2006-11-10

Үлгэр

ЭРТ УРЬДЫН ЦАГТ...


Та үлгэрт дуртай юу? Хэрэв одоо хариулж чадахгүй, эсвэл дургүй гэж хариулж байгаа ч багадаа дуртай л байсан байгаа даа.
Одооных шиг ямар олон ФМ байсан биш, орой болохоор Монголын радиогоор



"Үлгэрээс сурах юм их бий
Үлгэрээс сонсох юм их бий
Маш сайн магадлан дуулаад
Маргаашийн үлгэрийг сонсоорой багачууд аа"
гээд л үлгэр ярьдагсан. Магнитофон гарахаас өмнө манайх дээр үед пянз тоглуулагчтай байсан, аав ээж хоёр үлгэрийн пянзууд авч өгнө. Тэрэн дотор байдаг "Яриг цагаан ингэний сариг цагаан ботго" гэдэг үлгэрийг сонсоод уйлдагсан.
Бас нэг /нэрийг нь мартчиж/ үлгэрт, нэг өвгөн

аалз сааж арван гүзээ тос хурааж
хорхой сааж хорин гүзээ тос хурааж...
гэж ярьдгийг сонсоод үхтлээ инээдэг байж билээ. Үлгэр бүхэн ".. амар сайхандаа жаргажээ." гэж дуусдаг байсан болохоор хүүхдүүд дуртай байдаг байх.
Үлгэрийн ном ч бас нэлээдгүй байдаг байсан шүү, санаснаас. "Орос ардын үлгэрүүд" гээд 10 төгрөгийн үнэтэй их зузаан гоё ном байсан. Дэлгүүрт гялс дуусчихсан учир хүүхдээс гуйж уншсан юм. Пийшин Иван, Нурман баатар Матюша, шулмас эмгэн, Ясан хөлтэй эргэдэг байшин... гээд л гоё шүү, дахиад нэг уншихсан гэж бодлоо. Бас их сайн хэвлэлттэй, цуврал номнууд ч байдаг байсан. Одоо ч янз бүрийн үлгэрүүд, зурагтай комикс гээд хүүхэд уншвал зөндөө хэвлэлтэй болсон юм байна.
Харин ТВ9-өөр орой 21:45 цагт хүүхдүүдэд зориулсан "Үлгэрийн цаг" явдаг юм. Тэрийг хараад хүүхэд юун үлгэрт дурлах бараг хараад аймаар шал тэнэг зурагтай юмнууд гарч байгаа юм даа. Тэгээд нэг юмаа хэд дахин давтахыг нь яана аа.

Би сая бясалгалын хичээлд суусан чинь багш нь их олон гоё үлгэр ярьж өгөөд. Тэгээд эмээгээ л бодлоо. Үлгэр, бас үлгэр ч юм шиг үнэн ч юм шиг домог энэ тэр маш их ярьж өгдөг байж билээ. Тэгээд л би одоо ч үлгэрт дуртай хэвээрээ юм байна гэж бодсон юм.
Саранцэцэг багшийн ярьснаас хү
н шантрахгүй байвал зорьсондоо хүрдэг тухай нэг үлгэр бичье гэж бодлоо.


