2007-12-17

"Найз бол миний хоёр дахь мөр"

Хувьтай хүн хулгана жилийг үздэг нь үнэн юмуу эсвэл хүний сайн нь түрүүлж явдаг гэдэг нь үнэн юм уу? Хийж бүтээх ид оргил насан дээрээ явсан олонд танигдсан танигдаагүй хэчнээн сайхан хүмүүсийн орон зай хоосроод байна даа эргэн тойронд.

Найз минь энэ хорвоог орхин одоод 2 сарын нүүр үзэх нь. Амьдын зол... гэгчээр л өдөр тутмынхаа амьдралд автаад мартагнаж л явна даа бид чинь. Найз аа гэж... Нэгэн удаа блогтоо энэ тухай тэмдэглэж байсан санагдах юм.

Зүтгэж нэг нь ирж найзалдаг

Зугтаж нөгөө нь салж оддог ч билүү нэг иймэрхүү байсан санагдаж байна.




Хэн миний найз юм бэ? Дүү минь намайг хэт олон найзтай гэж зэмлэх юм. Би бодохдоо тэдний хэн нь миний найз биш танил юм бэ? гэдэг асуултанд хариу олж чадахгүй юм билээ. Учир нь өнөөдөр танилцсан хүн намайг миний найз аа гэх юм. Маргааш нь хүнтэй танилцвал бас л миний найз аа гэж дуудах юм. Тэгээд хэн нь юм бол оо? Найз гэдэг үгээр лав дэнсэлж чадахгүй нь. Гэхдээ хүмүүсээс асуусаар яваад их сайхан үг олж сонслоо. Он удаан жил найзалсан найз минь? Эсвэл намайг өчигдрөөс эхлээд найз аа гэж дуудаж байгаа хүн... Хэн нь? Би шүүрэн дээр тэднийг шүүх хэрэгтэй юу? Тэгвэл хэд нь үлдэх бол?

Найз гэж хэн бэ гэж асууж яваад миний олсон сайхан хариулт бол шинэхэн найзын маань хэлсэн “Найз гэдэг бол миний хоёр дахь мөр юм” гэсэн Орос үг байлаа. Би нэг дэх мөрийг гаргахад найз маань цааш дараагийн мөрийг гаргана гэсэн үгээр хүмүүсийг шүүж үзлээ. Бас л олон байна аа. Гэхдээ бас хорогдсон шүү миний бодлоор.

Хүн бүхэнд үнэнч найз нөхөд байдаг. Хэн нэгэн надаас зугтаагаад явсан ч тэр хүн өөр хэн нэгний үнэнч найз нь л байдаг. Тэгээд бодвол бид ялгаагүй л хүмүүс. Хүн бүхэн хэн нэгний итгэлтэй сайн найз.

Хувь заяаны дэнсэн дээр хүмүүн заяагаа хайрлаж нэгнээ хүндэлж явахыг хичээе хүмүүс ээ! Амьддаа бие биеэ хайрла!

11 comments:

  1. Үдэж угтдаг хорвоо юм даа. Чиний бичлэгийг уншаад Галааридийн блогоос орууллаа.

    Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэддэг гэж үг бий. Олон сайхан нөхөд минь цагийн шалгуур эс даан миний сэтгэл зүрхнээс ачаа хөсгөө хөтөлсөөр холдон одож...Зарим нь нэг л мэдэхэд чимээгүйхэн явчихсан, заримыг нь би хөөгөөд явуулчихсан, заримтай нь зам нийлэхгүй заяа тавилангийн хатууг гайхалцаад тэврэлдэн салсан. Зарим нь эргэж бууя хэмээн үүд тогшиход би хаалгаа нээгээгүй. Заримыг нь эргээд ирээч хэмээн урин дуудахад нэгэнт оройтсон байсан. Зарим нь бууж мордож хуучин дурсамжаа сэргээн хуучлах төдий... Зарим нь өчнөөн хугацааны дараа эргэж учраад бидний хооронд он цагийн тасархай байсныг ор тас мартан хойморт минь заларч буй. Юм болгоныг гэгээнээр хардаг, хүн болгон ариун санагддаг залуу насанд энэ мэт орчил хөдөлгөөнийг ямар ч эмзэг хүлээж авдаг байж вэ... Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхий " гэсэн ад мөрийн зөн мэдрэмжтэй шүлгийн мөрийг тэр үед гүйцэд ухаарах билгийн мэлмий нээгдээгүй байж...

