2007-08-09

Чадаагүй (2014-01-03)

Б.Лхагвасүрэн
Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа
Азгүй хүнээ дээ би
Аманд багтдаг байсан тэр жаахан хөл нь
Алтан дэлхийг онож ядан тэнчигнэнэ.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай..
Аавыгаа чи лав 2 болгон харж байгаа
Нэг нь үхэхэд нөгөө нь үлдэх юм шиг санаж байгаа...


Үргэлжлэл нь бас нэр нь байдаггүй ээ. Хайж олсон нь энэ л байна даа, бүрэн эхээр нь олох гэсэн юм, эх сурвалжийг нь зааж өгч туслаач андууд аа?
Эсвэл ийм л хэмжээтэй юм болов уу? Үүнийг би Зөв явъя блогоос олсон юм.

Нэг хүнийг ухааруулъя уу гэж...
("ухааруул юу" гэж бичдэг юм болуу)

21 comments:

  1. Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
    Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай..
    Энэ хэсгийг Долгоржав эгч тайлбарлаад өгөөч, нэг сайн ойлгохгүй байх чинь.

    ReplyDelete
  2. Сайн уу анд аа? шинэ нэр чинь зохиж байгаа гэж жигтэйхэн шүү.
    Тэрийг мунхаг би ухахгүй нь, Лхагвасүрэн найрагчаас асуувал л лут хэлэх байх даа

    ReplyDelete
  3. angir uurag geed nom ni bdgiishtee, ternees eheer ni umshij bolii shuu hoo.

    ReplyDelete
  4. Баярлалаа НАНА найз минь :-)

    ReplyDelete
  5. Сайн уу Док, нэг хүнийг л духан дундуур нь түншээд байгаа юм аа даа? Ээждээээн би согтуу очихгүй ээ, аав нь хүүгээ гостуу явахыг харлаа. гм?
    --------
    "Ахаа" та "програмист"-аа болиод архичин болох гэж байгаа юм уу гээд нэг асуугаад үзээрэй. Юм бодогдуулж магад... гсн
    --------
    хөөе Zelmee -> (~_~) <--? :D

    ReplyDelete
  6. Байнга архи уудаг хүнээс ямар хүүхэд гарах вэ, мэдээж эрүүл хүүхэд гарахгүй. Тиймээс тэр хүний алтан ураг буюу цаашдын удам угсаа нь ганхах буюу хэцүүдэж байна гэсэн утгыг гаргасан болов уу гэж мөхөс би ойлгодог юм. Лхагвасүрэн гуай үнэн аугаа шүү.

    ReplyDelete
  7. Нээрэн тийм байна гээч хөе, шогшров. Даанч архи уудаг гарууд Урианхайн Зэлмэ шиг ухахгүй нь харамсалтай юм даа.

    ReplyDelete
  8. Баярлалаа найзууд аа.
    Ганбаа-д: Яг тийм, найз нь нэг хүнийг ухааруулах гэж ядаж байна. Гэхдээ найдаж байгаа шүү :-)

    Зэлмэ-д: Баярлалаа. Ойлголоо, нээрэн тийм байх шүү. Би ч бас хүндэлдэг. Нээх гоё, хэдийд ч өөрийнхөөрөө л байдаг. Тамхиа татаад л намуухан дуугаар ярьж байгаа нь мундаг шүү. Миний мэдэхийн нэг зураач хүү нь жоохон уудаг байсан, тэгээд тийм шүлэг бичсэн байх. Бас "Аргаа барсан шүлэг" гээд мундаг шүлэг байна лээ, ижил агуулгатай.

    Баярлалаа

    ReplyDelete
  9. Sayahan neg blog deer haragdsan daa. Olvol helnee

    ReplyDelete
  10. Тур ухаарал авах гэж буй тэр нэг "програмист" яагаад л хүүхэд зовоогоод л уугаад байдаг юм вэ дээ. 2 шилийг уугаад л зогсон биз дээ. Одоо намайг хар зүгээр л явж байгаа биз дээ. ХЭХЭ гэж хэлмээр санагдааж байна.

    ReplyDelete
  11. Заяа: Баярлалаа, чамайг олохоороо намайг заавал санана гэж найдаж байна.

    Боорчи: Анд минь, тэгдэггүй хүмүүс олон байна. Яахаа ч мэдэхгүй болох цаг ч тохиох юм аа. Санаа тависанд баярлалаа найз минь. Сайхан болно гэж найдъя

    ReplyDelete
  12. shuud l nulims tsiilegnej baina. mongoliin hichneen olon aav, eejuud yag ingej shanalj bgaa bol doo.

    ReplyDelete
  13. Архинаас болж асар олон гэр бүлийн халуун амьдралд муухай мөр үлдэж байгаа байх даа. Ухаараад биеэ татаад явах нь хэдэн хүн бол доо.

    ReplyDelete
  14. sayahan henii bilee blogt neg huurhun bichleg baisan. Bum ahiihd shig sanagdaj bainaa

    ReplyDelete
  15. Лхагвасүрэн найрагч хэлж байсан. Архи бол сэтгэлийн амар амгаланг үгүй хийгч идээ гэж.
    Үнэхээр тийм шүү. Дээрх шүлгийн үг бүхэн нь цаанаа нарийн утгатай санагддаг юм.

    ReplyDelete
  16. Bi hogshrood munginaad baij magadgui. Minii bodloor ene chini Yavuukhulanguain shuleg. Yag neriig ni martchihaj. Gehdee tuuver zohiol dotor ni baigaa baihaa. G

    ReplyDelete
  17. тийм үү, хайж үзье л дээ

    ReplyDelete
  18. Хvvдээ хэлэх vг гэдэг бил vv дээ. Нэлээн дээр уншиж байсан санагдана.

    Саяхан аль билээ нэг ФМ-ээр энийг гажуудуулсан шторк явж байсан юм даг.

    Аав нь хvvдээ зодуулж байхыг харлаа
    Азгvй хvнээ дээ би
    Аманд багтдаг байсан тэр жаахан хєл нь
    Аавынхаа нvvрийг онож ядан єшиглєнє.
    Аав нь хvvдээ зодуулж байхыг харахад
    Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай.
    Аавыгаа чи лав одоо 2 болгон харж байгаа
    Нэг нь унахад нєгєє нь vлдэх юм шиг санаж байгаа

    гээд. Тэр vедээ сонсчоод энэ шvлэг чинь ийм мєрvvдтэй бил vv гэж их гайхаж билээ.

    ReplyDelete
  19. ээ бурхан минь, тийм юм багахан шиг харж сонсох юмсан

    ReplyDelete
  20. biirbeh.com deer bsan...

    ReplyDelete
  21. Б.Лхагвасүрэн: Хүүдээ унших шүлэг

    Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
    Азгүй хүнээ би...
    Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
    Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
    Залуу насны багтаж ядсан аагинд
    Заамны товч нулимс шиг унаж
    Дээл битгий хэл
    Дэлхий багадсан чиний насыг аав нь
    Үүл хуйлартал янцгаах морьдын
    Дэл сүүлний салхин дунд
    Үнэн дүнжгэр уулынхаа
    Дэнж бэлийн цэцгэн дунд
    Бүрэг номхон зантай нь
    Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
    Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
    Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
    Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа.
    Нэг нь үхэхэд
    Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
    Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)