2007-07-06

"Агь гашуун ч анхилуун..."

Ийм нэртэй гэр бүлийн хөгжлийн технологийн цуврал лекцийн эхний дугаарыг амтархан чагнав. Чингис зочид буудлын хурлын танхимд 2 өдөр болсон эл лекцийн талаар сонссоноо товч хэлэх гэж оролдъё.

Эхнийх нь сэтгэл судлалын ухааны доктор Баярмаа багшийн лекц "Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгарал" -ын тухай. Эмэгтэй хүн л ганцаараа уйланхай, гомдомхой биш. Эр хүний ийм чанаруудыг хүмүүс бид, нийгэм хүчээр хаагдмал байдлаар хүмүүжүүлдэг учир эрчүүд уйлдаггүй баатрууд болж хувирдаг. Өөрөөр хэлбэл энэ нь олдмол зан төлөв гэсэн үг. Яг л эмэгтэй хүн шиг уйлдаг, гомддог, баярладаг сэтгэлийн хөдөлгөөн нь далд явагдаж байдаг.
Гаднаас нь харахад бор ба цагаан өндөг ялгаатай өнгөтэй ч, дотроос нь яг л ижилхэн шар уураг гардаг шүү дээ. Энэ бол эрэгтэй хүний эсвэл эмэгтэй хүний биш харин "ХҮН"-ий зан төлөв юм. Яг л ижилхэн гэсэн үг. Магадгүй цагаан өндөг нь эмэгтэй хүн, бор нь эрэгтэй хүн гэж бодвол шүү дээ :-)

Дараагийнх нь сэтгэл судлалын ухааны докторант Баасанбатын "Хосуудын харилцаан дахь далд хүсэл" сэдэвт лекц. Энэ бол гэр бүлийн дотор байгаа ил харагдахгүй байгаа асуудлуудыг хэрхэн илрүүлэх, шийдвэрлэх тухай лекц байлаа. Хүн гэдэг чинь энэ дэлхийд чинь мөнгөний төлөө биш, хүн эд хөрөнгийн төлөө биш, хүн зүгээр л хайрлах, хайрлуулахын тулд л ирсэн гэнэ. Тэгээд харин амьдрахдаа бага зэрэг асуудалд орохоороо түүнийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй бол нөгөөх нь дэгдээд мандаад том асуудал болж дэврээд... Ийм байдалд орохгүйн тулд хэрхэх талаар ярьсан хэрэг.

Гэхдээ эхний удаа суурь асуудлуудыг хөндсөн учир, дараагийн цуврал лекцүүдэд илүү тодорхой асуудлын талаар ярилцана гэсэн. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт хэрхэн гарсныг мэдэхгүй ч сонссон хүмүүсийн хувьд лав таалагдсан бололтой хүмүүс их ам сайтай байна лээ. Цөөн ч гэсэн хүний амьдралд өөрчлөлт гаргахаар юм бодогдуулж байвал тэгээд амжилттай эхэллээ гэсэн үг байх даа.

:-)

2 comments:

  1. Энэ лекц чин өнөөдөр орой буюу 7р сарын 6ны 19:00 цагаас гэж байсанш. хэзээдээ очоод сонсцон бэ

    Эсүүл цуврал гэжийгаан бол өнөө орой ахиад болохын болуу. тэрүүнд суугуул бас сонссон мэдсэнээ хуваалцаарай.

    уул нь найз залуутайгаа цуг байжийгаад сонсуул бүр илүү гоё байх даа. даанч очиж амжкунээ :-(.

    ReplyDelete
  2. 4, 5-нд байсан ш дээ.
    Хосоороо очвол үнэхээр үр дүнтэй юм билээ :-)

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)