2007-12-29

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай.


Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай
Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай

Ирж буй шинэ он танд аз жаргалаар дүүрэн 366 өдрийг авчраасай гэж хүсье!

7 comments:

  1. dokii..shine onii medn xyrgii..:-)

    ReplyDelete
  2. Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
    Шинэ жилийн мэнд хүргэе.
    Мика
    http://mikarito.blogspot.com/

    ReplyDelete
  3. Док, шинэ оны мэнд хүргэе!!! Амжилт хүсье! Ирж буй 2008 онд өндөр жил таарч байна уу?

    ReplyDelete
  4. ene jil taniltsaj syber and bolson dsaikhan jil bailaa, bid 2-iin huvid. And chamdaa shine jiliin mend hurgej az jargal sain saihan buhniig husie.

    ReplyDelete
  5. Анд найз чамдаа Шинэ ондоо улам ихийг бүтээхийг хүсье. нэг амлалт байгаа шүү

    ReplyDelete
  6. Бүх найз нартаа, блог андууддаа шинэ ондоо ургац арвин байгаарай гэж хүсье! шинэ оны мэнд хүргэе!
    Боорчи оо, Амлалтаа давуулан биелүүлнэ ээ найз нь ;))

    ReplyDelete
  7. Өндөр жил юмаа? Амжилт хvсье

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)