2008-11-29

Ээж ээ, танд би хайртай

Өнөөдөр асралт ээжийн минь төрсөн өдөр тохиож байна. Тандаа маш их хайртай ээж ээ! Хэрэв та байгаагүй бол би аавыг, таныг, дүүгээ, цаашлаад ах дүүс, найз нөхөд, орчлон ертөнцийг ч харахгүй байх байсан. Зүгээр л хэлэхэд тангүйгээр би байхгүй.
Арван сар хэвлийдээ тээн, ангир уургаа хөхүүлэн, эрүүл саруул өсгөж, хүн шиг хүмүүжүүлсэн ээж минь таны ачийг хариулж би дийлэхгүй ч...

ХАЙРТАЙ...

3 comments:

  1. Сайхан юм аа. Ээждээ миний баярыг бас хүргээрэй.

    Бидний үеийнхэн бол ээж аавынхаа төрсөн өдрийг мэддэг хүн байхгүй ээ. 50-иад оноос өмнө төрсөн хүмүүст нарийн бүртгэл байхгүй, хавар төрсөн, намар төрсөн, өвлийн дунд сард л гэж хөгшчүүд ярьдаг юм гэхээс наашгүй. Хэдийд ч юм бэ хүн амаа паспортжуулахад санаандаа орсон тоогоо хэлээд л бичүүлчихсэн гэцгээдэг. Хоёр сарын 31-нд төрснөөр бүртгүүлсэн хүн ч байдаг байх өө.

    ReplyDelete
  2. Баярлалаа, заавал дамжуулна аа. Харин тэр 2 сарын 31 гэдэг чинь хөгжилтэй юм аа. Нээрээ мэдэхгүй тэгсэн байхыг үгүйсгэхгүй юм байна.

    ReplyDelete
  3. Өнгөрсөн ч гэсэн ээжийгээ хайрлах хайр чинь улам ундрагэээ...

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)