Д витамин нь бидний бие дэх яс, шүд болоод булчингийн эрүүл байдлыг хангагч шим тэжээл болох кальци болон фосфатын хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг. Нарны гэрэл бидний арьсан дээр тусч байхад л бидний бие хэрэгцээт Д витаминаа нийлэгжүүлэхэд/бий болгоход хангалттай байдаг. Гэвч нарны гэрэл хомс үед Д витаминыг бид хоол хүнсээр авах ёстой бөгөөд даанч дан ганц хүнсээр дамжуулан авах нь шаардлагатай түвшинд хүрэхэд хүндрэлтэй байдаг байна. Д витамин хангалтгүй байх нь бидний бодсоноос ч илүү эрүүл мэндийн асуудал үүсгэх магадлалтай юм.
Улс орны газар зүйн байршил нь жилийн турш нартай байдаг улсыг ч хамарсан янз бүрийн үндэстний 1 тэрбум орчим хүн Д витамины дутагдалтай байна. Арьсаа битүү халхалсан хувцас нь нар үздэггүй учир дундад Азид нэлээн түгээмэл байна. Ижил онцлогтой хувцасладаг Африкчуудын дунд ч мөн адил Д витамины түвшин доогуур байна.
Аж үйлдвэржсэн орнуудад ч витаминаар баяжуулсан сүү болон бусад бүтээгдэхүүн хэрэглэснээр устсан гэж үзэж байсан яс хэврэгших буюу рахит өвчин сэргэж байгаа гэж эмч нар үзэж байна. Рахит/сульдаа нь Д витамины дутагдлаас бий болдог цор ганц өвчин биш юм. Сүүлийн 10 жилийн судалгаагаар витамин Д нь бидний мэдэх энэ ганцаас ч илүү өвчинтэй тэмцэх чадвартай нь батлагдсаар байна.
Тухайлбал, Health Professional Follow-Up Study нь Д витамины дутагдалтай хүн зүрхний шигдээс тусах магадлал нь хангалттай хэмжээний Д витамин авсан хүнээс 2 дахин их байдаг нь нотлогдсон байна. Өөр зарим судалгаагаар Д-ийн бага түвшин нь зүрхний дутагдал болон зүрхнээс шалтгаалсан гэнэтийн үхэл, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг нь тогтоогдсон байна. Мөн өөр нэг судалгаа зүрх судасны өвчтэй хүн өдөр тутам Д витамин хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг болохыг харуулжээ.
Өөр олон судалгаа Д витамины бага түвшин хийгээд хавдрын, ялангуяа colorectal хавдрын эрсдэлийн өсөлтийн хоорондох хамаарлыг харуулсан байна (одоогийн байдлаар нэмэлт Д витамин хэрэглэх нь хавдрын эрсдэлийг бууруулдаг нь тодорхойгүй үлджээ). Үүний адилаар Д витамины түвшин хавдрын эдгэрэлтийг таамаглахад чиглэж болох юм (Мөн л нотолгоо хязгаарлагдмал).
Нарны цацраг багатай цаг агаарын нөхцөлд тохиолддог multiple sclerosis (MS гэж товчилъё) өвчин (Эрүүл мэндийн нэр томъёог сайн мэдэхгүй учир хэвээр нь үлдээлээ. Хайж үзэхэд хүний мэдрэл, тархинд нөлөөлдөг өвчин бололтой. Орч) нь Д витамины түвшин өндөр байхаас шалтгаалдаг байна. Нэгэн судалгаанд, энэхүү MS өвчтэй хүмүүсийн хувьд өндөр тунт Д витамин хэрэглэдэг хэсэг нь энэ өвчин дахих нь бага байжээ. Өөр нэгэн судалгаа цусан дахь витамин Д-гийн хэмжээ хамгийн өндөр байгаа хүмүүсийн MS даамжрах нь Д багатай хүмүүсээс 62% бага байсан гэдгийг харуулсан байна.
Үүнний нэгэн адил Финляндад 30 жилийн турш явуулсан судалгаагаар нярайн үед Д витаминыг хэвийн хэмжээнд авч байсан хүүхдүүдийн 1-р төрлийн диабеттэй болох эрсдэл огт Д авч чадаагүй хүүхдүүдийнхээс 90% доогуур байжээ. Европын өөр нэг судалгаанд Д витамин 1-р төрлийн чихрийн шижингээс хамгаалдаг болохыг баталсан байна.
