2006-10-26

Амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ та?

Өчигдөр, 10-р сарын 25-ны Балжинням, Дашням давхацсан сайн өдөр манай сургуулийн 55 жилийн ой болж, нэг өдөр амрах боллоо. Ажил хийдэг хүн ажлынхаа дундуур ажлаа тас мартан амрах шиг сайхан юм байдаггүй гэж би боддог юм л даа. Тэгээд урьд орой нь харихынхаа өмнө ширээн дээрээ

  1. АМАР

  2. АМАР

  3. АМАР
гэж маргаашийнхаа хийх ажлын жагсаалтыг гаргаад харьсан юм. Тэгээд ер нь амралтын тухай жаахан бодсоноо сийрүүлье гэж шийдлээ.
Намайг Монгол-Японы төвд сурч байхад нэг удаа Японд ажилладаг Монгол залуустай video conference хийх болоод ХХБ дээр очсон чинь өмнө сурч байгаад явсан нэг л залуутай бид ярилцсан юм. Тэгэхэд манайхан бүгд л ажил хэр вэ, цалин хэд вэ гэх мэт амьдралын өдөр тутмын гэмээр /тухайн үеийн миний бодол/ асуултуудыг асууж байтал ЭЗаяа "Ингэж их ажилладаг юм бол амралт чөлөөт цаг гардаг уу, яаж өнгөрүүлдэг вэ?" гэж асуув. Хишигэ сан дараа нь "Маш зөв асуулт асуулаа" гээд л магтаж байж билээ хэхэ. Хариулт нь бол ердөө л цаг маш бага гардаг гэж байсан санагдаж байна, буруу ч байж магад.
Яг тэр үед бол би түүнийг нэг их ойшоогоогүй, мэргэжлийн бус хүмүүсийг ч дадлагажуулж байгаад авч ажиллуулдаг тухай мэдэж авснаа ойшоогоод өнгөрсөн юмдаг.
Гэтэл саяхан Японд амьдардаг найзаасаа захидал авсан чинь "амьдрал үргэлжлээд л байна, ажил гэр амралт, хааяа аялал зугаалга гээд л..." гэж бичсэн байх юм. Тэр маань Япон эхнэртэй тэндээ амьдардаг юм.
Тэгээд бодлоо. Үгүй нөгөө бараг цаг гардаггүй гэдэг чинь юу болов оо гэж бараг л гайхлаа. Яг үнэхээр тэгж бодоход хүрсэн юм. Япон хүмүүс гэхээр нэг л их цагт баригдсан, хамаг юм нь тэр цагтаа захирагдсан, тэрнээсээ болоод стресстсэн хүмүүс байдаг юм шиг л санагддаг байсан чинь...
Би болохоор амралтын өдрүүдээр гэртээ байх нь ховор ч хааяа байхаараа гэрийн ажил хийгээд, шинэ долоо хоногт бэлдээд ч юм уу, эсвэл хааяа унтаад кино үзээд өнгөрөөдгөө амралт гэж бодооод байдаг... Амралт, аялал энэ тэр ч бүр байхгүй ээ, өдрийн од шиг л.
Тэгэхээр тэр хүмүүс нөгөө зайлшгүй биелүүлдэг цагийн хувиартаа амралтаа хэрхэн өнгөрөөхийг заавал тусгасан байдаг юм байна гэж бодлоо.
Ажлыг зохицуулж, өөртөө амралт гаргаж сурах нь хүн өдөр бүр иддэг уудаг шигээ л хэвшүүлсэн байх чухал асуудал бөгөөд залуу насандаа мэдрэхгүй байгаа ч горыг нь хөгшрөөд амсах юм байна гэдгийг би лав ойлгох болсон. Тэр ЭЗаяагийн асуусан ч үнэхээр чухал асуулт байжээ гэдгийг анзаарсан юм. Тэр амралтын цаана эрүүл мэнд гэдэг том асуудал байгаа юм байна бас.
"Монгол хүмүүс унатлаа ажиллаад, үхтлээ идээд, тэгээд шууд унтаад өгдөг, сонин" гэж хэн нэгнээс сонсч байсан юм байна. Бид гэж аливааг цагт нь заавал тулгаад тэгээд өдөр шөнөгүй нөгөөхөө хийх гэж улайраад... Тэгээд бүгд завгүй завгүй гэж хэлнэ. Монголчуудын энэ занг засах боломжтой болуу? Гэнэт бодсон чинь шал дургүй хүрчихлээ. Гол нь хэн нэг нь төлөвлөөд зөв ажиллаад байгаа ч нөгөө нэг нь заавал буруу, цаггүй учир гарч ирээд садаа болно. Тэгээд нөгөө хүний хамаг ажил, эсвэл өөртөө зарцуулах байсан цаг нь будаа. Өдөр бүр ийм "гэнэтийн" юмтай тулгарахыг яана.
Цаг хугацаа өнгөрөх тусам бидний организм хүссэн хүсээгүй амралтыг улам их шаарддаг болох бололтой. Долоо хоногт ядаж нэг удаа идэвхтэй амралт хийж, спортоор хичээллэж чадаж байвал энэ тал дээр нэг алхам хийсэн гэж үзэж болох байх шүү. Хэрэв энэ зөв гэж бодож байгаа бол би аль хэдийн 2 алхчихсан, та намайг гүйцээрэй ;-)
Цагаа зөв зохицуулаад, биеэ эрүүл байлгаад, их ажиллаж, бас их амарч, илүү ихийг хийхийн төлөө урагшаа блогчид оо