    ReplyDelete
  2. Найз гэдгийг өөрийнхөөрөө тодорхойлох гээд үзье.
    Үзэл, бодол ижил төсөөтэй байвал учрал дундаас сайхан нөхөрлөл бий болдог. Үзэл бодлоо адил үгүйг нь мэдэхийн тулд их хугацаа ордог байх.
    Р. Чойномын шүлэг дотор
    "Амьдарлын найзыг олохын тулд аривхан алхах хэрэгтэй
    Архины найзыг олоход арван алхам хэрэгтэй" гэж байдаг. Үнэн шүү энэ үг.

    ReplyDelete
  3. ямар сайхан хэлээ вэ? гайхалтай...
    Баярлалаа, сайхан зүйл уншуулсанд

    ReplyDelete
  4. Бодоод байтал блог гээч нь надад хичнээн олон зүс хараагүй найзыг өгөө вэ? Би хүнд "Блогийн найз маань ийм юм бичжээ" гэж байгаад л ярьдаг болж.

    ReplyDelete
  5. naiz gej xetsuu yed derged baij saixan yg xelj demjij chaddag xyniig xeldeg bx. gej bi boddog..naizaa songodog.....sain javaxad chini xyn byr l ineex bx.. ..

    ReplyDelete
  6. Найз гэдэг зүрхэнд туссан нарны хэлтэрхий л болов уу. Шинэ оны мэнд хүргье

    ReplyDelete
  7. олон найзтай хүн эсрэгээр хэний ч найз биш байдаг... Нэг суутны хэлсэн афоризмоос...
    Монтень - Нөхөрлөлийн тухайд хэмээх эсээг уншаад үзнэ биз.. эсвэл хэрэггүй ч юм уу..

    ReplyDelete
  8. Dok bi chinii naiz munuu chi namaig yu gej yzej baina .. nileen heden jiliin umnu taniltsaj baihdaa naiziin nandin yerheliig iim baivalk yamar tiim baival yamarav gej ireed yarij hen heneesee yuj nuuddagyi naizuud bolj boloh yum gesen shiideld hyren taniltsaj baisan shoniin yavdalaas hoish heden jil ongorson baina ve odoo bi chinii naizuu esvel ....?? Tulga ni

    ReplyDelete
  9. найзтай байх сайхан шүү. би муу найзыгаа ямар их гомдоодог гээч, өөрөө мэдээд байгаа мөртөлөө л гомдоогоод байдаг юм. гэхдээ миний найз надад ууралдагүй юм.маргааш нь удлаа гэхэд л долоо хоноод л уулзах уу гээд утсаар яридаг эсхүүл мессеж бичдэг юм би түүнийг гомдоогоогүй тэр намайг гомдоосон юм шиг, би ч бүр гуйлгаад сурцан. бид хоёр сургуулиа төгсөөд гурван жил хол байна тэгэх дээ бараг л өдөр өнжөөд л нэг утсаар ярина да. за за олон юм яриад байвал яриад л байх юм байна. найз гэдэг чинь яг хүнд дуралсан юм шиг байдаг юм. би бодохдоо секс хийдэгүй лболохоос яг л эхнэр нөхөр хоёр шиг л хүмүүсийг найз гэх байх. тэгэх дээ бид гомо момо биш үү.найзтайгаа уулзах нэг л сайхан байдаг юм. найзтай болох амархан, тэгэхдээ жинхэнэ найз олох хэцүү байдаг юм. жинхэнэ найз өөрөө л аяндаа бий болдог юм даа. бусад нь бүгд чамайг мартдаг юм.
    тэгээд нэг ийм орос өгүүлбэр уншиж байсан аа санлаа:
    хуурамч найз чамайг яаж уйлдагыг мэдэхгүй.
    жинхэнэ найзын мөр чиний нулимснаас болж байнга нойтон байдаг.
    хуурамч найз нэг юм авч ирээд уучихаад явдаг,
    жинхэнэ найз үдэшлэгээс өмнө ирээд ажилд чиньажилд чиньтуслаад, үдэшлэгний дараа аяга тавагнаас чинь угаалцдаг.
    хуурамч найз юугаар дайлахыг чинь хардаг,
    жинхэнэ найз хөрөгчийг чинь онгойлгоод юу хэрэгтэй байгааг чинь хардаг.
    хуурамч найз чамайг шөнөөр утасдахад яагаад хүн сэрээгээд байгаа юм гэдэг бол,
    жинхэнэ найз яагаад ийм удаан утсаар ярисангүй вэ гэдэг...
    энэ тэгээд бичээд байвал мангар урт үргэлжилдэг юм...
    за за сайхан сэдэвээр сэтгэл санаа сэргээсэнд баярлалаа

    ReplyDelete
  10. Хэдэн сайхан найзыг хорвоо надад хайрласанд ямар их баярладаг гэж санана аа
    Баярлалаа бурхан минь

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)