2007-07-07

"Ээждээ би согтуу очихгүй"

Ээждээ би согтуу очихгүй

Ижий тэнгэрт нар мандахаа больчихно

Намайг гэх цацлын сүү ээдэж

Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө

Ээждээ би согтуу очихгүй

Ижий минь бүүвэйн дуугаа мартана

Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л

Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.

Ээждээ би согтуу очихгүй

Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад

Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод

Ижий минь надаасаа алсад явчихна.

Ээж дээ би согтуу очихгүй

Хэнийх гэдгийг нь мэдэхгүй юм оо

10 comments:

  1. Энэ шүлэгнээс эх хүн гэж юутай ч зүйрлэшгүй эрхэм хүн гэдэг нь харагддаг юмаа. Ёоо ижийгээ саначихлаа

    ReplyDelete
  2. Док гуай! Ижийдээн би согтуу очихгүй ээ ээ, гэээээ л архи уугаад гадуур яваад байгаан биш биз дээ айн гсн :D Joke, гоё шүлэг байна өө.

    ReplyDelete
  3. Миний санаж байгаагаар Б.Лхагвасүрэн гуайн шүлэг шиг. Ш.Сүрэнжав ч билүү.

    ReplyDelete
  4. хэхэ Ганбаа, найз нь уучингуутаа гэртээ харихгүй тэгсгээд л яваад байгаа ш дээ, чи яаж мэдээ вэ
    Гантулга аа, тэгээд хэнийх нь юм бэ

    ReplyDelete
  5. Лхагвасүрэн гуайнх байх аа.

    ReplyDelete
  6. Б. Лхагвасүрэн гуайн сайхан шүлэг. Үргэлжлэлтэй байхаа.

    ReplyDelete
  7. Үргэлжлэлийг нь мэдэж байвал зааж өгөх хүн байна уу

    ReplyDelete
  8. Ene shulegiig bi 6 jiliin umnu unshij baisan yum.Ene shuleg bichsen hun ni Ganzul geed zaluu baigaa .Odoo Gan zam gedeg sonin ajilaj baigaa.Utga zohiol niigemiin ajiltanii deed surguuli tugussun.Bolor tsomd nileen heden udaa orj baisan baihaa.

    ReplyDelete
  9. Хөөх тийм үү, баярлалаа. Тэгэхээр хүмүүсийн таамаглал худал байх нээ

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)