Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай
Ай хө ээжийн минь амттайхан цай
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасан зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай
Ай хө ээжийн минь амттайхан цай
Харзны усаар залж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ даллаж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай
Ай хө ээжийн минь амттайхан цай
Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай
Ай хө ээжийн минь амттайхан цай
Нутгийн минь амттайхан цай
Энэ сайхан дууны үгийг дуучин С.Жавхлангийн аав нь зохиосон гэсэн, хэн ая данг нь тааруулсныг нь харин мэдэхгүй байна. Ээждээ энэ СиДи-г авч бэлэглэе гэж бодож байгаа, тэгээд мэдэхээрээ бичье дээ.
ХаринХарзны усаар замнаж чанасан цай
гэсэн мөрийг ойлгоогүй. Дуунаас нь сонсоод бичсэн болохоор, бас ийм үг Монгол хэлэнд байдаг эсэхийг мэдэхгүй ингээд л оруулчихлаа.
Нойрон дунд минь үзэгдээд байдаг
ХаринХарзны усаар замнаж чанасан цай
гэсэн мөрийг ойлгоогүй. Дуунаас нь сонсоод бичсэн болохоор, бас ийм үг Монгол хэлэнд байдаг эсэхийг мэдэхгүй ингээд л оруулчихлаа.
Javhlan huurhun duuldagiin. Sonsoh durtai. 2 ch CD baigaa. Harin suuliin shine duunuudiig bol sonsoogui l baina.
ReplyDeleteHudulmurch zaluu shuu.
Аяыг нь одоо Өвөр Монголын Одон телевизэд ажилладаг баруун нутгийн хүн хийсэн юм билээ. Даанч нэрийг нь тогтоосонгүй. Жавхлангийн эцэг Саманд гуай дууны үгийг нь их эрт өгсөн юм гэсэн. Даанч дуу болгож чадахгүй явж байгаад, өвөр монголоос нутгаа санахдаа аяыг нь хийжээ.
ReplyDeleteНээрээ үгийг нь аав нь зохиосон гэж сонссон юм байна шүү. Баярлалаа
ReplyDelete