Бороо гэгчийг марттал, халуун гэгчийг мартахгүй болтол хэд хоног түлсний ард 2 өдөр сайхан дэвтлээ. Халуун оронд бол борооны улирал гээд залхтал асгадаг энэ бороо яагаад манай эх оронд, говьд орох дургүй юм болоо. Яагаад ч гэж дээ, хэтэрхий эрс тэс хуурай уур амьсгалтай бүсэд оршдог болохоор тэр гэдэг ч ойлгомжтой л доо. Тэгээд "ховрын бараа" болохоор бороондоо дуртай гэж хачин. Хэд хоногийн халуунд бороо шиг хүссэн зүйл үгүй гэхэд болно. Гэвч хүсэхэд хясах гэгчээр өвсийг ногооноор нь хатаагаад, шатаагаад байсан халуунд дусал ч бороо орсонгүй.
Хүний насыг цэл залуугаар нь хатаж хорчийсон өвс шиг болтол нь гандааж байгаа хүмүүс сэтгэлийнхээ хур бороогоо жоохон ч гэсэн хайрлаасай даа. Тийм хүмүүс зөндөө л байх юм.
Хүний насыг цэл залуугаар нь хатаж хорчийсон өвс шиг болтол нь гандааж байгаа хүмүүс сэтгэлийнхээ хур бороогоо жоохон ч гэсэн хайрлаасай даа. Тийм хүмүүс зөндөө л байх юм.
мод урд нь ургасан мод өндөр бол дагаж өндөр ургадаг хэрэв тэр нь намхан тэгээд дарж ургасан бол бас л дагаж тийм л байдаг даа.Тэгээд ч Амьддаа бие биенээ хайрла гэдэг Манай Монголчууд хүнд урмын үг хэлэхдээ нэлээд хойрго. Хааяа ч болов урмын үг хэлэх хэрэгтэй шд. Тэгээд муу хэлэх болохоороо газар дор ортол муулна бүр дэвсэлнэ гээч
ReplyDeleteхүүеээ яасан удаан амраад алга болчихдогийн ??? зөндөө санаад л байсан хөх чинь загатнаж мэдрэгдээгүй юу???
ReplyDeleteхэхэ, харин тхх, удаан амарчлаа. Блогоор чинь орсон, аймаар их юм байна лээ шүү.
ReplyDeleteхарин тийн хөгшин нь өөртөө хэрэг болох юм болов уу гээд л бичээд байгаашд чамаар минь сонин сайхан юутай аан?
ReplyDeleteудахгүй танайхаар тухтайхан зочилно оо найз минь хүлээж байгаарай
ReplyDeleteсайхан идээ ундтай хүлээж байяа тухлан сууж саатаарай хө ирэхдээ нөгөө ганц юм гсн хэ хэ
ReplyDeleteБайгалийн бороог ч яахав үүл рүү буудаад оруулчихдаг болж.
ReplyDeleteСэтгэлийн утсыг онож буудна гэдэг тун хэцүү. Алдаж буудвал буруу утас хөндөгдөөд галзууруулж ч мэдэх. Хүний сэтгэлээс бороо шиврүүлэхийн тулд эхлээд өөрийнхөө сэтгэлээс азарган бороо асгаруулах хэрэгтэй болох байх.
Өө гайхалтай.
ReplyDeleteЯг ингэж та нарынха хүчээр аливаа юмны учгийг олж үзүүрийг нь татахыг хүснэм.
Баярлалаа
Азарган борооны хариуд шиврээ бороо юу? Пөөх... Анхааралдаа авлаа.
ReplyDeleteхэхэ
ReplyDelete