(нойр - халтуур)
1960-аад оноос эхлэн роботууд хүний ажлыг авсаар байгаа билээ. Тэгээд яагаад улс төрчид,
бизнесийн лидерүүд дөнгөж одоо л масс ажилгүйдлийн талаар санаа зовниод
эхлэв?
Дахиад,
идеал талаас нь харвал биднийг хүн байлгадаг тэр зүйл дээр л хүмүүс илүү
анхаарч чаддаг бололтой. Магадгүй роботын ажил гэхээс илүү орлогын үндсэн эх үүсвэрээс ч хамааралтай байх. Эцсийн
дүндээ робот ажиллах хүчин бидний төлөө ажиллах уу, бидэнтэй хамт ажиллах уу
эсвэл бидний эсрэг ажиллах уу гэдгийг тодорхойлох асуудал босч ирээд байна.
Энэ нь
эргээд робот гэж яг юу вэ гэдэг асуулт руу бууна. Шинжлэх ухааны зохиолуудад
ихэнхдээ робот гэж юмыг яг л хүн хийж байгаатай адилаар хийдэг байдлаар
дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ роботууд нь илүү тусгайлсан хэлбэртэй байдаг.
20-р зуунд гэхэд роботууд автомат машин ба робот гарууд үйлдвэрт машин угсардаг
байсан. 21-р зуунд роботууд супермаркетын хянагч, автомат заавартай агуулахын тэрэг,
түргэн хоолны газар бургер хийдэг машин хэлбэрээр ажиллаж байна.
Эцсийн
дүнд, хүмүүс бүхэлдээ илүүдэл болчихоогүй байна. Учир нь роботууд хэдийгээр үр ашигтай
боловч нэг төрлийн тэнэг зүйл шүү дээ. Тэд бодохгүй, зөвхөн маш нарийн,
хязгаарлагдмал аргаар үйлдэл хийнэ. Хүмүүс тэдний дунд ажиллах, машины хийж
чадахгүй зүйлийг хийх, гацчихвал нь засах г.м хэрэгцээ байсаар л байна. Гэвч, олон
төрлийн ажил хийхэд зохицсон илүү ухаалаг, илүү үнэ цэнэтэй машинуудад талархах
өөрчлөлт ирж байна. Энэхүү өөрчлөлт нь аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг бий
болгохуйц чухал болоод байна.
Аж үйлдвэрлэл 4.0
Энэ 4-р үеийг бидний халаасан дахь ухаалаг
утсанд чадвар бий болгосон технологийн
дэвшил жолоодож байна. Энэ нь бага үнэ, өндөр хүчин чадал бүхий компьютерүүд ба
өндөр хурдны холболт, хиймэл оюуны нийлэмж юм. Бусад олон даалгаврыг гүйцэтгэж
чадах төдийгүй хүний оролцоогүйгээр ажлаа шаардагад нийцүүлэх сайжруулсан
мэдрэгч, харилцах чадвартай илүү ухаалаг роботууд бий болно.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар бүрт хамгийн сайн дэвшлийг роботууд авчирсан л бол энэ нь төвлөрсөн байдлаас тархсан хэлбэрийн хамтын бүтээгдэхүүн бий болгох шилжилт гэсэн үг
юм. Уламжлалт роботууд тухайн ганц, яг тохируулсан, өндөр хурдтай үйлдлийн
гүйцэтгэлд анхаарч, өндөр чадвартай хүмүүс тэднийг өөрсдийг нь ажиллуулж,
арчилдаг байсан. Харин 4-р үед машинууд илүү уян хатан, хамтын ажиллагаатай
төдийгүй бие даан ажиллах болсон нь өндөр ур чадвартай ажиллах хүчний хэрэгцээг
эцэст нь үгүй хийж байна.
Том үйлдвэрүүдийн
хувьд 4-р үеийн роботууд орчноо мэдрэх, үйлдвэрийн сүлжээнд харилцах боломжтой
болох юм. Машин бүр асар их хэмжээний өгөгдөл/дата үйлдвэрлэх ба их өгөгдлийн анализ
ашиглан суралцана. Энэ нь үйлдвэрийн хэмцээнд ажлын гүйцэтгэл, бүтээгдэхүүний
чанарыг сайжруулах аргуудыг тодорхойлоход тусална. Жишээ нь ямар нэг арчилгаа хэрэгтэй болоход
илүү сайн таамаглаж чадсанаар түүнийг автоматаар төлөвлөх г.м.
Жижиг дунд
үйлдвэрлэлийн бизнесийн хувьд 4-р үе нь робот ашиглахад илүү хямд, ашиглахад
хялбар болгоно. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээгдэхүүний олон янз
байх хязгаарт тааруулан ажиллуулах боломжтой байхаар дахин тохируулсан
машинуудыг бий болгоно. Дахин тохируулсан роботыг ашиглах энэ сектор аль хэдийн
эхэлсэн бөгөөд хүнтэй хамтран ажиллах, өөрийнхөө ажилд анализ хийн сайжруулдаг BAXTER, SR-TEX ба CareSelect зэрэг
роботууд ажиллаж байна.
