2006-11-15

Эмзэглэл

Өнөөдөр эмнэлэгт очиж хүнд өвчтэй байгаа эгчийгээ эргээд энэ бичлэгийг өнөө орой заавал бичнэ гэж амласан юм, өөртөө. Хүсэлтийг минь бурхан сонсох ч юм билүү...
Монгол оронд хүн амын өвчлөл ер нь санаа зовоосон асуудлын нэг болсон гэж би боддог. Хамгийн аймаар нь дандаа аймшгийн өвчнүүд шүү. 2014 он гэхэд манай Монгол 2000 гаруй ДОХ-той хүнтэй болно гэсэн. Хүнд сонсогдож байгаа биз? Гэтэл одоо 25 гэлүү дээ, хүн ДОХ-той байгаа гэсэн албан ёсны бүртгэлтэй гэнэ. Үүнээс 4 нь яг энэ гамшгийн өвчнөөрөө хорвоог орхисон. Нэг хүний цаана 100, 500 хүн байдаг гэсэн тоонууд сонсогдож л байдаг. Багаар нь бодоход тэгвэл одоо аль хэдийн тэр 2014 оны 2000 гаруй хүн нь байж л байгаа гэдэг нь илэрхий.

Дээр нь хорт хавдрууд. Цусны, ясны, тархины гээд бараг сонсож байгаагүй хавдрууд, уушигны, элэгний, ходоодны гээд сонсогддог байсан энэ бузар өвчин газар авч, 8 настай балчраас эхлээд 80 настай хөгшнийг ч голохоо больчихсон. 9-р ангийн хүүхэд тархины хавдартай болоод авахуулсан, мөн л 9-р ангийн хүүхэд цусны хавдартай гээд эмнэлэгт бие муу байгаа... ийм юм зөндөө сонсдог болж. Бие нь муудаж эхэлснээс хойш тархины хавдар гэсэн оношоо мэдсэн 30-хан настай сайхан залуу мэс заслын өрөөнөөс гараад 24 цагийн дараа амиа алдсаныг би мэднэ. Ердөө 2 сар хүрэхтэй үгүйтэй л хугацааны дотор энэ бүхэн болоод өнгөрсөн гэвэл яахав? Хайран гэхэд дэндүү хайран.
Яагаад ч юм би ийм таагүй мэдээг маш олноор нь сонсч байгаадаа ч тэр үү айх шиг болдог заримдаа. Гэхдээ, хэрэв хэзээ нэгэн өдөр ийм аюултай мэдээг би мэдэрвэл гайхах хэрэггүй юм байна гэж боддог болсон. / түй түй /
Энэ бүхэнд юу нөлөөлөөд байна аа? Миний бодлоор Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн их нөлөөлж байна гэж боддог. Жил ирэх бүр өвөл яанаа гэж яс хавтаймаар. Гэртээ харих, гэрээсээ гараад унаанд суух хооронд л үс хувцсанд үнэр нь шингээд, хоолой хорсоод... аймшиг аймшиг. Машин дотор явж байхад л утаа орж ирээд хоолой хорсгож байгаа юм чинь аргагүй ш дээ. За тэгээд цаашилбал энэ утааны гол буруутан бол гэр хороолол. Нүүрсний дутуу шаталтаас болж л хорт бодис тэр чигтээ агаарт цацагдаж байгаа. Гэтэл, тэр нүүрсний дутуу шаталтыг багасгах зорилготой... үндсэн сэдвээсээ хазайх гээд байна, болилоо.
Хорт хавдар гэдэг балиар өвчин хүний идэж уусан бүхнийг сорж өөрөө төлждөг гэсэн. Дусал хийлгэсэн ч хамаг шим нь түүнийг л тэжээдэг гэсэн шүү.
Авга эгч маань тархины хорт хавдартай. Харин санасныг бодоход Монголд маань түүнийг нь авчдаг мэс засал хийдэг юм байна лээ. Буянтай эмч нарын ачаар 4 жилийн өмнө хавдраа авахуулсан ч бага тархийг дарж ургасан тэр муухай өвчин нь гол судсыг нь дарсан байсан учир авах аргагүй бага зэрэг хэсгийг үлдээсэн нь одоо ургаад... Маргааш хагалгаа болно. Өнөөдөр эргэж очоод сэтгэл минь үнэхээр өвдлөө. Энэ хүний царайг дахин харахгүй бол яана аа гэж бодсон гээч.
Бурхан минь, тийм аймаар юм болохгүй гэж найдаж, битгий тэгээсэй гэж хүсч байна. Залбиръя даа.

8 comments:

  1. амжилттай болсон шүү, баярлалаа бурхан минь

    ReplyDelete
  2. egchiin chin biye saijirch baigaad bayar hurgeye.

    ReplyDelete
  3. тийн, баярламаар шүү бүүр нэг овоо доо гэмээр.
    баярлалаа Хишигэ сан.

    ReplyDelete
  4. ашгүй дээ. Би баяртай мэдээнд дуртай шүү.. Баяр хүргэе.

    ReplyDelete
  5. Баярлалаа :-) Бүгд тэгж бодож байгаам чинь зүгээр болох байх оо.
    Гэхдээ таагүй л сонсогдоод байна.
    Өнөөдөр нэг Монголын генсек байх байсан залуу 24хөн насандаа өөд болсон муу мэдээ сонслоо,
    ум ма ни бад ми хум

    Хүмүүс ээ, амьдад нь бие биеэ, бас өөрийгөө хайрлаарай

    ReplyDelete
  6. Neg ch gesen hun ayult uvchnuus angijirsan ni saihan hereg shuu.Minii aav hort hovdraar uud bolson.Uneheer muuhai uvchin

    ReplyDelete
  7. Uvchin hvnd helj ireh bishdee. ehnii heden muriig unshaad l bi zalbirch ehellee.bich bas eejiigee uvchinuus bolj aldahaa l shahsan.hervee aldsan bol minii amidral hichneen bvrheg baihiig tusuuluhud ch hetsvv. gehdee chin setgeleesee guisan zalbirliig burhan sonsdog yum bilee.taniig ch bas sonsson bololtoi.hvn bvhnii zalbirliig burhan sonsoj baih boltugai.

    ReplyDelete
  8. харин тэхх, гэхдээ хэцүү. Тэр бол мэс хүрэх тоолонд илүү хурдасдаг өвчин гэсэн. Одоо тааруухан байгаа.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)