Таргалалт ч Д витаминтай холбоотой байж магадгүй юм. Клиникийн судалгаагаар таргалалттай, жингийн илүүдэлтэй хүмүүсийг Д витамины нэмэлтээр хангаж өгөхөд жин хасах, калори багасгасан дэглэмийг үр дүнг сайжруулж чадсан байна. Өөр нэгэн судалгаа кальцийн дутагдалтай эмэгтэйчүүдийн дэглэмд кальци болон Д витамин нэмэхэд уг нэмэлтийг аваагүй хүмүүсээс илүү ихээр жин хассан байна.
Витамин Д мөн халдвартай тэмцдэг. Эрдэмтэд, хүний биед орсон өвчин үүсгэгч нянг илрүүлж тэднийг устгадаг дархлааны системийн Т эсийг идэвхжүүлэхэд Д витамин шаардлагатайг нээжээ.
Өвлийн саруудад ханиад томуу илүү их тархдаг нь үүгээр тайлбарлагдаж болох юм. Ханиадны тархац нь нарны гэрэлтэй холбоотой, улирлын өдөөгчтэй байж болохыг Британийн эмч нар таамагласан. Японд хүүхдүүдийн дунд А хэлбэрийн томуу нь тайвшруулах эм хэрэглэдэг хүүхдүүдээс Д витамин хэрэглэдэг хүүхдүүдийн тохиолдол 40% бага байсан бол Б хэлбэрийн томууны хувьд тодорхой ялгаа гараагүй байна. Сүүлийн үеийн судалгаа нэмэлт Д нь аюулгүй бөгөөд амьсгалын хурц халдвараас сэргийлдэг болохыг харуулж байна.
Д витамин халдвартай тэмцдэг нь цоо шинэ зүйл биш. Антибиотикийг нээхээс өмнө нарны гэрэл бол сүрьеэ өвчний стандарт эмчилгээний нэг хэсэг байсан юм. Судалгаагаар сүрьеэтэй өвчтөнүүдэд антибиотикийн хажуугаар витамин Д өгөх нь илүү хурдан эдгэрч байгааг харуулжээ. Хэд хэдэн судалгаанд сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн хувьд Д витамины хэмжээ нь ижил насны эрүүл хүмүүсийнхээс доогуур байсан нь нотлогдсон байна.
Эдгээр ашиг тусыг тодорхой болгохын тулд дахиад өөр судалгаа хэрэгтэй ч сүүлийн үеийн судалгаанууд баталж байна. Ямартай ч Д витамин нь хүний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй гэдэгт эргэлзэх зүйл үгүй юм.
Тэгэхээр өвчинтэй тэмцэхийн тулд хэр зэрэг витамин Д бидэнд хэрэгтэй болох вэ? Эм зүйн байгууллагаас Америк, Канадад хүүхэд болон насанд хүрэгчдэд санал болгодог өдөр тутмын тунг 3 дахин ихэсгэх буюу 600 IU (өдөрт 15 микрограм) нэгжийг санал болгож байна. Английн олон нийтийн эрүүл мэндийн байгууллагаас 1-ээс дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдэд 400 IU (өдөрт 10 микрограм) нэгжийг санал болгосон байна. Хэр зэрэг цөөхөн хүнсээр бид Д витамин авч болохыг мэдсэнээр дээрх хэмжээнд Д витамины түвшинг хүргэх нь маш их чармайлт шаардахыг мэдэж болно.
Таргалалттай, эсвэл дархлаа дарангуйлах, таталтын эсрэг, мөөгөнцрийн эсрэг, ХДХВ/ДОХ-ын эсрэг эм хэрэглэдэг хүмүүст өдөр тутамд зөвшөөрөгдсөн, санал болгож байгаагаас илүү хэрэгцээтэй байж болох юм. Тиймээс эмчээс зөвлөгөө авч хэрэглэх нь зүйтэй. Өдөрт 10'000 IU нэгжээс илүү Д витамин уух нь эд эс, бөөрийг гэмтээх буюу цусан дахь кальцийн хэмжээг хэт нэмэгдүүлж болзошгүй.
Д витамины нэмэлт, Д-ийн өндөр түвшин болон өвчний эрсдэлийн бууралтын хоорондын хамаарлыг илрүүлэх эмнэл зүйн туршилтаас бид хэдхэн жилийн зайд байна. Гэсэн ч олон нийтийн эрүүл мэндийн байдлаас харахад Д витамин бага байх нь цаг бусын үхлийг 2 дахин нэмэгдүүлдэг байна. Нийгмийн эрүүл мэндэд тоглоомыг өөрчлөгч тийм ч олон байдаггүй. Д витамин нэг нь гэж нотлогдсон байж болох юм.
Эх сурвалж: https://www.weforum.org/agenda/2017/05/vitamin-d-could-be-much-more-important-to-your-health-than-you-think
No comments:
Post a Comment
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)