2008-11-03

Меламин...

Энэ магадгүй бага зэрэг оройтсон байж мэдэх ч энд оюутны холбооноос ирсэн мэдээн дотор байсныг үзээд хэрэг болж юу магад гээд, дээр нь сонирхолтой санагдаад... орчуулж тавихыг оролдов. Захиа ирснээс хойш бас нэлээн удаж, цаг алдсан байна.
Зураг нь чанар муутай байгаад хүлцэл өчье. Дараа сайжруулахыг бодно оо, шөнө болчихсон чинь залхуу хүрээд байна. Ялангуяа сүүлийн 2 зураг чухал учраас хүсвэл та дээр нь дараад чанартай хэлбэрээр нь хараарай.

Хятадад сүү хордуулсан хэрэг гарч хүн бүхэн л айж байгааг өдөр тутмын сонингууд мэдээлж байна. Өдөр бүр мэдээ өөрчлөгдөж байгаа хэдий ч бидэнд юуг идэж болох юуг болохгүй гэдгийг хэн ч хэлэхгүй л байна.

1. Хортой сүү гэж яг юу вэ?
Энэ бол меламин хольсон сүүг л хэлж байгаа юм.



Меламинийг юунд ашигладаг вэ?
Химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд, жишээ нь хуванцар үйлдвэрлэхэд
Түүнчлэн гэрийн засал, чимэглэлд
МЕЛАМИН бол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг болохоос ИДЭЖ БОЛДОГ ЗҮЙЛ БИШ!

2. Хуурай сүүнд яагаад меламин хольсон бэ?
Сүүний хамгийн чухал шим тэжээл бол уураг. Меламинд НИТРОГЕН гэж нэрлэгдэх яг ижил уураг байдаг байна.
Сүүнд меламинийг нэмснээр сүүний агууламж багасахын зэрэгцээ хямд аргаар сүү бий болно гэсэн үг. Ингэснээр мэдээж бизнест ашиг авчирна.
Дараах зураг бол меламин.

Энэ сүү шиг л харагдаж байгаа биз? Ямар ч үнэргүй учраас танигдахад бэрх.

3. Xэзээ анх энэ илэрсэн бэ?
2007 онд. Америкт нохой муур гэнэт үхэж, ингээд амьтны тэжээл нь Хятадаас ирсэн меламин бүхий бүтээгдэхүүн болохыг илрүүлсэн юм.
2008 оны эхнээс Хятадад, нялх хүүхдийн дунд бөөрний чулуу, бөөрний гажигийн тохиолдлууд нэмэгдэж эхэлсэн байна.
2008 оны 8 сард Хятадын СанЛу хуурай сүүнээс меламин илрэв.
2008 оны 9 сар – Шинэ Зеландын ЗГ энэ асуудлыг шалгаж үзэхийг сануулав.
2008 оны 9 сарын 21 – Тайванд маш их хүнсний бүтээгдэхүүнд меламин илрэв.

4. Меламин шингээд юу болдог вэ?
Меламин бөөрний дотор үлдэнэ. Дараа нь чулуу болоод гуурсуудыг таглаж орхино. Өвдөлт бий болсон бол хүн шээж чадахгүй гэсэн үг. Ингээд хаван бий болно.
Хэдийгээр мэс заслын аргаар чулууг авсан ч бөөрийг эргэлтгүйгээр аюул руу түлхсэн байдаг. Энэ нь бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бөөрний диалез шаардах эсвэл бүр “uremia” шалтгаанаар үхэл рүү ч хүргэх аюултай болсон байдаг.

Диалез гэж юу вэ?
Үүнийг цусыг угаах гэж нэрлэж ч болох юм. Энэ нь хүний бие дэх бүх цусыг шүүж машин руу хийгээд буцаагаад бие рүү гаргана гэсэн үг.
Энэ процесст 4 цаг зарцуулагддаг бөгөөд нэгэнт диалез шаардагдах хэмжээнд очсон бол хүн амьдралынхаа туршид 3 хоног тутамд 1 удаа үүнийг хийх шаардлагатай юм.

Диалезийн төв
Диалезийн катетерийг оруулахад шаардагдах гар дээрх жижиг нүх

Яагаад хүүхдэд илүү ноцтой вэ?
Учир нь тэдний бөөр маш жижиг, тэгээд тэд сүүг маш ихээр уудаг. Сүүнээс өөр хүнс хэрэглэдэггүй нь тэднийг аюул руу түлхдэг байх нь

Диалез хийлгэж байгаа хүүхэд
Одоогоор хятадад 13,000 гаруй нялхас эмнэлэгт хэвтээд байна.

Меламинийг их бага хэмжээгээр хэрэглэсэн гэдэг нь огтхон ч чухал биш бөгөөд хамгийн гол нь түүнийг идэж болохгүйд л байгаа юм.

5. Ямар хүнс меламин агуулах боломжтой вэ?
Ноцтой нь бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд агуулна.
Санамж: Kрем, сүү агуулсан бүтээгдэхүүнүүд хамгийн ихээр меламинтай байх боломжтой.

6. Ямар компаниуд...?
Доорх бүгд бүтээгдэхүүнээс нь меламин илэрсэн компаниуд. Бас л бидний өргөн хэрэглэдэг барааг үйлдвэрлэдэг компаниуд байгаа нь харамсалтай.
/гэхдээ Nestle бол эсэргүүцээд л байсан, юу болж байгаа юм бол?/

7. Бид юу хийх вэ?
Дээр дурдсан бүтээгдэхүүнүүдээс ядаж 6 сар хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Хэрэв та зуушийн газар, ресторанд эсвэл кофе уугаад гарахдаа ч дурдсан хугацаанд дээрх хэрэглээгээ зогсоох хэрэгтэй.
Хэрэв танайх нялх хүүхэдтэй бол эхийн сүүгээр нь тэжээхийг санал болгож байна.

Эцэст нь энэ мэдээллийг бусдад түгээснээр тэд ч бас хортой сүүний эрсдэлийг ойлгох болно.

Жич: Бид Монголд ихэнхдээ импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг, түүний бараг 80 хувь нь Хятадаас орж ирдэг учраас ялангуяа бидний цөөхөн Монголчууд анхаарвал зүгээр л байх даа.

5 comments:

  1. Uneheer heregtei medeelel maani manai tsuuhun mongolchuud maani munguu bish eruul mendee bodotsgooy .
    Heregtei medeelel ugsund bayarlalaaa.

    ReplyDelete
  2. Маш хэрэгтэй зүйл байна. Ер нь ногоо гурил махаа л идсэн нь өлзийтэй юм байна дөө.

    ReplyDelete
  3. Milaminii talaar Gogo.mn deerees unshij bsan chini door setgegdel deer ni ta nar dok134.blogspot.com geed orood uz, tend mash delgerengui medeelel bga geed egchiin maani blog bj bdag bna sh de, tegeed orj ireed unshlaa, mash ih heregtei medeelel bna, bayarlalaa egch mini, tanidaa hairtai shu

    ReplyDelete
  4. Маш хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)