2007-12-20

Андын захидлаас...

Өнөөдрөөс эхлээд ийм нэгэн ангилалд надад ухаарал, урам нэмсэн андуудынхаа захидлаас оруулна гэж бодож байснаа эхэлж байна.
Танд ч бас нэгийг бодогдуулбал баярлана.

1. Зүүдний тэмдэглэл. (Туулын захидал)

...Байгалийн хатуу ширүүн шуурганы өмнө хүн бид өчүүхэн амьтад болон хувирч...
амьд мэнд үлдэхийн төлөөх тэмцэл явагдлаа.


Удалгүй зүүдний орчин солигдож... надад охиноо аваад зугтах зам үлджээ. Хил ч юмуу нэг тийм юмаар гарах гэтэл охиноо тэвэрсэн намайг гаргахгүй гээд. Намайг тэр чигээрээ гүйтэл араас буудацгаалаа. Би эргэж харлаа.. Бурхан минь нэг нь буудлаа... "үрийг минь бурхан өршөө" гэж шивнэсээр би сумыг алгаараа хаалаа, хоёр дахь нь гурав дахь нь буудсан ч би бас л алгаараа хаалаа. Тэд гайхсандаа дахиж буудалгүй орхичих юм.





Ийм л нэг сэтгэлийн торгон мэдрэмж өгсөн зүүд зүүдэллээ. Зүүдний туршид би охиноо л гэж үхэн хатан гүйж байсан хэрнээ ээжийгээ анзаараагүй байх юм. Тэгсэн хэрнээ ээж гэдэг хүнийг байхгүй болсныг мэдэнгүүт салхи хүртэл өөрчлөгддөг байна шүү. Азаар ээж минь гэртээ эсэн мэнд суугаа. Ээж охин 2 руугаа утсаар яръя байз.
Дахиад л зүүдний орчин солигдож би аюулгүй газар охиноо орхиод өөрөө эргээд "хилээрээ" гараад иржээ. Дахиад л сонин сонин адал явдал...

Гэнэт би ээжийгээ үгүй болсныг мэдэж байх юм. Уг нь ээж зүүдний адал явдлуудад туслах дүр шиг үе үе харагдаж, оролцож байсан байхгүй юу. Би анзаарсан ч үгүй явж. Ээжийгээ байхгүй болсон гээд бодтол салхилах салхи хүртэл нэг л сонин хүйтэн, жихүүн... юу гэмээр юм бэ дээ. Ээж минь байх үеийн салхинаас тэс ондоо болохыг мэдэрч байгаад би сэрчихлээ. Бодвол уйлах гээ биз дээ, тэгж байгаад сэрсэн байх.

5 comments:

  1. hi dokoo..zul sariin bayariin mend xurgii..:-)

    ReplyDelete
  2. Шинэ оны мэнд хүрье. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж

    ReplyDelete
  3. Зул сарын баярын мэнд хүргэе.

    ReplyDelete
  4. Merry X-mas and Happy New Year!
    Saihan bayarlaarai.

    ReplyDelete
  5. сайхан захидал байна. Тэр эхийн сэтгэл ч сумыг алгаараа хаадаг хэсэг нь нээрээ мундаг зүүдэлжээ. Атаархмаар ...
    Зул сарын мэнд хүргэе. Шинэ оноо сайхан зүүдтэй төгс төгөлдөр угтаарай.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)