2011-12-01

Би Домог



Урок Легенда о Данко.биш л дээ, хэхэ. Заавал ямар нэг зүйлээ, жишээ нь амиа ч юм уу золиосолсон хүн домог болон үлддэг юм болов уу? гэж л бодсон хэрэг. 

"Данкогийн домог" гээд бага байхдаа уншиж  байсан зохиолд ойд төөрсөн хүмүүсийг зүрхээ гарган гэрэлтүүлж замчилдаг Данко-гийн тухай гардаг даа. Оросын алдарт зохиолч Максим Горькийн бүтээл юм байна. Хөөрхий тэр зүрхээ гаргасан юм чинь мэдээж үхсэн. Тэрэнд нь харамсдагсан хүүхэд байхад. :-)

Харин энд би бас нэгэн домгийн тухай дурдах гээд. Вилл Смитийн тоглосон "Би Домог" кино.

Миний л хувьд аймшгийнд тооцогдох хэдий ч дуртай жүжигчнийхээ тоглосон энэ киног шимтэн үзчихээд 2 ч удаа хар дарж зүүдэлж билээ, нөгөө муухай зомбинуудыг.

Энд харин  киноны өөр нэгэн, албан бус төгсгөлийн тухай бичиж байна.  Албан ёсны хувилбарын төгсгөлд эрдэмтэн Роберт Невилл хүн төрөлхтөнийг үгүй хийж байгаа аймшигт



нянгийн эсрэг вакциныг гарган авах туршилтаа удаан үргэлжлүүлсний эцэст амжилт олох хэдий ч вакцинаа зомби нараас хамгаалахын тулд амиа өгдөг.  Харин 7 минут орчим үргэлжлэх ялгаатай төгсгөлд  бол эсрэгээрээ эрдэмтэн маань зомби нарт туршилтад байсан өвчтэй эмэгтэйг өгч явуулан, өөрөө амьд үлдэн, найзынхаа хамт явснаар кино дуусна.
Үнэхээр, хэрэв тэр үхэхгүй л бол кино "Би Домог" гэж нэрлэгдэхгүй байх байсан юм болов уу? Тэр вакциныг амиараа сольсон учраас л  хүмүүс түүний юу хийснийг үүрд дурсана гэсэн үг үү?

Энэхүү хасагдсан төгсгөлөөс надад хамгийн таалагдсан хэсгүүд.

Зомбинуудын ахлагч, Вилл-д баригдан туршилтанд орсон эмэгтэйгээ л авахыг хүсч байгаагаа ойлгуулдаг хэсэг. Тэр шилийг мөргөн хагалж, хэд хэд оролдсоны дараа гараараа эрвээхэйн дүрсийг үүсгэнэ.


Үүнийг ойлгосон Вилл өвчтэй эмэгтэйн гар дээрх шивээсийг санан очиж харна.

 Ингээд тэр эмэгтэйг тэдэнд өгөх хэрэгтэйг ухааран хаалгыг онгойлгуулж, түүнийг авч гарна. Тал талаас нь зомбинууд идчих шахах авч ахлагчийнхаа тушаалаар түүнд ойртож чадсангүй.


Тэдэнд ч бас хайр байдаг бололтой. Хайр гэж хаа сайгүй байдаг агуу эд юм аа :-)




Бүсгүйгээ олсон тэд эрдэмтнийг орхин явна.




Вилл тэдэнд вакциныг өгч явуулсан гэж найдаж байна :-)


2010-05-18

3 comments:

  1. chinii bichsen temdegleliig unshij baysal uhaaral taitgaraliig medreh yum de, chamd mash ih bayrallaa, chamaig bichihgui bol umnu ni bichseniig dahin unshaal... tegsen ch saihan bna.tsendee

    ReplyDelete
  2. Надтай хамт кино үзсэнд баярлалаа :p

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)