2007-08-02

Сайхан баярласан уу?

Их хожуу ч гэсэн ингэж асуумаар байна. Монгол хүн байна даа. Муугийн ёс биш Монголын ёс.
Наадмын маргааш намар гэж... Аргагүй л болчих шив дээ. 8 сар гарна аа гэдэг чинь тэгээд амралт чинь дууслаа гэсэн үг дээ.
Наадмаар...

Газарт боссон моридын тоосонд
Гараа дэвсэн бөхийн хийморьт
Галтай харваачийн мэргэн ухаанд
Газар дэлхийгээ баясган сайхан наадаарай

Уухай хадаж уртын дуу эгшиглэсэн
Хүлгийн тоосонд хүүхдийн гийнгоо цангинасан
Хүчит бөхчүүд ид хаваа гайхуулсан
Монгол наадмаараа сайхан наадаарай

Цагаан зодогтой сүлд нь 9 хөлөндөө хүлээж
Цагаан цацалтай өглөөтэй ногоон дэвжээ нь хүлээн буй
Мөнх тэнгэрийн дооор
Монгол наадам ирлээ

Наран гэрэлтсэн гэртээ
Навчис дэлгэртэл инээн
Гэрэл гийсэн гэртээ
Гэгээ цацартал баясан
Дэнж хотойтол
Дэлхий баястал сайхан наадаарай

гэсэн ерөөлийн үгстэй мэндчилгээнүүд ирсэн байна.

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)