Нэг хүн гэгээрэхийн тулд өвгөн болтлоо насаараа ном үзээд гэгээрдэггүй гэнэ дээ. Гэтэл Нарада гэдэг хүн /нэг бурхан юм шиг байгаан/ ирээд "Би бурхан багш руу явж байна, танд асуулгах юм байна уу?" гэхэд өвгөн "Би хэзээ гэгээрэх вэ? гэж асууж өгөөч" гэжээ. Нарада ч яваад бурхан багшаас асуусан чинь өвгөнийг гэгээрэхгүй гэсэн юм биз дээ. Ирээд өвгөнд хэлсэн чинь уурлаад хамаг таарснаа нөгөө Нарада руу шидэж гэнэ дээ. Өвгөн тэвчиж чадахгүйг нь мэдээд бурхан тэгж хэлсэн байж л дээ.
Дараа нь Нарада нэг бясалгаж суусан жоохон хүү дээр очжээ. Хүү нүдээ аниад л суугаад байж, хажуугаар нь сайхан үнэртэй Нарада яваад л байсан ч. Тэгээд Нарада бас л нөгөө асуултаа асууж гэнэ. "Би бурхан багш тай уулзахаар явж байна, чамд асуух юм байна уу?" гэхэд хүү "За тэгвэл, би ер нь гэгээрэх болов уу гэж асууя даа" гэжээ. Нарада эргэж ирээд өвгөнийг сана хүүгээс нэлээд холдож зогссоноо "Чи нүдээ нээгээд өмнөө байгаа том модыг хар даа" гэжээ. Хүү нүдээ нээн модыг харахад Нарада "Бурхан багш чамайг гэгээрнэ гэж байна. Гэхдээ, энэ модны навчны тоогоор чи хүн болж төрөөд тэгээд дараа нь гэгээрнэ гэнэ ээ" гэхэд хүү ихэд баярласанд Нарада гайхан "Чи энэ олон навчийг харж байгаа биз дээ, яагаад баярлаад байгаа юм бэ?" гэхэд хүү "Тэгэлгүй яахав дээ. Та энэ дэлхийн бүх модыг төсөөл дөө. Тэр бүхний навчийг бас төсөөл дөө, тэрний хажууд энэ чинь цөөхөн хязгаартай байна. Ямар ч байсан л би гэгээрэх юм байна ш дээ" гэжээ. Ингээд хүү тэр шөнөдөө гэгээрээд хоносон юмсанжээ.

Хүүхэддээ, дүүдээ гого үлгэр ярьж өгөөрэй.
...АМАР САЙХАНДАА ЖАРГАЖЭЭ.

4 comments:

  1. Бүүр багийн явдал санагдчихлаа. Би наад Орос үлгэрүүдийг чинь цээжилтэлээ уншиж хүн болсон шүү. хэ хэ. нэг удаа аав намайг минутын уншлага хийлгээд... Би ч яахав цээжилцэн номоо гаргаж ирээд дуржигнуулж гарвөө. Тэгсэн чинь аав гэнэт учиргүй инээдийн байна. гайхаад асуусан чинь чиний наад хуруу чинь уншиж байгаа үгнээс чинь хоцроод байнаа гэж билээ.
    Бас 1001 шөнийн үлгэр, үүлэн бор, ЗХБНУ-ын үндэстэн улсын үлгэрүүд [нэрийн мартчижээ. Мөөгөн хаан энэ тэр гээд үлгэртэй гоё зурагтай номнууд] гээд олон сайхан үлгэр байдаг байлаа. Одоо ч үлгэрийн ном зөндөө болоо байлгүй дээ.

    ReplyDelete
  2. хэхэ, 1001 шөнийн үлгэр чинь том хүний үлгэрүүдтэй ш дээ

    ReplyDelete
  3. Би дунд ангид ороод алдарт 1001-ийг уншваа. Тэгсэн чинь үлгэрүүдийг нь мэдээд болдоггүй. Тэгсэн чинь багадаа нэг хавтасгүй номыг хүнээс нуугдаал уншдаг байсан, тэр байгаамдаа.
    - Биеэ барьчихсан хүнд үед үлгэр болгон амар сайхандаа жаргажээ гэж дуусахаар хичнээн гоё гээч. Бүх юм сайхан болно гэсэн итгэлийг багаас нь суулгадаг юм шиг байгаан.
    - Бас олон хэмжээст оруулна. Нэг жижигхээн бээлийнд хичнээн ч амьтан орно гээч Баавгай хүртэл, чоно энтэрийг оруулчихвал идчих байх гэсэн муу санаа байхгүй, залгигдана, гарч ирнэ үлгэрийн ертөнц их гоёо.
    - Бас ямарч хүнд байдаг далд хүсэл үлгэрийн тусламжтай арилдаг юм шиг байгаан. Сэлмээ сугалаал, толгойг нь тас цавчив гээл. Энэ нь аллага террор биш цаанаа их нарийн учир жанцантайн бишүү.
    Чиний бичлэгүүд таалагдлаа, Хааяа хаалга үүдийг чинь савчуулан цааш уншнаа. Урилгагүй товарщ.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)