсайхан байсан, ямар учиртайг нь мэдээгүй ч хүмүүстэй зөвлөж байгааг нь харахад зөв зохион байгуулдаг юм уу даа гэж бодлоо.
За тэгээд бас л багаж тоног төхөөрөмжгүйн давхар асуудал мандаж мандаж 24 цагийн дараа амьд мэнд байгаа 8 хүнийг олж авсан нь маш олон хүний сэтгэлийг барьж болохооргүй хөөргөсөн бололтой. Уурхайн эзэн залуу уйлаад ерөөсөө тайвширч чадахгүй байна лээ. Аргагүй л дээ, миний ойлгосноор ашиглалтын лиценз нь дууссан уурхайд хүмүүсийг ажиллуулж байсан юм билээ. Хэрэв хэрэг мандсан бол бөөн асуудалд унах байсан биз. Сургамж болохоор л болсон хэдий ч манайхны хэнэггүй зан хойшид ч ийм зүйл болохгүй гэх газаргүй.
Бас Туул голоос 35,2 тонн... тонн шүү. Үхсэн загас гаргаж устгасан гэвэл яахуу? Энэ ч бүр аймшигтай. Бохирдуулж байгаа маш олон эх үүсвэрүүдийн дунд нэлээн ноцтой нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд гэнэ. Бохир усаа шууд гол руу хаядаг бололтой. Эсвэл төв цэвэрлэх байгууламж руу хийхээр тэнд амьдарч ялгадас бохирыг иддэг бактериудыг нь химийн хорт бодис нь үхүүлдэг учир тэр хэвээрээ гол руу ороод... тэгээд л бөөн хор.
Эртээд Ганбаагийн блог дээрээс уншсан шиг, сүүлийн загас, сүүлчийн мод... гэдэг асуудал нүүрлэх нь бүр хэтэрхий хурдан байна уу даа гэж бодож сууна. Байгальтай бид зүй бусаар харьцсаны гай гэж гарна даа яанаа. Гараад ч байх шиг байна.
Дээр нь тэр үйлдвэрүүд нууцаар ажилладаг гэсэн. Лав нэгийг нь ТВ-ээр гаргана лээ. Хятадын хөрөнгө оруулалттай, хятад эзэнтэй тэр үйлдвэрт ажиллаж байгаа Монголчуулыг "Эх орондоо байж боолын хөдөлмөр эрхэлж байгаа эдгээр хүмүүс..." гэж сэтгүүлч нь онцолж байна лээ.
Замын-Үүдийн гаалийн дарга ч гэлүү нэг хүн Үндэсний ТВ-ийн "Ярилцъя" гэдэг нэвтрүүлэгт орсон чинь харамсмаар юм зөндөө ярьж байна лээ. Түүхийн үнэт зүйлсийг гарахаас нь өмнө барьж аваад шүүхэд шилжүүлэхээр тэр нь аль хэдийн "эзэн"-дээ буцаад оччихсон, хил даваад гарчихсан, бүр дээр нь "Ингээд гаргачихдаг л байхгүй юу" гэж даапаалдаг гэх.
Гүндалай гарч байна аа бас. Тэгсэн 5 толгойн орд газарыг УИХ-ын нэр бүхий 14 гишүүн хувааж авах гээд байгаа, тэдний цаана ч нэлээн хэд байгаа тухай ярив. Тэд олуулаа учир их хурал дээр энэ тухай улс, ард түмэндээ ашигтай байдлаар шийдэх тал дээр дуугардаггүй гэнэ дээ. 14 хүн нь нэг нэг хувь эзэмших гээд байгаа юм уу даа, тэр нэг хувь нь 5 миллиард доллар гэсэн. Би буруу сонсоогүй л бол тэгж хэлсэн.
Сонин, төрөлхийн тайван ч гэмээр юм уу, хэнэггүй ч гэмээр зантай хүмүүс юм аа бид. Эсвэл үүнийг нийгмийн идэвхгүй гэм болмоор санагдах юм. Хэн ямар буруу зүйл хийж байгааг мэддэг, ярьдаг хэр нь зүгээр л байгаад л байна, хачин.
За ингээд ТВ үзсэнээ бичих гэтэл гэрэл гэгээтэй юм нэг ч алга байгаа нь харамсалтай. Ийм учраас ТВ-ээр мэдээ ч үзэхээс дургүй хүрдэг болж байгаа юм даа.

Хэлээд юухэв ээ Док минь. Элдэв далчгар юмнууд дэмий дэмий үр дүнгүй юманд хашгичсаар байгаад дөжирөөд анхаарах ёстой зүйл дээрээ тоочиглож чадахгүй самуурсан улс шиг байгаа юмаа бид нар. Аль нь ч үнэн юм аль нь ч хортой юм бүү мэд...
ReplyDeleteХот дотор ноос боловсруулах үйлдвэр байлгахгүй гээд л дөвчигнөөд байна лээ. Цаад готын дарга ухаантай юм чинь. Хотын гадна гарахаараа бүүр ч хүний нүднээс далд яаах бол? Асар хортой бодис авчираад л сүйд хийдийн байгааз дэ? Химичид гэж байдаг бол стандард мөрдүүлээд оруулж гаргаж байгаа тэр хортой бодисийг нь хорьчмоор байхын, даанч "давс" байхгүй :P Бүүр химийн аргаар боловсруулахаас өөр аргагүй бол тэрийгээ дараа нь заавал цэвэрлэх шаардлага тавьмаар юм. Дагаад бас нэг хөөрхөн ажлын байр бий болно шдээ ядаж... За за хар өглөөгүүр баахан дөвчигнөчихлөө. Ажлаа л хийе дөө би.
Хн энэ ч арай дэндэж байнаа. Одоо монгол орны минь байгалийн тэнцвэрт байдал алдагдаж дууслаа. Энэ үнэхээр хамарсал. Хойч үед минь хар мөрөө үлдээлээ
ReplyDeleteБуруу мэдээлэл өгсөн бол уучлаарай, оллоо дээр 2,3 тонн загас гэж бичсэн байна. Гэхдээ би ТВ-ээр яг тэгж сонссон юм шүү
ReplyDeleteХарин тийм ээ Ганбаа. Тэр чинь гэхдээ эхлээд ямар гэнүү нэг бодисоор үйлдлвэрлэл явуулахыг нь хорьсон юм билээ ш дээ. Тэгсэн одоо болохоор нэр нь мэдэгдэхгүй нэг ногоон бодис ашиглаж байгаа гэж яриад байна лээ, тэгэхээр илүү хортой юм хэрэглэж байгаа нь тодорхой.
ReplyDelete