6 comments:

  1. amralt ch heregtei shuu. bi bur neg saihan amrah yumsan gej barag jil bodood chadahgui l baina. weekend bolgonoor yaj iij baigaad l neg huntei uulzah yum uu, show ch yum uu garaad l irj baigaam chin. chinii sport gedeg ch saihan sanaa baina. yamar neg clubt yavj ehlii baiz.

    ReplyDelete
  2. хэхэ, Эхэлсэн үү? хурдлаарай, би 3 дахь алхамаа хийлээ шүү...

    ReplyDelete
  3. Burhan zurgaan udurt delhiig buteegeed doloo dahi udurt ni amarch ee. Tiim uchiraas hun turluhtun Monday to Saturday ajillaj harin Sunday amardag gej sonsson yum baina. Minii bodloor er ni gej helehed, manai mongolchuud erh darhtai, amralt chuluu ihtei, hamaagui humuus shig sanagddag. Yu gej heleh geed baina ve gevel, ajilval ajilsan shig ajilaad, tegeed avah estoi amraltaa avsan shig avaad, ajil amraltaa zohitsuulj baih heregtei. Ajliin udruudeer zugaa tsengee huuguud, esvel bur date hiigeed yavj baigaa mgl-d mash ih baih yum.
    Japanchuud ih ajildag ni unen. Magadgui tegej baij l uls oron Japan shig boldog baih. Minii bodloor America-chuud harin yag amralt ajiliig zov zohitsuuldag yum shig sanagddag.

    ReplyDelete
  4. Монголчуудын нэг хэсэг нь өдөр шөнөгүй ажиллаад, нэг хэсэг нь ажилласныхаа хөлсийг сорж зүгээр хэвтээд, улс нь ч хөгжихгүй байгаад л...

    ReplyDelete
  5. 1 udur l amralt, ajliin tentsveriig hadgalj chadahgui bol tegeel tsaashaa yostoi miardgiin shvv, yostoi laitai yum boloh ni ter.

    ReplyDelete
  6. Sportoor hicheellene gedeg chine ih zob shuu. Manaihan targan buduun l bol turah gej guij ynz buriin ym hiideg gesen oilgolttoi. Harin end bol hogshin zaluu targan nariin bugd l eruul mendiinhee toloo zaaval tsag zav gargadag.7 honogt 2-s dooshgui udaa usand seleh jogging hiih dugui unah yr ni yu taalagdaj bna teriigee hiideg. Eruul mendee ertnees bodoj zaluu erch huchee aldahgui gevel sportoor hicheelleerei.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)