Эдгээр
машинууд ухаалаг болсоор байгаа ч бидэн шиг ухаантай болчихоогүй л байна. Өнөөдрийн
үйлдвэрлэлийн хиймэл оюун маш нарийн түвшинд ажиллаж хүний оюуны байдлыг машинаар
харуулж байгаа ч үүнийг хүн л хийсэн шүү дээ.
Дараагийн
ирж байгаа нь “deep learning” гэж нэрлэгдээд байгаа зүйл юм. Их өгөгдөлд
шинжилгээ хийдгийн адилаар энэ нь хамгийн сайн шийдвэр гаргахын тулд маш их
хэмжээний бодит байдлын өгөгдлийг боловсруулдаг. Ялгаатай нь машин зөвхөн
өгөгдлөөс суралцдаг тул өөрийнхөө шийдвэр гаргалтыг сайжруулдаг. Сонгодог жишээ
бол Гүүглийн AlphaGo програм бөгөөд дэлхийн шилдэг Го даамны тоглогчдыг хэрхэн ялахыг өөрөө өөртөө заадаг юм.
Үйлдвэрлэлд хиймэл оюуныг хэрэглэх эргэлтийн цэг нь GPU(graphical
processing units) гэж
нэрлэгдэх тусгай зориулалтын чипний хэрэглээтэй хамт ирэх биз. Эдгээр нь асар
их хэмжээтэй өгөгдлийн олонлогийг маш богино хугацаанд боловсруулахад гүний
сургалтыг ашиглах боломж олгоно. Гэхдээ томоохон үйлдвэрлэлийн компаниуд цаашдын
технологио хөгжүүлэхийн тулд олон тооны эрдэмтдийг авч байж л явах боломжтой
болно.
Үйлдвэрлэл дэх нөлөө
Аж үйлдвэрийн 4-р
үеийн технологи илүү ухаалаг болж, илүү өргөн хэрэглэгдэх болсноор том, жижиг,
дунд аль ч үйлдвэрлэгчид өртөг багатай, олон хэрэгцээгээр хамтран ажилладаг
машинуудыг стандартын дагуу ашиглах боломжтой болно.
Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өндөр
чанартай бүтээгдэхүүн болон тоон үйлчилгээ рүү чиглүүлэх илүү ойлголттой болж, аж
үйлдвэрийн өсөлт, зах зээлийн өрсөлдөх чадварыг бий болгоно.
Үнэндээ өөрийн гэсэн чадварлаг робот
ажиллах хүчин байх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ямар нөлөөтэй гэдэг нь
маргаантай хэвээр байна. Шинжлэх ухааны зохиолуудад гардаг хиймэл оюун дөнгөж л
хөгжүүлэгдэж эхэлж байна. Зөвхөн гүн суралцах биш, хүний бодлыг дуурайн жинхэнэ
хиймлээр бодож, ойлгох явц хөгжсөнөөр роботууд хүний ажлыг бүрэн утгаар нь хийх
чадвартай болохын өмнө 22-р зуунд л сайжрах биз.
Онолын үүднээс үйлдвэрлэлийн 4 дэх үе нь
хүний олон давтан хийдэг ажлыг робот багажуудад өгч халснаар хүн ажилчид ажлаа
илүү сайн гүйцэтгэх боломж олгох юм. Онолын хувьд хүмүүс бизнесийн хөгжил,
бүтээл, шинжлэх ухаан г.м робот хийхэд төвөгтэй байх зүйлд илүү төвлөрөх боломжтой болно. Өнгөрсөнд хүмүүсийг илүүдэл
болгож байсан технологи нь биднийг дасан зохицоход хүргэж, ер нь бол илүү
боловсролтой болгосон.
Гэхдээ үйлдвэрлэлийн 4 дэх үед роботууд биднээс
илүү хийх чадвартай болох ба бусад салбарт шинэ ажлыг бий болгохгүй бол үйлдвэрлэлийн
ажлуудад магадгүй бүр ч их хүний илүүдэлтэй тулгарч болох юм. Тэгвэл хүний
хөдөлмөрийг хамгаалахын тулд улс төрийн шинжтэй, роботоос татвар авах г.м
өөрчлөлтүүдтэй тулгарах биз.
Дахиад,
идеал талаас нь харвал биднийг хүн байлгадаг тэр зүйл дээр л хүмүүс илүү
анхаарч чаддаг бололтой. Магадгүй роботын ажил гэхээс илүү үндсэн орлогын эх
үүсвэрээс ч хамааралтай байх. Эцсийн
дүндээ робот ажиллах хүчин бидний төлөө ажиллах уу, бидэнтэй хамт ажиллах уу
эсвэл бидний эсрэг ажиллах уу гэдгийг тодорхойлох асуудал босч ирээд байна.
Эх сурвалж: https://www.weforum.org/agenda/2017/07/robots-have-been-taking-our-jobs-for-50-years-so-why-are-we-worried-now
Эх сурвалж: https://www.weforum.org/agenda/2017/07/robots-have-been-taking-our-jobs-for-50-years-so-why-are-we-worried-now
No comments:
Post a Comment
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)